No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Сувд-Эрдэнэ: Бүрэн эмчлэхгүй бол цистит өвчин дахидаг

Д.Сувд-Эрдэнэ: Бүрэн эмчлэхгүй бол цистит өвчин дахидаг

-

Сонгдо эмнэлгийн бөөрний их эмч Д.Сувд-Эрдэнэтэй цистит өвчний талаар ярилцлаа.

– Цистит өвчинд эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ? 

– Цистит гэдэг бол давсагны үрэвсэлт өвчинг хэлж байгаа нэр томъёо юм. Энэ өвчнөөр эмэгтэйчүүд, тэр дундаа нөхөн үржихүйн буюу төрөх насны эмэгтэйчүүд илүүтэй өвчилдөг нь эмэгтэй хүний шээсний сүвний анатомийн байрлалтай холбоотой. Эмэгтэй хүний шээсний сүв эрэгтэй хүнийхийг бодвол өргөн, харьцангуй богинохон байдаг нь гадны нян ороход амархан гэсэн үг. Хоёрдугаарт шээсний сүв нь үтрээ болон хошноготой нэг орчинд байдгаас хэвийн бичил биетэн давсагт орох магадлал өндөр.

Гуравдугаарт, шээсний сүвэнд байх намираа хучуур эд нь дээшээ чиглэлтэй намираа хөдөлгөөнтэй. Үүнээс үүдээд шээсний сүвний гадна орчин дахь нян давсагт орох  эрсдэл ихтэй. Үүн дээр жирэмслэлт, төрөлт, бэлгийн харьцаа, катеткр тавих, даарч хөрөх, архи дарсны төрлийн зүйл хэрэглэх, халуун ногоотой хоол хэрэглэх, бөөрний чулуу, түрүү булчирхайн томрол гэх мэт саад үүсэх зэрэг нь өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх талтай. Хэвийн үед давсаг бактергүй ариун байх бөгөөд давсганд бактери орсноор цистит өвчин үүсдэг.

– Цистит өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? 

– Цистит өвчнийг нэн тэргүүнд биед илрэх зовиур болон шинжилгээгээр илрүүлнэ. Үндсэн зовиур нь ойр ойрхон шээс хүрэх, давсганд их хэмжээний шээс байхгүй ч шээс нь хүрч бага багаар шээх, шээгээд дуусах үед бага зэрэг шархирах мэдрэмж төрнө.

Мөн үрэвслийн идэвхжилээс хамаарч ууц нуруугаар чилж өвдөх, умдаг орчмоор цавь руугаа хатгаж өвдөнө. Шээс хүчиллэг шинжтэй учир үрэвсэл үүсч гэмтсэн салстыг цочроосноор шээхэд шархирч өвдөх зовиур илэрнэ. Шээсэнд нян байгаатай холбоотой шээсний үнэр хурц болох нь бий. Хамгийн гол бөгөөд энгийн шинжилгээ бол шээсний ерөнхий шинжилгээ юм. Шээсний ерөнхий шинжилгээгээр үрэвслийн байдал, шээсээр бактери, уураг, цус гарч байгаа эсэхийг тогтооно.

Шаардлагатай бол шээсний бактериологийн шинжилгээ авч үзнэ. Энэ шинжилгээний хариу 3 хоногийн дараа гарах ба шээсэнд байгаа бактери, түүний антибиотикт мэдрэг чанарын тухай чухал мэдээллийг эмчид өгнө. Гол нь шинжилгээгээ зөв бэлдэж, зөв өгөх нь чухал.

– Цистит туссан хүмүүс өвчин нь дахилаа гэдэг. Энэ өвчин бүрэн эдгэрдэггүй өвчин үү?

– Цистит өвчин дахих гол шалтгаан нь гүйцэд, бүрэн зөв эмчилгээ хийлгээгүйгээс, мөн өвчин үүсгэж буй эрсдэлт хүчин зүйл нь хэвээр байгаатай холбоотой . Энэ өвчний үед хүмүүс гэрийн нөхцөлд бүлээн жин тавих, халуун цайны ууранд сууснаар давсагны үрэвсэл даамжрах, бөөрний үрэвсэл үүсч хүндрэх эрсдэлтэй. Сүүлийн үед антибиотикийн хэрэглээ замбараагүй болсноос архаг цистит, давсагны шарх үүссэн тохиолдол элбэгшиж байна. Ийм тохиолдолд өвчтөнд зовиур шаналгаа ихтэй бөгөөд эмчилгээний асуудал төвөгтэй болж ирдэг. 

– Эрэгтэйчүүд циститээр өвчлөх тохиолдол бий юу? 

 Эрэгтэй хүмүүсийн хувьд цистит үүсэх нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага боловч илэрнэ. Гол нь эрэгтэйчүүдэд шээсний талаас зовиур илэрхэдшууд давсагны үрэвсэл цистит гэж оношлох аргагүй. Учир нь түрүү булчирхайн зовиур, давсагны үрэвсэл хоёр ойролцоо шинж тэмдэгтэй учир нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

– Сонгдо эмнэлэг дээр циститийн оношлогоо, эмчилгээг хийдэг үү? 

– Сонгдо эмнэлэг бөөр, шээсний замын эмгэгийн эмийн болон мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн энэ төрлийн өвчнийг оношлоход шаардлагатай лабораторийн болон багажийн шинжилгээ, мэс заслын тоног төхөөрөмжүүд байгаа учир онош тодруулах, эмчилгээ хийхэд цаг алдахгүй давуу талтай.

Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд