No menu items!
HomeUncategorizedАнхлан бясалгал хийж буй хүмүүст тохиромжтой 5 арга

Анхлан бясалгал хийж буй хүмүүст тохиромжтой 5 арга

-

Бясалгал нь стрессийг бууруулж, сэтгэцийг эрүүл мэндийг сайжруулдаг. Судлаачид бясалгалын аргыг ерөнхийд нь төвлөрсөн ба төвлөрсөн бус гэж хоёр ангилдаг байна. Төвлөрсөн арга гэдэг нь лааны дөл, ая, тарни гэх мэт өөрөөс хамааралгүй, тодорхой объектод анхаарлаа төвлөрүүлж, тэдгээрийг мэдэрч, хүртэхийг хэлж байгаа юм. Харин төвлөрсөн бус гэдэг нь хүрээлэн буй орчны дуу чимээнд дотоод байдлаа мэдэрч, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэн бясалгах арга юм. Та бясалгалаар дөнгөж хичээллэж эхлэх гэж байгаа бол дараах 5 аргаас туршаад үзээрэй.

Үндсэн бясалгалын арга

Энэ нь тохилог байрлалд сууж, амьсгал дээрээ гол анхаарлаа төвлөрүүлэх арга юм. Хэрэв та бодолдоо сатаарч, анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлээд байвал энэ аргыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг. Тайван орчинд суугаад зөвхөн амьсгалаа чагнаарай.

Төвлөрсөн бясалгалын арга

Төвлөрсөн бясалгал гэдэг нь ямар нэгэн объект, дуу чимээ, нүдэнд өртөж буй зүйлсийг мэдэрч, хүртэн түүнд зориуд анхаарлаа төвлөрүүлэхийг хэлнэ. Тухайлбал, далайн давлагааны дууг сонсох, эсвэл лааны дөл ширтэх зэргээр оюун санаагаа цэгцлэх хэрэгтэй.

Үйл ажиллагаанд чиглэсэн бясалгалын арга

Үйл ажиллагаанд чиглэсэн бясалгал гэдэг нь та өөрийн хийх дуртай ямар нэг зүйлээ бясалгалтай хослуулахыг хэлж байгаа юм. Энэ анхлан бясалгал хийх гэж байгаа хүмүүст ихээхэн сонирхолтой байдаг. Энэ төрлийн бясалгалын тусламжтайгаар та сөрөг бодлоо зогсоож, илүү эрч хүчтэй болно. Та тухтай, чимээгүй орчинд өөрийн сонирхдог зүйлээ хийж, түүнээсээ таашаал аваарай.

Оюун санаагаа цэгцлэх арга

Өөрийн авч байсан мэдрэмж, сэтгэл хөдлөлүүдээ бодож, сайхан зүйлд нь анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Амьдралын чухал үйл явдлуудад ямар мэдрэмж авсан эсвэл огт мэдрэмж төрүүлээгүй зүйлс нь юу байсан талаар бодоорой. Өөрт мэдрэгддэг сэтгэл хөдлөлүүддээ анхаарлаа төвлөрүүлэн бясалгаснаар бид оюун санаагаа цэгцэлж чадна.

Далд ухамсрын арга

Товчоор хэлбэл асуултын хариултыг өөрөөсөө хай гэсэн үг. Хэрэв танд ямар нэг таагүй үйл явдал тохиолдсон бол хариултыг нь өөрөөсөө хайн, бясалгаарай. Хүн ингэж бясалгах явцдаа стрессээс ангижирч, сөрөг бодлоосоо салдаг ажээ.

Эх сурвалж: verywellmind

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд