No menu items!
HomeUncategorizedТаны амжилтаас хойш чангаадаг 9 зүйл

Таны амжилтаас хойш чангаадаг 9 зүйл

-

Эргэн тойрны бүх зүйлсийн утга алдагдсан мэт мэдрэмж төрөх, гацаанд орсон үед зарим хүмүүс бусдыг буруутгах хандлагатай байдаг бол ззарим нь хүрээлэн буй орчноосоо өөрийгөө тусгаарладаг. Харин зарим нь саад бэрхшээлийг даван туулж, урагшилсаар л байдаг. Энэхүү нийтлэлдээ амжилтанд хүрэхийн тулд урагшлахад ямар зүйлс саад болдог талаар дурьдав.

 9. Хуурмаг мөрөөдөл

Бид бүгд мөрөөддөг. Гэхдээ бидний зарим нь хэтэрхий их төсөөлөл, мөрөөдөлдөө умбаж, бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байна. Үүний үр дүнд хүн төсөөллийн ертөнцдөө амьдарч, ямар нэгэн гайхамшигтай зүйл тохиолдохыг хүлээж, зорилгодоо хүрэхийн тулд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Хэрэв та юу ч хийхгүй, нэг байрандаа л байгаад байвал тэнгэрээс гэнэт нэг өдөр сая доллар бүхйи богц өөрөө унаад ирнэ гэж байхгүй. Нөхцөл байдлаа сайжруулахын тулд “тухтай бүс”-ээсээ гарч урьд өмнө хийж байгаагүй зүйлийг хийж, туршиж үзээрэй.

8. Тодорхой зорилгод анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх

Бидний ихэнх нь мэдээллээс хоцрохгүй гэх зарчим баримтлах хандлагатай байдаг. Инстаграмд хоёр минут илүү зарцуулбал эргээд хэвийн ажилдаа шилжих болно гэх мэтээр. Дэлхийн өнцөг булан бүрээс мэдээллийг хүлээн авах, мэдээлэл дамжуулах хэрэгсэл өргөн болсон. Технологийн дэвшил, мэдээллийн урсгалд донтолтын улмаас бид нэг даалгаварт анхаарлаа төвлөрүүлэх боломжгүйд хүрээд байна. Үүний үр дүнд дуусгаагүй олон ажил үлдэж, сүүлийн үеийн мэдээллийг илүү ихээр сонирхох болжээ. Илүү үр бүтээлтэй ажиллахын тулд тогтсон хугацаандаа биелүүлэх хэрэгтэй.

7. Шантрах

Хэд хэдэн ажлыг зэрэг хийж, алийг нь ч дуусгалгүй орхисон тохиолдол олон бий. Энэ нөхцөл байдалд  хүргэдэг цор ганц шалтгаан нь тэсвэр тэвчээргүй байдал, хүлээх үр дүнгүй байх явдал юм. Японд үүнийг илэрхийлэх “Гурван өдрийн гэлэн” гэсэн хэлц үг байдаг аж.

6. Үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх чадваргүй

Амьдралд тохиолдож болох бүх үйл явдал зөвхөн хувь хүнээс шалтгаалахгүй ч өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал. Саад бэрхшээл болгонд бусдаас буруу эрэх нь нөхцөл байдлыг өөрчлөхгүй.  Харин ч үүрэг хариуцлагаа ухамсарлах нь ирээдүйг илүү сайхан болгож чадна. Алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнийг засах чадвар нь амжилтанд хүрэх хамгийн эхний бөгөөд чухал алхам мөн. Ердөө л хариуцлагаа хүлээж алдаагаа засаж залруулснаар хүсэл мөрөөдөл биелдэг.

5. Ойр дотны хүмүүсийн дэмжлэг дутмаг

Амжилтанд хүрэх гол түлхүүрүүдийн нэг нь хайртай дотны хүмүүсийн дэмжлэг юм. Таны сонгосон замыг үл тоомсорлох, эсэргүүцэх нь үл ойлголцолд хүргэхээс гадна өөрийн сонгосон замаар саадгүй явахад бэрхшээл үүсгэдэг. Ийм нөхцөл байдалд уурлаж бухимдаж, зөрчилдөөн үүсгэхгүй байх нь чухал юм. Хамгийн зөв сонголт тэд танд юу хийж өгч чадах, ямар үр дүн хүлээж, юунд зорьж байгаа, тэдний дэмжлэг хэр чухал болохыг тайлбарлаж өгөх явдал юм.

4. Өөртөө хэт их дүн шинжилгээ хийх

Өөрийгөө хэт их шинжлэх нь уг асуудалдаа улам гүнзгий ороход хүргэдэг. Үүний үр дүнд илүү их ганцаардаж, гутарч сэтгэлээр унах, сэтгэлийн хямралд өртөх магадлалтай. Энэ нь амжилтанд хүрэхэд ойртуулахгүй харин ч эсэргээрээ амжилтаас хойш чангаах болно. Тиймээс хэтэрхий их шүүмжлэлтэй хандалгүй өөрийгөө зөвөөр үнэлж сурах хэрэгтэй.  Ингэснээр бодит боломжийг илүү үнэлж сурна.

3. Бусдаас бурууг хайх

Дэлхий дээрх бүх хүмүүсийг хоёр төрөлд хувааж үзвэл бүтэлгүйтэлдээ эргэн тойрон дахь хүмүүсийг буруутгадаг, өөрөө хариуцлага хүлээдэг гэж байх болов уу. Үргэлж бусдаас бурууг хайдаг хүмүүс амжилтанд хүрэх хангалттай боломж нөхцлөөр хангаагүй ЗГ, амьдарч буй улс орон эсвэл эцэг эхчүүд рүүгээ хуруугаа чичилж магадгүй. Удаах төрөл нь бусдыг буруутгах нь ямар ч утга учиргүй, амжилт нь зөвхөн өөрийн хүчин чармайлт, шаргуу хөдөлмөр болон зорилгоос хамаарна гэдгийг ухамсарласан байдаг. Хамгийн чухал нь бүтэлгүйтэл нь улам их амжилт гаргахад түлхэц болно.

2. Бодит бус зорилго

Таны мөрөөдөл зорилгоор тодорхойлогдох тул зөв тодорхой, зорилго тавьсан байх шаардлагатай. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар нөөц боломж, хэр их цаг хугацаа шаардагдах, бодит байдалд хэр нийцэж байгаа талаар тодорхой ойлголттой байх ёстой. Зорилгоо тодорхойлоход SMART төлөвлөгөө, дүн шинжилгээ ихээхэн тустай. Өмнөө тавьсан зорилго нь бодит нөхцөл байдалтай уялдаагүй байсан ч үүнээс гарах арга зам бий.

1. Өмнөх алдаа

Хүн бүр л алдаа гаргадаг. Заримдаа чадах бүхнээ дайчилж хичээгээд ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол бий. Энэ тохиолдолд бид сэтгэл гутралд орж шантрах, алдаагаа ойлгож дахин оролдох  хоёр сонголттой тулгарна. Стивен Кинг бол тууштай байдлын тод жишээ. Түүнийг анхны романаа гаргахад редакторуудын зүгээс олон удаа буцааж байсан ч тэр шантраагүйгээр барахгүй ихээхэн амжилтанд хүрсэн.

Brightside

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд