No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Чулуунцэцэг: Сүүлийн үед бөөр, шээсний замын чулуу их ихэсч байна

Д.Чулуунцэцэг: Сүүлийн үед бөөр, шээсний замын чулуу их ихэсч байна

-

УНТЭ-ийн Бөөрний төвийн дарга Д.Чулуунцэцэгээс бөөрний өвчин хийгээд түүний эмчилгээний талаар мэдээлэл авлаа.

-Сүүлийн үед бөөрний өвчлөлт нэмэгдэж, тархалт ихэсч байна. Үүний шалтгаан болон эмчилгээний талаар яриач?

-Би 30 гаруй жил бөөрний эмчээр ажиллаж байна. Анх сургуулиа төгсөөд бөөрний эмийн эмчилгээний эмчийн анги төгссөн. Ажлын гараагаа ч бөөрний мэс заслын эмчийн мэргэжлээс эхлүүлсэн. Намайг анх ажилд ороход гарын арван хуруунд багтах хүн энэ өвчнөөр өвчилж, ирж эмчлүүлдэг байлаа. Гэтэл одоо 520 гаруй хүн энэ өвчнөөр шаналж байна.

Цаашдаа бөөрний өвчин улам ихэснэ гэсэн олон улсын судалгаа гарсан байгаа. Өвчний тархалт, үйл явцыг дүгнэхэд энэ чигтээ байвал 2030 он гэхэд ямар төвшинд хүрэх бол гэсэн чинь бөөр орлуулах хүний тоо өснө гэсэн үзүүлэлт гарсан.

Тэгэхдээ бүр Ази тивд илүү өснө гэсэн хариу гарна лээ. Бөөрний архаг үрэвслийн улмаас болж бөөр элэгдсээр яваандаа ажиллахаа больдог юм. Бөөрний архаг дутагдалд орохоор эмээр эмчлэх боломжгүй болж, аппаратанд л ордог. Анх улсын хэмжээнд хоёрхон аппарат байдаг байсан. Тэр нь байсхийгээд л эвдэрчихэнэ.

Над дээр хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн 22 дахь жилдээ эмчилгээ хийлгэж байна. 

Тухайн үед аппаратны хэрэгцээ хэрэгтэй хүн цөөн байсан уу гэвэл үгүй. Олон л байсан. Тэгэхэд хүн бүр аппаратанд хамарч чаддаггүй.

Тэгээд аппаратанд орж чадахгүй болохоор хорвоогийн мөнх бусыг үзнэ. Хөгшин, залуу гэлтгүй бөөрний дутагдлаар бурхны орныг олон хүн зорьсон доо. Тэр үеийн аппаратны эмчилгээний чанар одоогийнхтой харьцуулахад муу байсан.

Над дээр ирсэн өвчтөнүүд ер сайжирдаггүй ээ. Зарим нь хоёр жил тасралтгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Долоо хоногт 2-3 удаа эмчилгээндээ ороод эмнэлэгт байгаад л байдаг. Тэр үед ингэдэг л юм байх гэж бодож билээ. Тэгвэл одоо байгаа энэ аппаратны эмчилгээ бол хүний эрхтэнг орлоод өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй болж байгаа юм.

Зүгээр ажлаа хийгээд эрүүл хүн шиг л явж чадаж байна. Харин хуваарьт өдрөө долоо хоногт гурван удаа ирж аппаратандаа орох ёстой. Манайд одоо эмчлүүлж байгаа хүмүүс ажлаа амжуулаад л явж байна. Эмчлүүлэхийн зэрэгцээ хувийн бизнесээ тогтмол явуулж, төрийн байгууллагад хүртэл ажиллаж байна шүү дээ.

Над дээр хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн 22 дахь жилдээ эмчилгээ хийлгэж байна. Манайд анх ирэхдээ бөөрний дутагдалтай “Цэцэрлэгийн насны хоёр хүүхдээ орхид үхэх нь ээ эмчээ” гээд уйлж байсныг санаж байна. Тэгээд энэ аппаратанд орсон эхэн үед биед нь дасан зохицохгүй хүндрэл олон тохиолдож байсан. Тэгээд 22 жилийн дараа эргэн харьцуулахад тэр өвчтөний хоёр хүүхэд нь нас биед хүрээд эхнэр хүүхтэй, өөрөө бол эмээ болчихсон байна. Тэгээд зогсохгүй ажил хийгээд явж байна. Одоо Францад яваа. Хэрэв энэ аппарат тухайн үед байгаагүй бол тэр хүн 22 жилийн өмнө нүд аньсан байх байлаа.  

-Бөөрний архаг дутагдалд хүргэдэг нь ямар өвчин бэ?

-Бөөрний архаг өвчин гэж бий. Үүнийг зөв эмчлэхгүй бол архаг дутагдалд хүргэнэ. Архаг өвчинг үүсгэх эрсдэлт хүчин зүйлд чихрийн шижин, даралт ихсэх, бөөр болон бодисын солилцооны өвчин багтдаг. 

Мөн суугаа ажил хийгээд маш их калоритой хоол иддэг хүнд энд тэнд илүүдэл муу зүйлс биед хуримтлагдах нь ихсээд, бодисын хэвийн солилцоо алдагддаг юм. Сүүлийн үед бөөр, шээсний замын чулуу их ихэсч байна. Чихрийн шинжин өвчнөөс болж бөөрний буглаа, идээт өвчин мөн нэмэгдэж байгаа. Энэ бүхэн яван явсаар бөөрний архаг дутагдалд хүргэдэг юм. Үүн дээр нэмэх нь эмийн хэрэглээ болон өвөрмөц өвчнүүд буюу ДОХ, БЗХӨ уг дутагдлыг үүсгэдэг.

-Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Эрүүл амьдралын хэв маягийг зааж сургамаар байгаа юм. Гэхдээ бүр арван жилд сурч байгаа хүүхдүүдээс эхэлж заах хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ гэвэл манайхан өвөл ханиад ихэслээ гэж ярих нь их. Түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэвэл хүүхдийг гараа зөв угаалгаж хэвшүүлэх хэрэгтэй. Халдвар хамгийн түрүүнд хүүхдийн гар дээр тусдаг. Гар угаах нь ус, саванг гар дээрээ эргүүлэхийг хэлдэггүй. Гар угаах нь өөрийн гэсэн шат дараалалтай. Үүнийг хөдөөгийн малчин өвгөнд заавал сурах нь удаан байх. Харин цэцэрлэгийн юм уу, бага ангийн хүүхдэд заавал тэр дор нь зөв хийгээд сурчихдаг. Гар угаахдаа юу ч хийж, бодож байсан ч тэр гар угаах үйлдэл нь дадал болчихсон байдаг. Үүн шиг хүмүүст багаас нь урьдчилан сэргийлэх, өвчлөхгүй байх талаар зааж, зөв амьдралын хэв маягтай болгомоор байгаа юм.

Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол гэдэг бол хүүхэд байхаас нь хэлж, сургах хэрэгтэй юм. Дараа нь эрүүл мэнддээ хариуцлагатай байх гэдэг нь ард түмэнд хэрэгтэй зүйл. Хариуцлагатай байна гэдэг нь архаг өвчин эмчээр оношлогдоход хяналт гэдэг юманд заавал очдог. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө цаг гаргаж сурахыг хэлж байгаа юм.

Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо их энэрэнгүй шүү дээ. Эрүүл мэндийн төлбөрийг нь улс нь даадаг. Өвчтөнөөс эмчилгээний хөлс гардаггүй болохоор хэрэв өвдсөн тохиолдолд би их мөнгө зарцуулна, хэцүүдэх нь гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр улсын энэ тогтолцоо хүмүүсийн эрүүл мэндээ хайхардаггүй байдалд нь нөлөөлдөг байж магадгүй гэж би боддог. Гэхдээ улс нь иргэдээ хайхрахгүй байж болохгүй. Гадны орнуудын жишгээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байх.

-Одоо бөөрний архаг дутагдалаас болж нас барах, аппаратны хүрэлцээ тааруу гэж санаа зовох шаардлагагүй гэж ойлгож болох уу?

-Бид өнгөрсөн жил диализын эмчилгээний 40 жилийн ойг тэмдэглэсэн. 1975 онд анагаах ухааны доктор н.Тэрбиш эмч гемодиализыг монголд анх нэвтрүүлсэн. Аливаа юмыг анх нээнэ гэдэг бол үндсэн ажлынхаа 50 хувийг хийж байна гэсэн үг.

Тэр үед  найман хүүхэдтэй Мягмар гэдэг хүнийг анх эмчилж байсан юм билээ. Тэр нь арванхоёрдугаар сарын 31-нд байсан гэсэн. Найм дахь хүүхдээ дөнгөж төрүүлээд цус алдаад бөөр нь ажиллахаа байж. Тэгсэн цаг алдалгүй диализ эмчилгээ хийсний ачаар тэр хүн одоо найман хүүхэдтэй элэг бүтэн амьдарч байна. Түүнээс хойш энэ эмчилгээний гал нь унтраагүй явсаар өнөөдрийг хүргэсэн байна. 2006 он хүртэл дөрвөн аппараттай явж байлаа. Тэр хугацаанд бөөрний дутагдалтай хүмүүс чимээгүй хорвоогоос буцаж байсан.

Манай бөөрний тасаг уг өвчнийг эсийн төвшинд оношилдог болсон.

Манай эмнэлэгт тэр үед дутагдлаас болж нас барсан хүний тоо долоо хоногт гурваас дөрөв байсан. Эм бол өвчтөнийг маань аврахгүй, ядаж байхад аппарат нь цөөн. Дээрээс нь эмчилгээний  чанар тийм ч сайн биш.

Бид юу ч хийж чадалгүй байсаар өвчтөнөө алддаг байсан. 2006 онд манай диализыг хөгжүүлэх зорилгоор бөөрний тасгаас нь салгаад диализын төв байгуулсан юм. Тэгээд намайг энэ төвийг хөгжүүлэх ажилд томилсон юм.

Таван аппараттай, арван ажилтантай манай төвийн ажил анх эхэлж байлаа. Таван аппарат маань хаа хаанаа ч хүрэхгүй. Тэгэхэд надад яаралтай аппарат олох шаардлага тулгарсан юм. Тэгээд тухайн үеийн эрүүл мэндийн сайд, одоогийн тэргүүн хатагтай Х.Болормаа, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон бизнес эрхлэгчдийн тус дэм их байсан. Мөн тухайн үеийн сайдууд их тусласан. Одоо бол улсын хэмжээнд 158 аппараттай болсон. 

Амьд үлдэхийн тулд өвчтөнүүд энэ аппаратанд тогтмол ордог. Нэг удаа ороход 180 мянган төгрөгөөр долоо хоногт гурван удаа ордог. Гурван өрөө байраа борлуулаад нэг өрөө болгож, зөрүү мөнгөөрөө аппаратын эмчилгээ хийлгэдэг байсан.

“Би 35 сая төгрөг эмчилгээнд зарцууллаа” гэж надад уурлаж байсан хүн ч бий. Улсын эмнэлэг дээр аппаратны  цагт багтдаггүй, харин хувийнх дээр нь орохоор үнэтэй байдаг. Харин одоо улсаас бүх зардлыг даадаг болсон. Энэ шиг том буян гэж юу байх вэ. Одоо бол улсын хэмжээнд Төв, Дундговь аймаг, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт л энэ аппарат алга. Манай улс бөөрний өвчнөөр хүнээ алдахаа байсан. Энэ салбар маш эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ ингэж аппаратаар орлуулж, хэвлийн диализ хийж, бөөр шилжүүлэн суулгах нь бас  тийм ч таатай биш. Яг эрүүл хүн шигээ байхгүй шүү дээ.

-Аппаратад орж, бөөр шилжүүлэн суулгахаас өөр бөөрний өвчнийг анхнаас нь төгс эмчлэх арга байдаг юу?

-Өвдөхгүй байх, өвчнийг эрт илрүүлбэл эдгээрээс ангижирна. Манай бөөрний тасаг уг өвчнийг эсийн төвшинд оношилдог болсон. Энэ нь хүмүүсийнхээ бөөр рүү нь хатгаад эд авна. Түүнийгээ микроскофоор хараад онош тавина.

Өмнө нь бол шинжилгээ хараад, чагнуураар чагнаад, эхо үзээд, тэмтрээд оношилдог байсан. Одоогийн энэ нь илүү болосвронгуй болж байна. Тэр эдийн хариуг хараад эмч нар хуралдаад ямар эмчилгээ хийхээ шийддэг.

Одоо бидэнд зовинох зүйл ховор байна. Он гараад 30-аад хүнд энэ эдийн шинэжилгээг хийсэн байна. Хоёрдахь өдөр бүр энэ шинжилгээнийхээ хариуг дүгнэж ярилцдаг. Ингээд бид төгс эмчилчихээр бөөрний дутагдалтай хүн цөөрнө.

Дараа нь бид урьдчилан сэргийлэлтэндээ болон ижил мэргэжилтнээ бэлтгэх ажилд орсон. Дүүрэг бүрт сайн эмч байлгая. Иргэд маань дүүрэгтээ эмчлүүлээд төв эмнэлэгт ирж дараалалд хүлээж цаг бүү алдаасай гэж хүсдэг.  Бид ард түмнээ эрүүл байлгах энхийн манаанд зогсож байна. Мэргэжил маань эмчлэх, бас бусдаас илүү энэрэнгүй байхыг шаарддаг даа.

Б.Оюу

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд