No menu items!
HomeЭрүүл мэндУтсаа унтахын өмнө заавал унтраах ТАВАН шалтгаан

Утсаа унтахын өмнө заавал унтраах ТАВАН шалтгаан

-

Орчин үеийн завгүй амьдрал дунд бид бүхнийг амжуулахыг хичээн, яарч сандран явдаг. Гэхдээ л хангалттай унтаж амрахдаа бүрэн анхаарал хандуулж чаддаг бил үү? Үнэтэй цагаа унтаж өнгөрөөх гэж үү гэж бодсон ч нойрноосоо хумсалсан тэр цаг нь ямар ч үр дүнгүй өнгөрдөг гэдгийг тэр бүр мэддэггүй.

Товчхондоо хэлэхэд бид ийм олон ухаалаг төхөөрөмжүүдээр хүрээлүүлээгүй байсан бол аль эрт унтаж амраад, өглөө сэргэг л босох байлаа. Та унтахын өмнө утсаа унтраах хэрэгтэй, цахилгаан соронзон долгион хүний биед муугаар нөлөөлдөг гэсэн сануулга сонсож л байсан байх. Үүнээс гадна өөр таван шалтгаан байна. 

Илүүдэл жин


Шөнө дундаас хойш унтаж дассан хүмүүс илүү их илчлэг хэрэглэдэг. Энэ нь ер нь бол үдшийн найман цагаас хойш хооллодог зуршилтай нь холбоотой. Гэхдээ зөвхөн үүнээс ч болж байгаа юм биш.  Дутуу унтаснаар бид эрчим хүчээ нөхдөг энгийн нүүрстөрөгч татагдах явцыг сэдрээдэг, ингэснээр илүүдэл өөх хуримтлагдана. 32-49 насны 10000 хүн дээр хийсэн судалгаанаас харахад хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс  таргалах магадлал илүүтэй өндөр байдаг нь тогтоогджээ. 

Нойрны чанар муудна 

Та асаалттай компьютер эсвэл гартаа ухаалаг утсаа бариад унтвал эдгээр төхөөрөмжөөс ялгарч байгаа гэрлээс болоод бат бөх унтаж чадахгүй. Харин гүн нойр бие махбод сэргэхэд нэн шаардлагатай байдаг. 

Үр тогтоход асуудал гарна 

Хүчиллэг стрессээс өндгөн эсийг хамгаалдаг мелатонин гормоны боловсруулалтанд шөнийн цагаарх гэрэл саад болдог. Тиймээс саяхан Fertility and Sterility сэтгүүлд шөнийн цагаар гэрэлтэй байх нь эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварт муугаар нөлөөлдөг тухай судалгаа нийтлэжээ. 

Хичээл хийхэд хүндрэлтэй болно 

Үдшийн 23.30 цагаас хойш унтдаг өсвөр насныхны амжилт гаргах чадвар нь буурдаг. Түүнээс гадна ингэж оройтож унтсанаараа тэд сэтгэлзүйн асуудалд илүүтэй өртөмтгий болдог байна. 

Ядаргаа болон хямрал 

Удаан хугацаагаар шөнийн цагт гэрлийн нөлөөнд байх нь хямралд оруулж болохын дээр гэрлээр идэвхиждэг нүдний торлогын эс болох кортизолын стрессийн гормон ялгаралтыг идэвхижүүлдэг. Тиймээс унтахаасаа ядахнаа нэгээс хоёр цагийн өмнө ухаалаг төхөөрөмжүүдээ унтрааж сураарай. 

Эх сурвалж: Elle 

Б.Ууган

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд