No menu items!
HomeНом ярьяТ.Гүлдаурен: Өөр хаанаас ч авамгүй гайхалтай мэдрэмжийг номоос авдаг

Т.Гүлдаурен: Өөр хаанаас ч авамгүй гайхалтай мэдрэмжийг номоос авдаг

-

“Ном ярья” булангийн энэ дугаарт “Тренди бүсгүй” номын зохиолч, көүч Т.Гүлдаурентай ярилцлаа.

Танд ширээний ном байдаг уу? 

– Надад ширээний олон ном байдаг. Хамгийн сүүлд “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” хэмээх номыг уншиж дуусгасан. Гайхалтай ном байна лээ.

Яагаад тухайн номыг сонгох болсон бэ?

-Өнгөрсөн жил би 55 ном уншсан бөгөөд тэдгээрийн 80% нь хувь хүний хөгжлийн чиглэлээр байсан. Энэ жил уран зохиол дагнан унших төлөвлөгөөтэй байгаа. “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”- ийг унших болсон шалтгаан нь бодит амьдралд сэдэвлэсэн, ялангуяа тэмдэглэлээс гарсан ном гэдэг утгаараа их сонирхолтой санагдсан. Номыг худалдан авахаас өмнө өмнөх үгийг заавал уншдаг л даа.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Тодко Самсоны “Вангийн Нулимс” номыг уншиж эхэлсэн. Бас л судалгаа, бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол тул сонирхол татсан. Бас миний хүндэлж явдаг зохиолчдын нэг учраас энэ номыг сонгосон.

-Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-“Уншихгүй бол сэтгэхгүй” гэдэг үгтэй би санал нийлдэг. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүссэн хүн бүр ном унших нь зайлшгүй зүйл. Ном уншаад байхаар тархи үргэлж идэвхитэй байдаг. Тархиа усалж байж түүнээс гайхалтай шинэ санаа төрөн гардаг. Орчин цагт шинэ санаа гэдэг юугаар ч харьцуулашгүй таны үнэт баялаг болоод байна шүү дээ. Хэн илүү сэтгэнэ, тэр илүү амжилтанд хүрнэ гэсэн зарчим үйлчилдэг гэж боддог. Бас хамгийн зөв, хамгийн үнэн мэдээллийг, өөр хаанаас ч авамгүй гайхалтай тэр мэдрэмжийг би номоос авдаг.

Танд бусдад уншхийг санал болгох ном байна уу? /Яагаад/

-Хамгийн сайн ном гэж ямар номыг хэлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь ерөөсөө ҮР ДҮН, ӨГӨӨЖ гэж би хариулах дуртай.  Тэр номоос та юуг ойлгоод, юуг мэдэж аваад, тэр нь танд хэрхэн нөлөөлж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг хамгаас чухал. “Нууц”, “Алхимич”, “Бар ээж”, “Арьсан хүрэмтэй Мадонна”, “Шик хатагтайн зөвөлгөө” зэрэг номуудыг хамгийн түрүүнд санал болгомоор байна.

Өөрийгөө өөрчлөхийг хүсч байгаа, өөрийгөө олохыг хүсч байгаа, өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байгаа бүсгүйчүүддээ харин өөрийнхөө бичсэн ‘’ Тренди бүсгүй” номыг санал болгомоор байна.

-Та хэдэн номын сангийн үнэмлэхтэй вэ?

-Америк Монгол төв, төв номын санд бий. Гэхдээ ойрын хугацаанд номын санд очих зав гараагүй юм байна.

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

-За ёстой санаанд ордоггүй дээ. Цагаан толгой л байхдаа. /инээв/

-Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

-Би номыг тэмдэглэж унших дуртай. Өөрөөр хэлбэл тухайн номоос авах онцлог санааг заавал тэмдэглэж авна. Дараа нь түүнийгээ эргүүлж хараад тухайн номоо санахад сайхан байдаг юм. Би ихэвчлэн өглөө эрт буюу 5 цагт уншдаг. Өглөөний хүн болоод 500 гаран өдөр өнгөрчээ.

-Та өөрийгөө номоор төсөөлвөл?

-Их сонирхолтой, бодож байгаагүй асуулт байна. Би шууд хариулах гээд үзье. Би ном байсан бол хавтас нь маш өнгөлөг, тэгсэн хэрнээ нууцлаг, юуг өгүүлэх бол гэж сонирхол татахуйц уран зохиолын ном байх байсан. Намайг уншсан хүн бүр миний талаар үргэлж санаж байхаар тийм л ном. Учир нь гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйлийг хүн бүр санадаг шүү дээ.

-Танд хамгийн үнэ цэнэтэй санагддаг ном байна уу?

-“Ном бүр үнээсээ илүү үнэ цэнэтэй байг” гэж би бичсэн юм. Уншигчын төгрөг бүр үнэ цэнэтэй учраас ном бүр чанартай, өгөөжтэй байгаасай гэж хүсдэг. Хэн ч өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө, цаг хугацаагаа дэмий зүйлд зарцуулахыг хүсэхгүй.

Надад ямар ч үед өөр дээрээ байлгаж байдаг хэд хэдэн ном бий. Яг нэгийг нь гэж хэлвэл бусдыг нь гомдоочих гээд байнаа. (Инээв)  Би “Бар ээж”ийг онцолмоор байна. Би зохиогч Эми Чуагийн тэвчээр хатуужилыг маш их үнэлсэн. Энэ номоос санаа авч охинтойгоо хийл хөгжмөөр хичээллэж байгаа. Одоо би хийл хөгжимд хайртай болсон. Тэгэхээр миний хувьд энэ их үнэ цэнэтэй ном болж таарч байна.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд