No menu items!
HomeЭрүүл мэндБуйлнаас цус гардаг нийтлэг шалтгаанууд

Буйлнаас цус гардаг нийтлэг шалтгаанууд

-

Шүдээ угаах үед буйлнаас цус гарах нь ямар шалтгаантай байдаг вэ? Энэ нь энгийн зүйлээс шалтгаанлсан ч байж болох юм. Тухайлбал, шүдээ угаах, утсаар цэвэрлэхдээ буруу техник ашигласан байж болох. Эсвэл энэ нь эчмид хандах шаардлагатайг илтгэх бие махбодийн анхааруулга, шинж тэмдэг байж болно.

Нийтлэг шалтгаанууд

Дараах тохиолдолд буйлнаас цус гардаг аж.

Буйлны үрэвсэлт өвчин- буйл үрэвсэх  

Хэтэрхий хатуу үстэй сойз хэрэглэх

Шүд цэвэрлэгч утасыг анх хэрэглэж буй тохиолдолд буйл хараахан дасаагүй байна

Цус шингэлэх гэх мэт зарим төрлийн эм уух

Жирэмсэн үед буйл үрэвсэх (жирэмсний буйлны үрэвсэл)

Сайн тохирохгүй хиймэл шүд хийлгэх

Шүдний буруу эмчилгээ

Буйлны үрэвсэл

Буйлнаас цус гарах нь буйлны үрэвсэлт өвчин буюу буйл үрэвссэнийг илтгэх шинж тэмдэг юм. Энэ нь буйлны өвчний нийтлэг хэлбэр бөгөөд буйлны үрэвсэл үүсгэдэг нян хуримтлагдсанаас болж үүсдэг.

Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай биохальсны хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм.

Хэрэв та буйлны үрэвсэлтэй бол буйл цочрох, улайх, хавагнах шинжүүд илэрнэ. Мөн шүдээ угаах үед цус гардаг. Амны хөндий ариун цэврийг сайтар сахиснаар уг өвчнөөс сэргийлэх боломжтой. Өдөр бүр хоёр удаа шүдээ угаах, шүдний утас ашиглах, бактерийн эсрэг ам зайлагч хэрэглэх, шүдний эмчид тогтмол үзүүлэх зэргээр буйлны үрэвслээс сэргийлнэ.

Periodontitis /Шүдний тулгуур эдийн үрэвсэл/

Хэрэв та буйлны үрэвслээ эмчлэхгүй яваад л байвал шүдний тулгуур эд, ясыг гэмтээдэг пародонтоз буюу периодонтит өвчинд хүргэж болзошгүй юм. Энэ нь шүдний тойрон эдийн үрэвсэлт өвчин бөгөөд буйл үрэвсэж, тулгуур эдийн үрэвсэл нь улмаар шүдний сурвалж хэсгийг хамардаг.

Уг өвчний үед буйл үрэвсэж, шүд суларч ганхдаг бөгөөд шүдний сурвалж халдвар авах эрсдэлтэй.

Буйлнаас амархан цус гарах нь үүний шинж тэмдэг байж болох юм. Мөн амнаас эвгүй үнэр гарах, аманд муухай амт мэдрэгдэх, буйл улайх, хавдах зэрэг шинжүүд илэрнэ.

Хэрэв та амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй, өвчилсөн шүдээ цаг тухйад нь эмчлүүлэхгүй бол шүдээ авахуулахаас өөр аргагүйд хүрнэ.

Чихрийн шижин

Буйл хавдах, цус гарах нь 1, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний сэрэмжлүүлэг болно. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь буйлны өвчнийг улам хүндрүүлэх, буйлны үрэвсэл үүсэх таатай нөхцөл болдог байна.

Лейкеми

Буйлнаас цус гарах хорт хавдрын нэг хэлбэр болох лейкемийн шинж тэмдэг байж болно. Цусны ялтас нь цус алдалтыг зогсооход тусалдаг. Хэрэв цусны хорт хавдартай бол тромбоцитын /ялтас/ тоо багасч улмаар биеийн янз бүрийн хэсэгт, түүний дотор буйлнаас цус гаралтыг зогсооход хэцүү болгодог.

Тромбоцитопени

Хэрэв шүдээ угаах үед буйлнаас цус гарч, аяндаа зогсохгүй удах нь буйл цочрох эсвэл тромбоцитопенинийг илтгэж болзошгүй. Энэ нь бие махбодод цусны бүлэгнэл үүсгэх хэмжээний ялтас байхгүйг илтгэх бөгөөд биеийн янз бүрийн хэсэгт, тэр дундаа буйлнаас хэт их цус гарахад хүргэж болзошгүй юм.

Витамин С-ийн дутагдал

Витамин C нь эд эсийг нөхөн сэргээхэд тустай бөгөөд шархыг эдгээж, яс, шүдийг бэхжүүлдэг. Хэрэв биед хангалттай хэмжээний С аминдэм байхгүй бол сул дорой, уур уцаартай болохоос гадна буйл хавдаж, цус гарах шинж илэрч болзошгүй.

Витамин К-ийн дутагдал

Хэрэв буйлнаас их хэмжээний цус гарч байгааг анзаарсан бол энэ нь хангалттай К аминдэм авч чадахгүй байгааг илтгэнэ. Энэхүү витамин нь ясанд сайн нөлөөтэйгөөс гадна цус бүлэгнэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Эх сурвалж: webmd

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд