No menu items!
HomeUncategorizedӨөдрөг үзэлтэй хүний талаарх 5 баримт

Өөдрөг үзэлтэй хүний талаарх 5 баримт

-

Амьдралд олон асуудал тулгардаг, тэр бүрд аливаа зүйлийн гэрэл гэгээтэй талыг харах нүдтэй байх нь чухал.

Өөдрөг үзэлтэй байхын ашиг тус

Питтсбургийн их сургуулийн хийсэн судалгаагаар өөдрөг үзэл бодолтой эмэгтэйчүүдэд зүрхний өвчин тусах эрсдэл 30 хувь буурсан гэж дүгнэжээ.

Харин Мичиганы их сургуулийн судалгаагаар өөдрөг үзлийг тархинд цус харвах эрсдэл багатай холбосон байна. Канадын анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өөдрөг үзэлтtй хүмүүс гутранги үзэлтнүүдээс илүү урт насалдаг болохыг тогтоожээ.

Өөдрөгөөр сэтгэдэг хүмүүс гутранги үзэлтэй хүмүүсээс илүү аз жаргалтай байх хандлагатай байдаг.  Бусад давуу талуудыг танилцуулья.

1. Илүү урт насалдаг

Олон судалгаагаар өөдрөг үзэл, эрүүл мэнд, урт наслалтыг тогтмол уялдуулж ирсэн. Өөдрөг үзэлтэй хүмүүс цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, тэр ч байтугай хорт хавдар тусах эрсдэл бага байдаг аж. Өөдрөг үзэлтэй хүмүүст өөртөө анхаарал халамж тавьдаг нь эрүүл мэндийн эдгээр эерэг нөхцөлд хүргэдэг байх магадлалтай. Өөдрөг үзэлтэй хүмүүс илүү их дасгал хийж, илүү сайн унтаж, эрүүл хооллож, муу зуршлаас татгалзах хандлагатай байдаг гэнэ. 2019 онд хэвлэгдсэн нэг томоохон судалгаагаар өөдрөг сэтгэлгээтэй хүмүүс дунджаас 11-15% илүү урт насалдаг бөгөөд 85 ба түүнээс дээш наслах магадлал өндөр байгааг тогтоожээ.

2. Өөдрөг үзэлтнүүдийн хайр дурлалын асуудал бүтэмжтэй байдаг

Өөдрөг үзэлтнүүд илүү урт хугацааны романтик харилцааг бий болгож чаддаг гэж Стэнфордын их сургуулийн судлаачид мэдээлэв. Хосуудын нэг нь л өөдрөг үзэлтэй байхад харилцааанд эерэг үр дүн гарах магадлал тун өндөр аж. Сэтгэл судлаачид өөдрөг үзэл нь хосынхоо дэмжлэгийг илүү их мэдрэх мэдрэмжийг төрүүлдэг гэж үзжээ. Бусад судалгаанаас харахад хосуудын хэн нэг нь илүү өөдрөг үзлийг бий болгосноор харилцаагаа илүү аз жаргалтай болгож чаддаг гэжээ. Харилцааг романтик, эерэг, аз жаргалтай болгодог зүйл бол өөдрөг үзэлд тулгуурласан асуудлыг хамтран шийдвэрлэх явдал юм гэжээ.

3. Өөдрөг үзэлтнүүд илүү амжилтанд хүрдэг

Өөдрөг үзэлтнүүд ажлын байрнаас гадуурх үйл ажиллагаанд  илүү уян хатан ханддагаас гадна ажлын байраа илүү тогтвортой хадгалж чаддаг байна. Дарга, удирдлагууд нь тэднийг хичээсэн ч үнэлэхгүй байх тохиолдолд илүү хичээж, ажлаа үргэлжлүүлж чаддаг.

Ажил мэргэжлийнхээ талаар өөдрөг, эерэг үзэл бодолтой хүмүүс ажил дээрээ амжилт гаргадаг, ажилдаа сэтгэл хангалуун байдаг аж. Энэ нь өөдрөг сэтгэлгээтэй хүмүүс илүү харизматик, зорилгодоо хүрэх хүртэл тэмцэх хандлагатайгаас гадна сөрөг үр дагаврыг даван туулах чадвартай байдагтай холбоотой.

4. Өөдрөг хүмүүс аливаа өвчнийг даван туулах чадвар сайтай

Өөдрөг үзэл бодол, хандлагатай хүмүүсийн дархлаа илүү хүчтэй, тэр ч энэ нь аливаа өвчин эмгэг, шарх хурдан эдгэрэх суурь нөхцөл болдог байна.  2017 онд ахмадуудыг сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дээшлүүлэх арга хөтөлбөрт хамруулахад  тэдний сэтгэлийн хямрал, бие махбодийн шинж тэмдэг, нойргүйдлийн түвшинг ердөө найман долоо хоногийн дотор буурсан үзүүлэлт гарчээ. Тэд өвдөх нь бага төдийгүй хурдан эдгэрч илааршдаг байна.

5. Өөдрөг сэтгэлгээтэй хүмүүс шантардаггүй

Элит коллежийн усанд сэлэлтийн баг тамирчдын талаарх алдартай судалгаа (1990 онд хэвлэгдсэн) бий. Уг судалгаагаар дасгалжуулагчид тамирчдыг хамгийн сайнаар сэлэхийг даалгажээ. Тэмцээний дараа дасгалжуулагчид үр дүнгийн талаар хуурамч хариу өгчээ. Дараа нь тэдэнд хагас цагийн амралт өгч, энэ хугацаандаа саяын  бүтэлгүйтлийн талаарх цуурхлыг тарааж тэднийг сорив. Дараа нь уг үйл явдлыг давтав. Гутранги сэтгэлгээтэй хүмүүсийн хоёр дахь оролдлого анхныхтайгаа харьцуулахад дунджаар 1.6% -иар удааширсан байна. Харин өөдрөг үзэлтэй тамрчид өмнөхөөсөө 0.5% илүү хурдан сэлжээ. Усан сэлэлтийн өрсөлдөөнт уралдаанд өөдрөг үзэлтнүүд ба гутранги үзэлтнүүдийн ялгаа нь тухайн тэмцээнд түрүүлэх, ялагдах эсэхийг шийдэж байв.

Өөдрөг үзэлтэй хүмүүс ирээдүйд илүү сайн ажиллахын тулд бүтэлгүйтэлийг боломж болгон ашиглаж чадна.

Эх сурвалж: verywellmind

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд