No menu items!
HomeХоол, шим тэжээлХүүхдэд өгөхөд тохиромжтой кальциар баялаг 10 хүнс

Хүүхдэд өгөхөд тохиромжтой кальциар баялаг 10 хүнс

-

Кальци нь хүүхдийн шүдний ургалт, ясанд хамгийн чухал нөлөөтэй амин дэм юм. Хүний бие махбодь сайн ажиллахын тулд бичил тэжээлийн хангалттай нөөцтэй байх шаардлагатай. Тиймээс та хүүхдэдээ дараах хүнсийг өгч байгаарай.

1. Сүүн бүтээгдэхүүн

Кальцийн байгалийн гаралтай хамгийн сайн эх үүсвэр нь сүүн бүтээгдэхүүн юм. Хүүхэд том болох тусам эдгээрийг идэхдээ  дургүй болдог. Гэхдээ бяслаг, тараг зэргийг байнга өгөхийг хичээж байгаарай.

2. Шар буурцаг

Шар буурцгийн сүү, шар буурцаг нь хүүхдүүдэд  тохиромжтой кальциар баялаг хүнсний тоонд ордог. Та үүнийг салат, зуушинд хачирлаж өгөөрэй.

3. Жүрж

Хүүхдэдээ өглөөний цайнд нь шинэхэн бэлтгэсэн жүржийн жүүс нэг аягыг өгч байгаарай.  Энэ нь ойролцоогоор 50 мг кальци агуулдаг. Та бэлэн жүржийг жүүс худалдаж авахаас илүү жимсийг нь шахаж, өөрөө бэлтгээрэй.

4. Бүйлс

Бүйлс нь хүүхдийн ой тогтоолт, тархины хөгжилд тустайгаас гадна кальциар баялаг байдаг. 1/3 аяга бүйлс нь 110 мг кальцийг агуулдаг ажээ.

5. Шош

Вандуйнаас эхлээд лаазалсан цагаан шош гэх мэт олон төрлийн сонголт байдаг бөгөөд энэ нь хүүхдүүдэд маш сайнаар нөлөөлдөг. Шош нь хүүхдэд өгөхөд тохиромжтой кальциар баялаг хүнсний тоонд багтдаг байна.

6. Брокколи

Ихэнх хүүхдүүд энэ ногоонд дургүй байдаг. Гэхдээ брокколи нь кальциас гадна хүүхдэд хэрэгтэй маш олон төрлийн шим, тэжээл агуулдаг. Та үүнийг пицца, шөл, хуурга зэрэг олон хоолонд холиод өгч болно.

7. Ногоон вандуй

Нэг аяга, шинэхэн ногоон вандуй нь 45 мг кальци агуулдаг. Үүнээс гадна ногоон вандуйн дахь К аминдэмийн агууламж нь ясны эрдэс, нягтралыг хадгалахад тусалдаг ажээ.

8. Загас

Салмон, сардина, туна зэрэг  загас нь хүүхдүүдэд кальцийн сайн эх үүсвэр болдог. Тиймээс та долоо хоногийнхоо хоолны цэсэндээ загасны махтай хоолыг заавал багтаагаарай.

9. Мах

Үхрийн мах бол кальцийн сайн эх үүсвэр юм. Гэхдээ та махаа авахдаа чанарыг нь сайтар шалгаж байгаарай.

10. Ногоон өнгийн хүнсний ногоо

Ногоон өнгийн  навчит ногоонууд нь кальцийн маш сайн эх үүсвэр юм. Тийм ээ, ихэнх хүүхдүүд эдгээрийг идэх дургүй байдаг. Гэхдээ та эдгээрийг холигчинд хийж,  хутгаад соус маягаар хүүхдэдээ өгөөд үзээрэй.

Эх сурвалж: momjunction

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд