Жирэмсний үеийн нурууны өвдөлтийг намдаах иогийн дасгалууд

0
604

Эдгээр дасгалууд нь булчинг суллаж, нуруу, хөлний өвдөлтийг багасгах болно.

Дасгал 1

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоод, өвдөгөө бага зэрэг нугалаад, нуруугаа цэхлэнэ. Нүдээ аниад гараа цээжнийхээ урд байрлуул. Хамраараа гүнзгий  амьсгалж, амаараа удаан гаргаарай.

Дасгал 2

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, удаанаар гүнзгий амьсгална. Амьсгалаа гаргахдаа урд хөлөө 90°, арын хөлөө 45 градуст байлгаад гарны үзүүрээ харна. 20 секунд энэ байрлалдаа зогсоод нөгөө талдаа давтана.

Дасгал 3

Энэ нь төрөх дөхсөн эмэгтэйчүүдэд нэн тохиромжтой поз юм. Та өөрт тухтай газраа дээш харж хэвтээд, зурагт үзүүлсэн позыг авна. Ингэхдээ амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нь нэн чухал. 20 секунд болоод аажмаар биеэ буулгаарай.

Дасгал 4

Зөөлөн гадаргуу дээр дөрвөн хөллөнө. Толгойг дээш өргөн, хүзүүгээ сунгаад, нуруугаараа хотойж өгнө. Дараа нуруугаа дээш төвийлгөнө. Энэ нь нурууны өвдөлтийг намдааж, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг идэвхжүүлж, амьсгалын замыг сайжруулдаг.

Дасгал 5

Энэ нь өмнөх дасгалын үргэлжлэл юм. Та сунаж мөргөх гэж байгаа мэт поз аваарай. Ингэхдээ гүнзгий амьсгал аваад, гаргана.

Дасгал 6

Амьсгал авангаа нэг хөлөө хажуу тийш гулсуулж, тэр талынхаа гарыг зурагт үзүүлсэн байдлаар сунгаарай. Нөгөө талдаа мөн давтан хийгээрэй. Энэхүү поз нь таны бүх биеийг тайвшруулах, өндөр ач тустай.

Дасгал 7

Энэхүү тэнцвэрийн дасгал нь таныг тайвшруулах болно. Та цэх зогсон, цээжиндээ гараа бариад, зүүн талын гуян дээрээ баруун хөлөө тавиарай. Гэхдээ та энэ дасгалын хийж байх үедээ тогтвортой байх ёстой гэдгийг санаарай.

Эх сурвалж: brightside