No menu items!
HomeUncategorizedСэтгэл хямралыг дордуулдаг өдөр тутмын 7 зуршил

Сэтгэл хямралыг дордуулдаг өдөр тутмын 7 зуршил

-

Дараах нийтлэг зуршлуудаас зайлсхийх нь таны сэтгэлийг тайван, амгалан болгож, сэтгэл хямралд орох эрсдэлийг бууруулна.

Дасгал хөдөлгөөн хийхгүй байх, буруу хооллолт, аажуу унтах зэрэг зуршлуудаар сэтгэлийн хямралыг оношлохгүй ч эдгээр нь таны амьдралын чанарыг алдагдуулж, эрч хүч энергийг сорсоор  байдаг.

Боловсруулсан хоол хүнс

Түргэн хоол, хот-дог, чипс нь хааяа нэг идэхэд амттай зууш байж болох ч хэт их хэрэглэх нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. 2013 онд American Journal of Clinical Nutrition сэтгүүлд хэвлэгдсэн хоолны дэглэм ба деп рессийн харилцан хамаарлын талаарх судалгаагаар эрүүл хооллолт нь сэтгэлийн хямралд орох эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Өмнөх судалгаанаас харахад боловсруулсан хоол хүнс ихээр хэрэглэдэг хүмүүс сэтгэлийн хямралд орох эрсдэл өндөр байна. Эхний судалгаагаар жимс, хүнсний ногоо, загас, үр тариа их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс сэтгэл  хямралд бага өртдөг гэжээ.  

Хэт их цагийг ганцаараа өнгөрөөх

Өөртөө чанартай цагийг зарцуулж, ганцаараа байх нь сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай гэж клиникийн сэтгэл судлаач Сюзан Хайтлер хэлэв.  Гэхдээ хэтэрхий их цагийг ганцаараа өнгөрөөж байгаа бол энэ нь сайнаар биш саараар нөлөөллөх нь бий.

Тухайлбал, сэтгэлийн хямралд орох эрсдлийг нэмэгдүүлдэг гэж Хейтлер анхааруулж байна. Ганцаардлаас өөрийгөө хамгаалах, сэтгэлийн хямралыг даван туулах хамгийн сайн стратегийн нэг болох бусадтай харилцаа холбоогоо сайжруулах, нөхөрлөлийг бий болгох юм. Бид хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоосноор эерэг сэтгэл хөдлөлийн бий болгох боломжтой. Судалгаанаас харахад найз нөхөд инээд хөөр бэлэглэдэг.

Мэдээллийн хэрэгсэл

Ухаалаг гар утас, зөөврийн компьютер, телевизор зэрэг олон хэрэгслээр зэрэг мэдээллийг хүлээн авах болсон. Шинжээчдийн үзэж буйгаар бид мэдээллийг хүлээн авах процесст зарцуулдаг дундаж хугацаа хоёр дахин нэмэгдсэн байна.

Олон хүмүүс Netflix үзэж байхдаа гар утсаа гүйлгэж харах нь зуршил болсон бөгөөд тасралтгүй ирэх мэдээллийн урсгал нь тархинд муугаар нөлөөлж болзошгүйг судалгаа харуулж байна. 2013 онд Cyberpsychology, Behavior, and Social Networking-д нийтлэгдсэн 318 хүнийг хамруулсан судалгаагаар  олон мэдээллийн хэрэгслээр зэрэг мэдээлэл хүлээн авдаг гэж мэдээлсэн хүмүүс илүү их сэтгэл хямралын шинж тэмдэгтэй болохыг тогтоосон байна. Тиймээс нэг удаад зөвхөн нэг дэлгэцтэй харьцах, дэлгэцийн цагийг хязгаарлах хэрэгтэйг зөвлөж байна.

Сөрөг хүмүүстэй цагийг өнгөрөөх

Таныг хүрээлж буй “сөрөг” хүмүүс нь сэтгэл хямралд орох эрсдлийг нэмэгдүүлдэг.  Хэрэв та сөрөг энергитэй хүмүүстэй байнга хамт байдаг бол энэ нь танд ч мөн нөлөөлнө. Тиймээс үйлдлийг тань эерэгээр бэхжүүлдэг хүмүүстэй харилцаа холбоо тогтооорой. Ингэснээр амьдралыг илүү эерэгээр  харж, сэтгэлийн хямралд орох эрсдэлийг бууруулж чадна.

Агаар салхинд гарахгүй байх

Хотын оршин суугчдад олон давуу тал байх авч агаар салхинд тэр бүр гарах боломжгүй нь сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй юм. Хейдельбергийн их сургуулийн Сэт гэцийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2011 онд хийсэн судалгаагаар том хотод амьдрах нь стресс, сэтгэцийн эм гэг, ялангуяа сэтгэл хямралын өндөр түвшинтэй холбоотой болохыг тогтоожээ.

Тиймээс амралт чөлөөт цагаараа агаар салхинд гарч их хотын шуугианаас түр ч атугай завсарлага аваарай. Хэрэв тийм боломжгүй бол гадаа цэвэр агаарт гарах, өдөрт хэдэн минут наранд гарах зэрэг энгийн зүйл нь сэтгэл санаанд маш их тустай. Доктор Хайтлер мөн тасалгааны ургамал тарихыг зөвлөж байна. Тэрбээр “Ургамал нь байгалийн эерэг энерги ялгаруулдаг” хэмээв.

Хэт оройтож унтах

“Эрт унтаж, эрт босох” нь таныг “эрүүл, баян, ухаалаг” болгодог гэсэн эртний сургаалыг сонссон л байх. 2014 оны хэвлэгдсэн судалгаагаар аажуу унтдаг хүмүүс орондоо ороод сөрөг бодлуудаасаа салж чаддаггүй гэж мэдээлсэн байна. Үүний эсрэгээр, эрт унтаж байсан хүмүүс сөрөг зүйлсийн талаар бодох нь бага байдаг байна. Сэтгэл санаагаа хамгийн дээд цэгт байлгах тохиромжтой унтлагын цаг нь таны ажил, амьдралын үйл ажиллагаанаас хамаарч өөр өөр байх боловч ерөнхийдөө эрт унтах нь эрүүл мэндэд тустай.

Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг

Зурагт эсвэл бусад электрон төхөөрөмжид хэтэрхий их цаг хугацаа зарцуулах нь таны сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй юм. Доктор Хайтлерийн тайлбарласнаар дасгал, чухал төсөл гэх мэт зүйлсээр бие бялдар, оюун санаагаа хагжүүлэх нь таны сэтгэл санааг дээшлүүлж, сэтгэлээр унах эрсдэлийг бууруулдаг.

Дасгал хөдөлгөөн хийх үед тархинаас аз жаргалын даавар ялгарч  сэтгэл хямралыг бууруулдаг. Нөгөө талаар оюуны хүчин чармайлт гаргах нь таны сэтгэл санааг өөд нь татна.

“Сайхан мэдрэмж мэдрэхийн тулд зорилготой төсөл хэрэгтэй” гэж Доктор Хайтлер хэлэв. Тиймээс төлөвлөгөө боловсруулах, хүсэл эрмэлзэлтэй байх, бусдад туслах зэрэгт цагаа зарцуулаарай. Эдгээр үйл ажиллагаа нь танд ажиллах урам зориг, эерэг сэтгэл хөдлөлийг бэлэглэнэ.  

Эх сурвалж: thehealthy

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд