No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

76: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн талаар хүргэж байна.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал Амгалангийн Адъяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймгаас нэр дэвшиж, АН-аас сонгогдсон 11 гишүүний нэг болсон.

ТОВЧ НАМТАР:

Төрсөн газар: Баянхонгор аймгийн Баянхонгор сум

Боловсрол:

1992 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургууль

1996 онд Монгол Улсын Багшийн Их Сургуулийг түүхийн багш, сэтгэл судлаач

1998 онд Түүхийн ухааны магистр

Ажилласан байдал:

1996-1998 онд Монгол Улсын Багшийн Их Сургуульд багш

1997-2001 онд Монгол мэдлэгийн их сургуульд багш

2000-2020 онд “Номгон Санчир” ХХК-ийн захирал

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

2019 онд Алтан гадас одон

Тэрбээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумд айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний аав багш мэргэжилтэй. Түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжилтэй түүнийг авто тээврийн салбарт 20 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй “Номгон санчир” группийн ерөнхий захирал гэдгээр нь сайн мэдэх билээ. “Номгон Санчир” групп өдгөө 50 гаруй мянган жолоочийг бэлтгэсэн төдийгүй жолоодлогын сургуулиас гадна МСҮТ-ийг байгуулан найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа бөгөөд Оюутолгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар шалгаран ажиллаж байна.

Тэрбээр үүнээс гадна Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт – БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийдэг таван аж ахуйн нэгжтэй.

Хувийн бизнесээ эрхэлж, улс төрд хожуу хөл тавьсан тэрбээр Америкт болсон анхны эмэгтэйчүүдийн улс төрийн хөтөлбөр, БНСУ-д улс төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэх сургалтанд хамрагдсан. Гурван жилийн өмнөөс Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, АН-ын ҮБХ-ны гишүүн зэрэг албыг хашиж байв.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг:

Адъяасүрэн гишүүн жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, жилийн 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ мэдүүлсэн аж.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудыг нэрлэсэн байдаг бөгөөд “Сан тээвэр групп”, “Тэгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-ийдад хамаарах С зөвшөөрлийн асуудал нэлээд шуугиан тарьж байв. Тэрбээр эдгээр компаниуд дээрх өөрийн нэрийг 2020 оны наймдугаар сарын 3-нд дата бүртгэлээс хасуулсан байдаг.  

Өнгөрөгч оны 10-р сард түүнийг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат олон нийтэд мэдээлж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдахад хүрсэн.

Энэ талаар анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг “Peace tower”-ийн 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь нотлох баримтаар нотлогдсон учраас яллагдагчаар татагдсан гэж мэдээлж байв. Харин уг асуудлыг өөрөө үгүйсгэж, “Төрийн байгууллагын хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байгаа гэж харж байна. Сонгууль дууссан юм чинь удахгүй үнэн тогтоогдох байлгүй. Хуулийн байгууллага надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагаас албан бичиг ирж байгаагүй” хэмээсэн байдаг.

УИХ-ын гишүүнээр сонгогсоноосоо хойш Баянхонгор аймагтаа чиглэсэн ажлуудыг шат дараатайгаар хийж,  хувийн зүгээс аймгийн төвийн 10 багийн 450 өрхөд хүнсний болон ахуйн хэрэглээнд тусламж, үзүүлжээ. Мөн “1000 оюутны тэтгэлэг” хөтөлбөрт Монгол Улсын ирээдүй болсон 500 оюутныг хамруулж сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж” байна хэмээжээ. 

УИХ-аар хэлэлцсэн Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д оруулж ажиллах хүсэлтийг тавьж байв. Ийнхүү нүүрс тээврийн жолоочийн ажлыг хөдөлмөрийн хүнд, хортой ажил мэргэжлийн жагсаалтад оруулжээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд