No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийн тархины хөгжилд тустай 8 хүнс

Хүүхдийн тархины хөгжилд тустай 8 хүнс

-

Тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд хоол хүнс ч бас чухал үүрэгтэй. Хүүхдийн тархины хөгжилд тустай амин дэм агуулсан найман хүнсийг танилцуулъя.

1. Тослог загас

DHA, EPA зэрэг омега-3 тосны хүчлээр баялаг загас нь тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байдаг. Тархины 60 орчим хувийг өөх тос эзэлдэг. Иймд бие махбодь мэдрэлийн хөгжилд тустай омега-3 тосны хүчлийг ашиглаж, ой санамжийг муудахаас хамгаалдаг байна. Яргай, хулд, сардина зэрэг нь хүүхдэд хамгийн тохиромжтой сонголт юм.

2. Өндөг

Өндөг нь тархины эрүүл мэндэд тустай амин дэм болон бусад тэжээллэг бодисоор баялаг байдаг. Өндөгний шард агуулагдах холин нь эсийн мембраны гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг гормоны ялгаралтад онцгой дэмжлэг үзүүлдэг. Судалгаанаас харахад холин нь сэтгэцийн үйл ажиллагаа, ой тогтоолтын хөгжлийг сайжруулдаг болох нь тогтоогджээ. Өндөг нь уургийн маш сайн эх үүсвэр бөгөөд хүүхдийг удаан хугацаанд цатгалан байлгана.

3. Жимс

Нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө гэх мэт антоцианин болон флавоноид агуулсан жимснүүд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй антиоксидант агуулдаг. Антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэх нь сэтгэцийн доройтлоос сэргийлнэ.  

4. Самар ба үр

Самар, үр нь таны хүүхдийн хоолны дэглэмд байх ёстой хүнс бөгөөд тархи, зүрхний эрүүл мэндэд  нь сайнаар нөлөөлдөг. Эдгээр нь уураг, чухал тосны хүчил, төмөр, цайраар баялаг юм. Мөн Е аминдэм агуулдаг тул танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулж, сэтгэцийн чадварыг бууруулж болзошгүй чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаална. Ялангуяа хушга нь омега-3 тосны хүчил агуулдаг бөгөөд тархины эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг.

Үрэнд агуулагдах антиоксидант нь тархийг эрүүл байлгана. Хулууны үр нь магни, цайр, зэс, төмөр агуулдаг. Төрөл бүрийн самар, үрийг идэх нь таны хүүхдүүд маш сайн нөлөөтэй юм.

5. Цитрус жимс

Жүрж зэрэг С аминдэмээр баялаг жимс нь таны хүүхдийн тархийг эрүүл саруул байлгахад маш сайн нөлөөтэй. Судалгаанаас харахад С аминдэм нь сэтгэцийн доройтлоос хамгаалж, тархины эрүүл мэндийг дэмжих чадвартай нь тогтоогджээ. Энэ нь чөлөөт радикалуудын нөлөөллөөс урьдчилан сэргийлж, тархины эсүүдийг идэвхтэй байлгадаг антиоксидант юм.

6. Хүнсний ногоо

Улаан лооль, лууван, хулуу, амтат төмс зэрэг тод өнгийн хүнсний ногоо нь амин дэм, шим тэжээлийн эх үүсвэр болдог. Брокколи, байцаа зэрэг навчит ногоонууд нь антиоксидант бодисоор баялаг тул бидний бие, тархийг чөлөөт радикалуудын гэмтлээс хамгаалдаг. Бууцай шиг навчит ногоонууд нь эсийг төлжүүлж, ДНХ-ийг боловсруулахад шаардлагатай фоли агуулдаг. Хүнсний ногоо нь тэнцвэртэй хоолны дэглэмийн зайлшгүй чухал хэсэг тул хүүхдүүдээ өдөр бүр хангалттай хүнсний ногоо өгч байгаарай.

7. Өөхгүй мах

Төмөр нь тархийг хүчилтөрөгчөөр хангахад тусалдаг. Харин хүүхэд төмрийн дутагдалд орвол танин мэдэхүй болон анхаарал төвлөрөлт суларна. Өөхгүй мах бол таны хүүхдэд өгөх төмрийн хамгийн сайн эх үүсвэр юм. Энэ нь цайр агуулдаг бөгөөд мэдрэл ба сувгийн хоорондын холбоог зохицуулахад тусалдаг. Цагаан хоолтнуудын хувьд хар шош, шар буурцаг нь эрүүл мэндэд ээлтэй хувилбар бөгөөд энэ нь таны хүүхдийг их хэмжээний төмрөөр хангаж өгдөг. Төмрийг витамин С-тэй хамт хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

8. Үр тариа, овьёос

Овьёос, үр тариа нь эслэгийн маш сайн эх үүсвэр бөгөөд хүүхдүүдийг удаан хугацаанд цатгалан, эрч хүчтэй байлгадаг. Эдгээр нь цусан дахь глюкозын ялгаралтыг зохицуулахад тусалдаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэхээс сэргийлнэ. Үр тариа, овьёос нь таны хүүхдийн тархийг сайн ажиллуулахад туслах витамин Е, В, кали, цайр зэрэг тэжээл агуулдаг.

Эх сурвалж: mountelizabeth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд