No menu items!
HomeУлс төрЛ.Оюун-Эрдэнэ: Энэ асуудалд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй

Л.Оюун-Эрдэнэ: Энэ асуудалд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзах үеэр хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан хийсэн мэдэгдлээс уншигчдадаа хүргэж байна.

Өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Т.Чимгээтэй холбоотой энэ асуудал дээр хүний эрх зөрчигдсөн талаархи дүгнэлтийг сонсоод Засгийн газрын тэргүүний хувьд Т.Чимгээтэй хүрч ирж уулзлаа. Мэдээж шүүхийн гэм буруугийн асуудлыг хөндөж ярихгүй, нэг үгээр хэлбэл би буруутай юу, үгүй юу гэдэг асуудлыг ярихгүй, тэгэх эрх ч байхгүй. Гэхдээ өнөөдөр шүүн таслах процесс дунд, шүүн таслах үйл ажиллагаан дунд хүний эрхийг зөрчсөн, хууль зөрчсөн, үгүй бол Засгийн газартай салшгүй ийм холбоотой асуудал байгаа юм. Яагаад гэхээр шүүх дээр очих хэрэг бүртгэлд явагдах үйл ажиллагаа бол Засгийн газрын шууд харьяаны байгууллага болох Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Их хурлын харьяа байгууллага болох Авлигатай тэмцэх газар, ШШГЕГ-тай холбоотой асуудал юм.

Тийм учраас Т.Чимгээтэй уулзаж зарим нэг зүйлүүдийг тодруулсан. Зарим нь нууцтай холбоотой, хэрэг бүртгэл мөрдөн байцаалттай холбоотой асуудал байгаа учраас би бүх зүйлийг ярих боломжгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нэлээдгүй удаан хугацаанд олон нийтэд ил болсон зарим нэг асуудлуудыг тодруулах, хэвлэлийнхэн та бүхний өмнө дахиж нягталж ярих, цэгцтэй ойлголт өгөх, зайлшгүй үүрэг байна гэж өнөөдөр бид Засгийн газар дээр үзсэн.

Зарим нэг шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг нууцаас гаргахаар болсон. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр. Т.Чимгээ өөрөө бичгээр зарим нэг нууцтай холбоотой асуудлыг ил гаргах тал дээр татгалзах зүйлгүй ээ гэдэг хүсэлтээ илэрхийллээ. 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ хоригдож эхэлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ял авсан, яг өнөөдрийн байдлаар таван жил зургаан сар, долоо хоног хоригдож байгаа юм байна. Бид онц ноцтой хүн амины хэрэгт эрүүдэн шүүж байгаад энгийн иргэнд хүчээр ял тулгасан бол яах вэ гэдэг асуудлыг л өнөөдөр хөндөж байгаа.

Хүний эрхийн асуудал гэдэг талаас, шүүн таслах процесс дунд Т.Чимгээтэй холбоотой маш их зүйлүүд болсон талаар бас Т.Чимгээ ярьж байгаа. Олон нийтэд ил болсон хэсгийг би дахиж товч дурдах нь зүйтэй байх гэж бодож байгаа.

Хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү шууд мессеж бичиж, удаа дараалан дарамталсан ийм асуудал байсан. Энэ асуудалтай холбоотой, хэвлэл мэдээллээр олон зүйлүүд явж Их хурлын чуулганд ч гэсэн олон хэлэлцүүлгүүд болсныг та бүхэн санаж байгаа. Мөн хүний цог.цос Т.Чимгээгийн хашаанд аваачиж хаяж, улмаар ээжийг нь айлган сүрдүүлсэн асуудал байсныг та бүхэн санаж байгаа. Тухайн үед Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дарга үүнийг ярьж байсан.

Мөн хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах бодис уух зүйлд нь хийх мэтийн нэлээн урт процесс, олон удаагийн давтамжтай явагдсан. За ингээд нүцгэн байсан зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан асуудал үүссэн. Энэ бичлэг нийтэд ил болж чадаагүй, энэ бол эмэгтэй хүний, бас нэр төртэй холбоотой ийм асуудал байсан ч сая өөрөө Т.Чимгээ ил болгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлж байна. Үүнийг нууцаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээг нь хүртэл авч ашигласан нөхцөл байдлууд бол мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илэрсэн байж магадгүй юм аа гэдэг.

Төв аймагт хоригдох бол тэр стандартын байр огт биш байсан. Стандартын биш байрыг албаар тохижуулж, камержуулсан. Энэ бол Олон улсын хүний эрхийн конвенцтой холбоотой, эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтой холбоотой маш чухал асуудал. Гэтэл ял эдэлж байгаа хүмүүсийг Т.Чимгээ рүү оруулж зориуд дарамтлуулсан.

Түүний төрсөн охин 2016 оны наймдугаар сарын 16-ны өдөр автомашины ослоор нас барсан байдаг. Энэ хэргийг сэргээж шалгах нь зүйтэй. Үүнийг Цагдаагийн Ерөнхий газарт чиглэл өгч хэргийг сэргээж шалгах зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж бодож байна. Дахиад хэлэхэд шүүхийн гэм буруугийн асуудлыг өнөөдөр гүйцэтгэх засаглал ярих ямар ч боломжгүй юм.

Гагцхүү шүүн таслах үйл ажиллагаа шударга явагдсан, эсвэл хүний эрхийг зөрчсөн үү үгүй юу гэдэг асуудлыг л бид олон улсын эмэгтэйчүүдийн хүний эрхийн өдрөөр хөндөж байгаа юм. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалт байгаа. Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэдэг ийм үндэслэл байгаа. Үүнтэй холбоотой энэ эрүүдэн шүүсэн хэрэг Дээд шүүхээс буцаад амаргүй нөхцөл байдал дунд явж байгааг та бүхэн бүгдээрээ өөрсдөө харж байгаа байх аа гэж бодож байна.

Энэ асуудал яагаад ийм түвшинд явах болов уу? Нэг үгээр хэлбэл шүүх яагаад зарим хэрэг маш хурдан явдаг, зарим хэрэг энэ мэтээр саатдаг вэ гэдэг асуудлыг өнөөдөр бид гаргаж ирж тавих цаг нь болсон гэж бодож байна.

Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал хийж энэ асуудлыг ярилцах нь зөв гэж үзэж байгаа. 2019 оны долдугаар сарын 29-нд Төв аймгийн шүүхэд шилжүүлснээс хойш өнөөдөр энэ хэрэг одоо нэлээдгүй удаан хугацаанд маш тодорхойгүй байдалтай байж байна.

Сүүлийн үед энэ н.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал гарч ирсэн. Тийм ээ, Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой. Энэ асуудал дээр шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх, за энэ бол яах вэ, мэдээж байж болох зүйл.

Хамгийн харамсалтай нь Баасанцогт гэдэг хүнийн компьютероос хэргүүдийг төлөвлөсөн байдалтай нотлох баримт гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн хэрэгтэй холбоотой, Т.Чимгээгийн хэрэгтэй холбоотой удаашруулах… Шүүх дээр байгаа зарим хэргүүдийг Баасанцогт гэдэг хүн төлөвлөдөг, …нэр бүхий прокурорууд, үүнийг би цаг нь болохоор хэлнэ. Нэг үгээр хэлбэл бид хэдэн жилийн өмнө хонгилыг нураах ёстой гэдэг тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад хууль хяналтын байгууллага шүүхийнх нь дунд захиалгаар хэрэг ялладаг ийм асуудлууд гарч байна уу гэдэг асуудлыг хөндөхөөс өөр гарцгүй болсон.

Энэ Баасанцогттой холбоотой асуудлыг шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газрын зүгээс илэрхийлнэ. Яагаад гэхлээр Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага. Үнэхээр Баасанцогт шүүн таслах үйл ажиллагаанд, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцож, эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал болон бусад асуудалд хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол энэ нэлээдгүй том хэмжээний асуудал болж хувирна.

Үүн дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй гэдэг ийм урьдчилсан нөхцөл байдал бас яригдаж байгаа. А.Гансүх дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар цаашид үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн эрх байх уу үгүй юу гэдгийг өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүний хувьд хөндөнө. Цаашлаад шаардлагатай мэдээллүүдийг ил болгож УИХ-ын чуулган эхлэх үед тавина гэсэн бодолтой байгаа.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд