No menu items!
HomeУхаарахуйТөвлөрсөн бясалгал хийх ТАВАН алхам

Төвлөрсөн бясалгал хийх ТАВАН алхам

-

Бясалгал гэдэг нь оюун санаа, сэтгэл зүйн хувьд түр зуур амрах цаг гаргах, одоо цагт төвлөрөхийг хэлэхээс биш заавал завилж суугаад, хэдэн минут, хэдэн цаг зарцуулах ёстой гэсэн ойлголт биш.

Анхаарал төвлөрүүлэх бясалгал нь стресс тайлах нэн тустай арга юм. Энэхүү бясалгалын хэлбэр нь тодорхой төвлөрсөн цэггүйгээр далд ухамсарт хүрэхийг хичээхээс илүүтэйгээр объект, дуу чимээ, мэдрэмж дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. Уг бясалгалыг хийхэд анхаарлаа төвлөрүүлэх нам гүм орчин чухал.

Төвлөрсөн бясалгал гэж яг юуг хэлэх вэ?

Төвлөрсөн бясалгал гэдэг нь одоо цагт төвлөрөх, өөртэйгөө ярилцах цаг гаргахад анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Сонгодог бясалгалын хэлбэрүүдээс ялгаатай нь анхаарлаа юунд ч төвлөрүүлэхгүй биш харин онцгойлж ямар нэг обьект, дуу чимээ, хараанд өртөж буй зүйлс, мэдрэхүй, хүртэйхүй, амьсгалдаа анхааран ОДОО цагтаа төвлөрөх юм.

Төвлөрсөн бясалгал хийх 5 алхам

Бясалгалаа хийж эхэлснээр цаг хугацаа өнгөрөх тусам илүү хялбар болно.  Юун түрүүнд таван минутаас эхлээд аажмаар хугацааг нь нэмэгдүүлэх боломжтой.

Эхлээд нам гүм тайван, тохь тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Богино хугацааны төвлөрсөн бясалгалыг гэртээ, ажил дээрээ гээд тав тухтай орчин хаана л байна тэнд хийх боломжтой.  Хамгийн гол нь тайван, нам гүм байдал.

Таны анхаарлын төвд байх зүйлийг сонго. Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нь аливаа бясалгалын дадал зуршилд нэвтрэх цэг болдог тул хамгийн оновчтой сонголт болно.

Тав тухтай байрлалыг ол. Цэх суу. Хэрэв та сандал дээр сууж байгаа хөлийнхөө улыг газарт байрлуул. хэрэв газар сууж байгаа бол дэр гуян доороо эвж сууж болно.

Биеэ суллаж амраагаарай. Мөрөө суллаж, амьсгалаа ав. Завилж сууж болно гэхдээ бүрэн тайвширсан, өөр байрлал тухтай санагдвал заавал ингэж суух шаардлагагүй.  

Сонгосон бай руугаа анхаарлаа хандуулаарай. Дуу чимээ, үнэр, хараанд өртөж буй зүйлс гээд төвлөрсөн цэгийн нарийвчлалыг багтаасан мэдрэмжийг бий болго. Санаа нь тухайн зүйлийн талаар бодох биш, яг одоо юу мэдрэгдэж байна вэ гэдэгт анхаарах юм . Жишээлбэл, та амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж байгаа бол амьсгалаа авах, гаргах тэр мэдрэмж бүрийг анхаарч үзээрэй.

Дотоод дуу хоолойгоо сонс. Хэрэв гэнэт зорилтот байдалд дүн шинжилгээ хийж эхэлбэл, тухайн өдрийн стресстэй нөхцөл байдлыг сэргээн санаж, элдэв жагсаалт, ирээдүйн талаар санаа зовж эхэлбэл сонгосон зорилтот бай, түүнээс мэдэрч буй мэдрэмж рүү л анхаарлаа хандуулахийг хичээгээрэй. Ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байх үеийн зорилго бол нам гүм байдлыг хадгалах явдал юм.

Бүтэлгүйтлийн талаар бүү санаа зов. Хэрэв сонгосон зорилтот байн мэдрэмжинд бүрэн автаж чадаагүй бол өөрийгөө хүчлэх, шийтгэх хэрэггүй. Анзаарч мэдсэндээ урамшин одоо юу мэдэрч байгаадаа эргэж төвлөр.

Төвлөрсөн бясалгалын талаарх зөвлөмжүүд:

Төвлөрсөн бясалгалыг ердөө таван алхамаар эхлүүлж болох боловч энэ нь тийм ч хялбар гэсэн үг биш. Тиймээс дараах зүйлсийг анхаараарай.

Цаг хугацаа өг. Бясалгал хийхэд дадлага туршлага хэрэгтэй. Түүнээс биш заавал тэгж хийнэ, ингэж хийнэ, богино хугацаанд тийм үр дүнд хүрнэ гэж өөртөө стресс үүсгэж болохгүй.  

Богино хугацаанаас аажмаар удаан руу шилж. Анхлан суралцаж буй бол таван минут тохиромжтой. Цаг хугацаа өнгөрөх тусам аажмаар хугацааг нь нэмээрэй. Дадлага хийснээр энэ төрлийн бясалгал нь илүү хялбар бөгөөд илүү үр дүнтэй болдог.

Өөр төрлийн бясалгалын дасгал хийж үзээрэй. Хэрэв туршлагажихгүй, үргэлжлүүлэн хийхийг  хүсэхгүй байгаа бол өөр хувилбарыг сонгож үзээрэй.

Хамгийн тохиромжтой цагийг сонго. Олон хүмүүс төвлөрсөн бясалгал (эсвэл ямар нэгэн бясалгалын хэлбэр) нь өдрийг эхлүүлэх хамгийн сайн арга гэж үздэг. Өглөөний бясалгалын дасгал нь таныг тайван байлгаж, өдрийн турш анхааралтай байхад тустай. Харин зарим хүмүүс ажлынхаа дараа стрессээ тайлж, гэр бүлдээ анхаарлаа хандуулахын тулд сонгодог. Тиймээс өөрт хамгийн тохиромжтой цаг хугацааг сонгоорой.

Verywellmind

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд