No menu items!
HomeГоо сайханХөмсөг ургуулах хурдан бөгөөд хялбар 10 арга

Хөмсөг ургуулах хурдан бөгөөд хялбар 10 арга

-

Хөмсөг нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, царай төрхийг зөв харагдуулахад тусалдаг. Тиймдээ ч охид бүсгүйчүүд маань хөмсгөө ургуулж, аль болох сайхан харагдах гэж хичээдэг. Та дараах аргуудаас туршаарай.

1. Тосны холимог

Энэхүү жороор та хөмсгөө төдийгүй сормуусаа бэхжүүлж, уртасгаж болно. Жижиг саванд ижил хэмжээний кокос, касторын тосыг хольж, дараа нь нэг цайны халбага авокадоны тос нэмнэ. Холимгийг сормуусны сойз эсвэл хуруугаараа хөмсгөндөө түрхэнэ.

2. Витамин агуулсан зөөлөн гель

Энэхүү хольц нь хөмсгийг өтгөн харагдуулахад туслах бөгөөд үсийг нь гялалзуулдаг. Үүнд, зуун настын гель нэг халбага, хоёр цайны халбага газрын тос, витамин Е  хоёр капсул орно. Орцуудыг хооронд нь сайтар холиод, орой унтахаасаа өмнө түрхэж, өглөө угаана.

3. Сонгины шүүс

Сонгины шүүс нь үсний булцууг тэжээн бэхжүүлж, үсний ургалтыг түргэсгэдэг. Нэг жижиг сонгиныг сайтар жижиглэн, шүүсийг нь шахаж авна. Түүнийг хөмсгөндөө түрхээд 5 минутын турш иллэг хийгээрэй. Хугацаа дууссаны дараа усаар угаана.

4. Сүүтэй нүүрний маск

Сүү нь уураг, В витамин, сүүн хүчил, кальци агуулдаг. Энэ нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэхийн зэрэгцээ таны үсийг сэргээж, уналтаас  хамгаална. Зориулалтын хөвөнг сүүнд дүрээд, арчаарай. Сайтар хатсаны дараа ердийн цэвэрлэгчээрээ зайлж угаана.

5. Нимбэгний шүүс

Нимбэг нь үсийг бэхжүүлж, ургуулахад шаардлагатай амин дэм, антиоксидантын эх үүсвэр юм. Хөмсгөө нимбэгний зүсмэлээр арчиж , 15-20 минут хүлээгээд зайлж угаана.

6. Эфирийн тос

Хамгийн сайн үр дүнд хүрэхийг хүсч байгаа бол тайвшруулах, бэхжүүлэх, чийгшүүлэх шинж чанараараа алдартай цайны модны тос эсвэл лаванда цэцгийн тосыг сонгоорой. Эдгээрийг кокос, чидун эсвэл кастор тостой холиод хэрэглэвэл тохиромжтой байдаг. Үүнийг бага зэрэг иллэг хийх маягаар түрхэнэ.

7. Өндөгний шар

Өндөгний шар нь хөмсөгний үсийг өтгөрүүлхэд тусалдаг амин дэм, уургийн баялаг эх үүсвэр юм. Нэг өндөгний шарыг хөмсөг дээрээ түрхэн, 15-20 минутын турш байлгаад дараа нь зайлж угаана.

8. Вазелин

Вазелиныг хөмсгийг чийгшүүлэх, арчлахад хэрэглэдэг. Энэ нь хөмсөгний ургуултад нөлөөлөх төдийгүй, хэлбэрийг нь засаж чаддаг. Та вазелиныг дангаар нь эсвэл касторын тос, чидун жимсний тос, зуун настын ханд, эфирийн тос эсвэл сүүтэй холиод түрхэж болно.

9. Массаж

Сормуусны багс ашиглан хөмсгөө дээш доош хөдөлгөөнөөр сайтар самнаж, эсвэл зурагт үзүүлсэн улаан сумны дагуу массаж хийгээрэй. Энэхүү массаж нь цусны эргэлтийг сайжруулж, шим тэжээлийг шингээхэд тусалдаг төдийгүй толгойн өвдөлт, нүдний ядаргааг арилгах үйлчилгээтэй.

10. Зөв хооллолт

Та ямагт уураг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж байгаарай. Тухайлбал, самар, мах, яргай загас, жимс, хүнсний ногоо, өндөг, ногоон өнгийн ногоонууд, сонгино зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Эх сурвалж:  Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

трэнд