No menu items!
HomeЗөвлөгөөГэдэс орчмын таргалалт цагийн хуваарьгүй хооллолтоос үүсдэг

Гэдэс орчмын таргалалт цагийн хуваарьгүй хооллолтоос үүсдэг

-

Өдгөө цагт албан тасалгаанд тогтмол сууж ажилладаг хүмүүст тулгарч байгаа бэрхшээл олон болжээ. Хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт гэх мэтээр тоочоод байвал дуусахгүй мэт. Тэгвэл энэ удаа таргалалтын шалтгаан болон түүнээс ангижрах зарим аргуудаас товч мэдээлэл өгье.

Таргалалтыг,

Энгийн хөнгөн хэлбэрийн таргалалт

Хам шинж чанараас үүдэлтэй таргалалт

Төрсний дараах үеийн таргалалт

Бага насны хүүхдийн таргалалт буюу гэдэс орчмын таргалалт. Харвин гэж дөрөв хуваадаг байна.

Энгийн хөнгөн хэлбэрийн таргалалт:

Хүний биед орж буй шим тэжээлийн хэмжээ ба түүнийг зарцуулж буй хэмжээ хоёрын зөрүүгээс үүссэн таргалалт юм. Нэг үгээр хэлбэл, их идээд бага хөдлөж байгаагаас үүсдэг таргалалт ба энэхүү таргалалтын эсрэг эмчилгээ нь хамгийн үр дүнтэй болдог юм.

Хам шинж чанараас үүдэлтэй таргалалт:

Хавагнах, хоолны шингэц муу байх, үе мөчний үрэвсэл, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэлтэй бодисын солилцооны дутагдал гол шалтгаан байх нь элбэг байдаг. Энэ төрлийн таргалалт нь хоолны зохицуулалт ба хөдөлгөөн дасгалын аргаар турахад хэцүү. Гол шалтгаан болсон өвчний эмчилгээг давхар хийж биеийн дотоод бодисын солилцоог сэргээж өгснөөр үр дүнтэй эмчилгээ болдог.

Төрсний дараах үеийн таргалалт:

Жирэмсэн байх үедээ бүсгүйчүүд маань хэвлийдээ тээх урагтаа хэрэгцээт шим тэжээлийг хүргэх үүднээс хоолны дуршил нэмэгдэх ба үүнээс үүдээд хоолны дэглэм алдагдах зэрэг нь таргалалт үүсэх гол шалтгаан болдог. Жирэмсэн байх үед хүний бие аяндаа хоол боловсруулах, шингээх үйл ажиллагааг хурдасгаж төрөлт болон төрсний дараах үед зарцуулах хүч тэнхээг хуримтлуулах зорилгоор шим тэжээлийг өөх тос хэлбэрээр хадгалдаг байна. Тиймээс биеийн жин нэмэгдэн таргалалт үүсч эхэлнэ. Энэ үед хэтэрхий ихээр идэх юм бол түүнийг дагаад хэт таргалалт үүсэх нь амархан байдаг.

Бага насны хүүхдийн таргалалт:

Бага насны хүүхдийн таргалалтын гол шалтгаан нь ихэвчлэн элдэв төрлийн түргэн хоолнууд. Цагийн хуваарьгүй хооллолт ба чихрийн шижин зэрэг байдаг бол удамшлын гаралтай байх ч тохиолдол байдаг. Хэт таргалалт нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөө их байдаг ба өөрийгөө илэрхийлэх чадвар муу, аймхай хулчгар, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө их учир эмчилгээ хийлгэх нь нэн чухал юм.

Гэдэс орчмын таргалалт буюу харвин:

Даймонд хэлбэрийн таргалалт гэж нэрлэдэг гүзээ, харвин үүсэх гол шалтгаан нь ихэвчлэн цагийн хуваарьгүй хооллолт, өтгөн хатах, хэт их идэх зэрэг юм.

Мөн илүүдсэн махнаасаа жаахан хасаж гуалиг болоход тань туслах энгийн хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Энэ аргуудыг хэрэглэснээр та хэтэвчин дэх мөнгөө ч хэмнэж болох юм шүү.

Хоолоо тохируул гэхдээ бүү хас

Таргалалт хоёр талтай. Хөдөлгөөн дутсанаас, эсвэл хоол унднаас шалтгаалдаг. Тиймээс дотроосоо эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Анхны шатанд хоол ундаа тохируулж, өөх тостой зүйл идэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэж болж өгвөл тэжээллэг жимс хэрэглэж болох юм. Эхний алхам ингээд л бол оо. Та хөнгөн хүнс хэрэглэснээр эрч хүчтэй байж ухаан санаа чинь хүртэл эрүүл саруул байгааг мэдрэх болно.

Иллэг хүний бие дэх шаарыг зайлуулдаг

За одоо гаднаас хийх эмчилгээгээ сонирхуулъя. Биедээ иллэг хийвэл илүүдэл махаа багасгаж таргалалтын эсрэг тэмцэж болох юм. Энэ их үр дүнтэй арга байх болно. Гэхдээ иллэгийг мэргэжлийн түвшинд хийхгүй бол эмзэг хэсгүүдээ гэмтээж, усархаг хэсгүүдээ хөх няц болгож, судсаа гэмтээх аюултай шүү.

Өөрөө иллэг хийхийн тулд эхлээд тос түрхэж, биеийн тарган хэсгүүдээ зөөлөн илнэ. Энэ үед хөдөлгөөн зүрх рүү чиглэсэн байх хэрэгтэй. Аажмаар алгаараа даралтаа ихэсгэж, эрчимтэй болгоно. Нэг газар 3-4 минут илнэ.

Цусны эргэлт сайжирсны дараа та энэ хэсгээ нухаж болно. Хоёр гараараа биеэ атгаж авч, хуруу болон алгаараа тэр хэсгийг яснаас нь салгах гэж буй мэт хөдөлгөөн, тодорхой хэмнэлээр дарах гэсэн хоёр хөдөлгөөн хийнэ. Ингээд 1-2 минут ийм хөдөлгөөнийг хийсний дараа тарган газраа нийтэд нь хүчтэй дарахад тэнд хуримтлагдсан хаягдал шаар цусны системд орж, тэндээс биеэс гадагшлах болно. Уг иллэгийг усанд орсны дараахан арьс бүлээн чийглэг байхад нь тэжээлийн тосоор хийнэ.

Усыг зөв ашиглаж турж болно

Таргалалттай гадна талаас нь тэмцэх өөр нэг ашигтай арга бол гидротерапия юм. Европын шилдэг эмнэлгүүд энэ аргыг их хэрэглэдэг. Зориулалт нь иллэг шиг цусны эргэлтийг сайжруулж хаягдлыг зөөлрүүлэх юм. Хоёр төрлийн арга байдаг. Нэгдүгээрт: тарган хэсгүүдийг даралттай усны урсгалаар үйлчлэх. Нөгөө нь биеийг халуун, хүйтэн усанд ээлжлэн шумбуулах. Та үүнийг гэртээ туршиж болох юм. Ялангуяа өөх хөх, ташаанд хуримтлагдсан тохиолдолд 10-15 см-ийн зайнаас бүлээн усаар өөхлөг тарган газраа дээш, доош нь шүрш.

Таргалалттай тэмцэх бас нэг арга нь саунд суух

Саунд орсны дараа үр дүнтэй үед 30 хувь хүртэл хаягдал шаар биеэс зайлуулагддаг. Хамгийн ашигтай нь өндөр хэмийн үйлчилгээний үрээр биедээ гүн цэвэрлэгээ хийж болох юм. Мэдээж саунд орохдоо мөрдөх журам бий. Үүнийг танд үлдээе. Ингээд л та хэн нэгний туслалцаа бас их мөнгө зарцуулж байж жингээ хасах хэрэггүй боллоо.  Эдгээр аргуудаас нэгийг нь дагнаж хэрэглэхэд л гүйцээ. Зуны дэлгэр цаг эхлэхэд та хамгийн гоо сайхан нь байх болно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд