No menu items!
HomeХоол, шим тэжээлХөхүүл эхчүүдэд тохиромжтой 10 төрлийн хүнс

Хөхүүл эхчүүдэд тохиромжтой 10 төрлийн хүнс

-

Нярайн эрүүл чийрэг байх үндэс нь ээжийн авч буй аминдэм, тэжээлтэй ихээхэн холбоотой. Тиймээс бид өнөөдөр хөхүүл ээжүүдийн хэрэглэж байвал зохих зарим хүнсний жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ.

Салмон

Салмон загас болон бусад тослог загаснууд омега-3 тосны хүчил агуулдаг бөгөөд энэ нь хөхүүл эхчүүдийн зүрхний эрүүл мэндийг сайжруулж, нялхсын тархи, мэдрэлийн системийг хөгжүүлэхэд тусалдаг.

Навчит ногоо

Бууцай, байцаа зэрэг ногоон өнгөтэй навчит ногоонд амин дэм, эрдэс бодис ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хөхний сүүнд тэжээл нэмдэг. Навчит ногоонууд нь А аминдэм, кальци , К амин дэм, төмөр, витамин С, антиоксидантуудаар баялаг байдаг. Эдгээр ногоог дангаар нь идэж эсвэл дуртай бүх хоолондоо хийгээрэй.

Бор будаа

Төрснийхөө дараахан эмэгтэйчүүд жингээ хасах гэж яардаг бөгөөд хамгийн түрүүнд нүүрс усаа багасгадаг. Гэхдээ хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол жиндээ санаа зовох хэрэггүйг зөвлөе. Чухамдаа, бор будаа болон бусад үр тарианд агуулагддаг нүүрс устөрөгчийн цогцолбор нь В бүлгийн амин дэмээр баялаг байдаг бөгөөд энэ нь нүүрс усыг энерги болгон хувиргахад тусалдаг. Мөн тус хүнсэнд агуулагдах эслэг нь удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэх болно.

Жүрж

Жүрж болон бусад цитрус жимс нь амаржсан эхчүүдэд энергээ нөхөх сайн эх үүсвэр болж өгдөг. Түүнд агуулагдах Витамин С нь биед орж байгаа төмрийн шингээлтийг сайжруулж, энергийн түвшинг нэмэгдүүлдэг байна.

Өөхгүй мах

Хөхүүл эхчүүдэд уураг, төмрийн хэрэгцээ маш их байдаг бөгөөд хоёуланг нь өөхгүй үхрийн махнаас авах боломжтой юм. Уураг нь булчингийн эд эсийг нөхөн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энергийн түвшинг дээшлүүлэхэд шаардлагатай байдаг. Өөхгүй үхрийн мах нь уургийн эх үүсвэр төдийгүй цайр, төмөр, В бүлгийн амин дэм агуулдаг. Та хоол хүнснээс хангалттай шим тэжээлээ авч чадвал бяцхан үр тань ч гэсэн өөрт хэрэгтэй эрдсээ хөхний сүүгээрээ авах болно.

Буурцаг

Буурцаг, сэвэг зарам нь цагаан хоолтон эхчүүдэд тохиромжтой уургийн гайхалтай эх үүсвэр юм. Мөн эдгээр нь нялхсын тархины хөгжилд зайлшгүй шаардлагатай тэжээл агуулаг бөгөөд эслэг ихтэй тул удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ.

Тослог багатай сүүн бүтээгдэхүүн

Хөхүүл эмэгтэйчүүд ясны массынхаа 3-5 хувийг алддаг гэсэн тооцоо бий. Тиймээс кальциа нөхөх нь зайлшгүй анхаарах ёстой зүйлсийн нэг юм. Кальци нь төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг бөгөөд хөхүүл эхчүүд өдөрт 1000 миллиграмм кальци хэрэглэх ёстой байдаг.

Амтат төмс

Амтат төмс тэжээллэг ногоо бөгөөд шинээр төрсөн ээжүүдийн хүнсний жагсаалтад заавал байх ёстой. Уг амттай хүнсний ногоо нь А аминдэмээр баялаг бөгөөд хөхүүл эх, хүүхдэд шаардлагатай кали болон янз бүрийн тэжээллэг бодис агуулдаг. А аминдэм нь нялхсын өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд алсын хараа, дархлааны системийг сайжруулдаг байна.

Авокадо

Авокадо нь ханаагүй, эрүүл өөх тос агуулдаг. Мөн хөхүүл эхчүүдэд хэрэгтэй фолийт, кали, В, К, С, Е аминдэм зэрэг олон чухал эрдэс бодисоор баялаг юм. Өглөөний цайндаа шарсан талхны хамт авокадо хэрэглээрэй.

Шингэн сайн уугаарай

Ээжүүд органик бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна өдрийн турш хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй. Шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ хооллосны дараа заавал шингэн ууж хэвшээрэй.

Эх сурвалж: pumpsformom

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд