No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #9: Өөртөө санаа тавьж байж бусад хүмүүсийг хайрлаж, халамжилна

Зүрхээ сонс #9: Өөртөө санаа тавьж байж бусад хүмүүсийг хайрлаж, халамжилна

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаараар ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ сэдвийн хүрээнд олон сонирхолтой зүйлсийн талаар зөвлөмж, зөвлөгөөг хүргэлээ.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Зарим хүмүүс ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАНА гэдгийг амиа хичээсэн зүйл гэж ойлгон өөртөө цаг гаргахыг орхигдуулдаг талтай. Үүнд мэдээж тухайн хүний төрж өссөн орчин нөлөөтэй байж болно.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ гэдэг нь:

Өөрийн сэтгэлзүй, сэтгэл хөдлөл, сэтгэцийн эрүүл мэндэд зориудаар, төвлөвлөж, цаг гарган ямар нэгэн үйлдэл хийхийг ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ хэмээнэ. Хийж буй үйлдлүүд нь сэтгэцийн эрүүл мэнд рүү голчлон чиглэсэн байх ёстой.

Өөртөө цаг гаргахгүй, оюун санаагаа хайрлаж чадахгүй байхын ХОР УРШИГ

Өөрийгөө хайрлана, халамжилна гэдэг нь түгшүүр, уур бухимдлаасаа салж, сэтгэлзүйн эерэг төлөвийг бий болгох тустай. Үүнийг хийж чадахгүй байхын сөрөг үр дагавар нь өөрт, бусдад, нийгэмд гэсэн гурван хүрээнд гарна. Хувь хүн дээр авч үзвэл уур бухимдал, стресс, уйтгар гуниг, сэтгэлээр унах зэрэг сөрөг мэдрэмжүүд ихтэй, улмаар тэрхүү сөрөг энерги нь хамт байгаа хүмүүс, нийгмийн харилцаанд нөлөөлж байдаг.

“ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ”, “АЗ ЖАРГАЛТАЙ УЛС”-ыг жил болгон тодруулдаг. Үүний гол шалгуур нь хувь хүний аз жаргал бөгөөд түүнийгээ хэрхэн мэдэрч, хэрхэн илэрхийлж байна вэ гэдгээр тодорхойлогддог.

“Аз жаргал гэдэг хүрч очих цэг биш, одоо явж буй зам юм”

Өнөөгийн нийгэмд стресс бухимдал их байна гэж яригдах болсон.  Тэгвэл үүнийг олон хувь хүний стресс бухимдал, өөрийгөө хайрлаж чадахгүй байгаатай холбоотой үүсч байна гэж харах өнцөг байж болох юм. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал гэх мэт гадны олон хүчин зүйлс хувь хүн бүрт нөлөөлж байгаа хэдий ч үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах арга замыг мэддэг байх нь чухал.

Өөрийгөө хайрлахын АШИГ ТУС

Хамгийн гол ач холбогдол нь бидний сэтгэцийн эрүүл, оюун санаа, бие махбодын эрүүл мэндийг хамгаалах, хувь хүнд бүхэл, цогц эерэг нөлөө үзүүлэх. Хүн өөртөө санаа тавьж байж, өөрөө эрүүл байж бусад хүмүүсийг хайрлаж, халамжилж, үр бүтээмжтэй ажиллаж, амьдарч чадна.  

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАНА гэдэг нь:

Өөрийгөө хайрлах талаар маш олон зөвлөмжүүд бий. Гэхдээ хувь хүний онцлог, амьдралын нөхцөл байдал өөр өөр учир зөвхөн өөрт тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх нь чухал. Дэвшүүлж буй санаанууд маань нийтлэг зүйлс юм. Үүнд дурьдагдаагүй олон зүйлс байж болно.

Өөрийгөө хайрлаж, аз жаргалыг мэдэрч, өөрийн сайн сайхны төлөө хийж буй зүйлс нь таны өөрийн хүсэл сонирхолд нийцсэн байвал зохимжтой. Түүнээс биш заавал хийх ёстой гэж хүчилсэн, тулгасан маягаар хийх ёсгүй.

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭ ЭРГЭЖ ХАРАХ

Ингэснээр аль цагийг өөртөө зарцуулах боломжтой вэ гэдэг тооцооллыг гаргаж, үүндээ тохирсон аз жаргалтай, өөртөө итгэлтэй байх төлөвлөгөөг боловсруулж чадна. Төлөвлөгөөгөө өдөрт хийх ёстой ажлын хуваарьтаа багтааснаар дараа хийнэ гэж хойшлуулахгүй, мартахгүй байх болно.  

ӨӨРИЙГӨӨ АНЗААРАХ

Өөрийгөө халамжлах ямар нэгэн үйлдэл хийхийн өмнөх болон дараах сэтгэлзүйн байдлаа харьцуулж, ямар өөрчлөлт гарч буйг анзаарах хэрэгтэй. Юу, яаж мэдрэгдэж байна вэ, ямар үр өгөөжтэй байна вэ гэдгийг олж харах нь чухал.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ ба ҮЙЛДЛҮҮД

Хүмүүс янз бүрийн сонирхолтой үйлдлүүдийг хийдэг. Тухайлбал, “ҮГҮЙ” гэж хэлэх жагсаалт гаргах, амралтын өдөр, цайны цагаар ажлын и-мейл, дуудлагад хариу өгөхгүй байх гэх мэт…

Бид заримдаа өөрт ямар  хэрэггүй зүйлсэд цаг гаргадаг. Энэ нь ихсэх тусам өөрт ачаалал нэмэгддэг тул зарим зүйлсэд “ҮГҮЙ” гэж хэлдэг байх хэрэгтэй.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Дасгал хөдөлгөөн хийснээр аз жаргалын дааврууд ялгарч эхэлдэг. Хэт их ачаалал өгөхөөр дасгал бус хөгжилтэй байдлаар хийж болох, өөрийн дуртай хөдөлгөөнүүдийг сонгож хийх нь илүү үр дүнтэй.

ТАЙВШРУУЛАХ БЯСАЛГАЛ ХИЙХ

Оюун санаа, сэтгэлзүйн бясалгал хийх, ганцаараа байх цаг гаргах нь чухал. Бясалгал гэдэг нь оюун санаа, сэтгэл зүйн хувьд түр зуур амрах цаг гаргах, одоо цагт төвлөрөхийг хэлэхээс биш заавал завилж суугаад, хэдэн минут, хэдэн цаг зарцуулах ёстой гэсэн ойлголт биш.

ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙХ

Гар урлал, хоол хийх гэх мэт дуртай зүйлээ хийж түүнээсээ баяр баясал олж аваарай. Сайхан амттай хоол хийгээд тамшаалж идэх, олон төрлийн амтыг мэдэрч буйгаа анзаарах нь өөрийгөө хайрлаж буйн нэг илрэл. Өөрийгөө хайрлана гэдэг нь заавал тусдаа, товлосон цаг гаргах, түүнийгээ гүйцэлдүүлж чадахгүй болохоор харамсах, бухимдах зүйл биш юм. Хийж буй зүйлс тань өөрийгөө шийтгэж буй үйлдэл биш, амьдралын чанарт нөлөөлөх зүйл юм. Үүнийг хийснээр сэтгэл зүйн хувьд яаж амарч байна, яаж тайвширч байна вэ гэдгээр тодорхойлогдоно. Ямар нэгэн болзолгүйгээр тухайн зүйлийг хийж сэтгэлзүйн таашаал авах нь чухал.

ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ

Инээж, хошигнож чаддаг байх нь өөрийгөө хайрлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд хошин шогийн мэдрэмж өндөртэй байдаг бөгөөд хүүхдийнхээ тэр чадварын хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллах боломжтой. Өөрийгөө хайрлана гэдэг нь дан ганц танаас ч шалтгаалахгүй. Баг гамт олноороо, гэр бүлээрээ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ төлөвлөгөө гаргаж, хамтарч ажилласнаар илүү үр дүнтэй болдог гэж үздэг.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАНА гэдэг нь ямар ч үйлдэл байж болно. Хамгийн гол нь өөрт тааламжтай, эерэг зүйл байх хэрэгтэй.

Зарим тохиолдолд амьдралын суурь хэрэгцээгээ хангахыг өөрийгөө хайрлах гэж ойлгох нь бий. Хамгийн чухал нь сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанууд ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ гэдэгт багтана гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр зүйлс нь зөвхөн оюун санаанд хамааралтай зүйл биш. Бие махбод, оюун санаа хоёр хоорондоо нягт хамааралтай гэдгийг шинжлэх ухаан баталсан.

Өөрийгөө хайрлах, халамжлах үйлдлүүдийг тогтмол хийж хэвшиснээр амьдралын чанарт эерэгээр нөлөөлнө. Энэ нь өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, бусадтай харилцах зэрэг бүх боломжийг бий болгох суурь болж өгдөг.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд