No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхэд эхийн хэвлийд байхдаа дараах 3 зүйлийг мэдэрч байдаг

Хүүхэд эхийн хэвлийд байхдаа дараах 3 зүйлийг мэдэрч байдаг

-

Эрдэмтэд хүн төрөлхтөн төрөхөөсөө өмнө ч гэсэн зарим зүйлийг мэдэрч байдгийг тогтоожээ.

1. Амтлах

Белфаст дахь “Queen’s” их сургуулийн профессор Питер Хеппер хүн төрөхөөсөө өмнө амт мэдэрдэг болохыг тогтоожээ. Тэрбээр төрөх дөхсөн эхчүүдийг судалгаандаа хамруулж, тэдэнд сармис идүүлж, мөн хэрчүүлсэн байна. Гэтэл эхчүүдийг амаржсаны дараа буюу хүүхдүүд 8-9 насандаа сармисанд дуртай болжээ.

Тэрээр луувангийн шүүс ашиглан мөн адил судалгаа хийсэн байна. 5-6 сартай  жирэмсэн эхчүүд луувангийн шүүсийг уусан бөгөөд хожим хүүхдүүд нь ч уг шүүсэнд дуртай байсан ажээ. Судлаач Хеппер хүүхдүүд хэвлийд байхдаа ч ээжтэйгээ адилхан амт мэдэрдэг болохыг тогтоосон байна.

2. Дуу чимээ сонсох

Финландын хэсэг эрдэмтэд жирэмсэн эхчүүдийг хоёр бүлэгт хувааж, нэг хэсэгт нь өдөр бүр бүүвэйн дуу сонсгож,  нөгөө хэсэгт нь огт сонсголгүйгээр туршилт хийжээ. Үр дүнд нь бүүвэйн дуу сонссон ээжүүдийн хэвлий дэх хүүхдүүд хариу үйлдэл илүү үзүүлсэн байна. Эрдэмтэд хүүхэд ээжийнхээ хэвлийд байхдаа бүүвэйн дууг давхар сонсож, сурч авдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

3. Яриаг таних

Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлаач Афина Вулоуманос хүний яриа болон дуу чимээг хүүхдэд сонсгож, тэдгээрт ямар хариу үйлдэл үзүүлж байгаа талаар судалжээ. Харин хүүхдүүд эхийнхээ яриаг сонсох үедээ илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн байна.

Мөн судалгааны эцэст тэд маш чухал дүгнэлтэд хүрчээ. Хүүхдийг хэвлийд байх үед эргэн тойрны хүмүүс сайн ярих хэрэгтэй бөгөөд хүүхэд хүмүүсийн яриаг хангалттай сонсохгүй бол,  хэл ярианы эмгэгтэй ч төрж магадгүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд