No menu items!
HomeОнцлохСэтгэл хөдлөл ихтэй хүүхдэд мэдрэмжээ даван туулахад хэрхэн туслах вэ?

Сэтгэл хөдлөл ихтэй хүүхдэд мэдрэмжээ даван туулахад хэрхэн туслах вэ?

-

Аль ч насны хүүхэд уйлж, уурлаж, айж, стресстэх гэх мэт хүчтэй мэдрэмжүүдэд автах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ зарим хүүхдүүд бусдаас арай илүү уйлдаг. Яг ижил насны хүүхдүүдтэй харьцуулахад таны хүүхэд хурдан уурлаж, бухимдаж, эсвэл  аливаа зүйлд хэт их догдолж  байна уу? Хүүхдэд сэтгэл хөдлөлөө эрүүлээр даван туулах чадварыг эзэмшүүлэхэд туслах  хэдэн зөвлөмжийг энд оруулав.

Хүүхдэдээ сэтгэл хөдлөл гэж юу болох талаар тайлбарла

Хүүхэд өөрийн мэдрэмжийг таних нь чухал юм. Тэдний мэдрэмжийг нэрлэх замаар сэтгэлийн хөдлөлийн талаар заагаарай. Тухайлбал хүүхэд өөрийгөө яг яагаад байгааг олгохгүй тохиолдол гардаг. Тэр үед нь тааруулаад “Чи яг одоо гунигтай харагдаж байна” эсвэл “Чи ууртай байна” гэж хэлээрэй.  Та мөн номын дүрүүд эсвэл телевизийн шоу нэвтрүүлгүүдийн талаар ярих замаар ямар мэдрэмж төрж байгааг нь асуугаарай. Ингэж дадлага хийснээр хүүхэд өөрөө сэтгэл хөдлөлөө хянах чадвар нь сайжирдаг.

Мэдрэмж, зан байдлын ялгааг тайлбарлаж өгөөрэй

Хүүхдүүд сэтгэл хөдлөлөө зохистой байдлаар илэрхийлж сурах нь чухал юм. Хүнсний дэлгүүрт чанга хашгирах, эсвэл сургууль дээрээ уур уцаартай байх нь мэдрэмжээ илэрхийлэх зөв арга биш, харин онцгүй зан авирын илрэл гэдгийг ойлгуул.

Уйтгар гунигтай байлаа гээд бусдыг цохих, олон нийтийн дунд зохисгүй авирлаж болохгүй. Харин оронд нь уйлалгүйгээр бодоод үзээрэй гэж хэлэх хэрэгтэй.

Сэтгэл хөдлөлөө хэрхэн зөв зохицуулах талаар заагаарай

Дээр хэлсэнчлэн хүүхэд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Үүний тулд тэдэнд дараах тодорхой алхмуудыг зааж өгөөрэй.

Гүнзгий амьсгаа аваад, гарга. Хүүхдэдээ амьсгалын дасгалыг заагаарай. Хамраараа удаан, амьсгалж, дараа нь амаараа гарах дасгалыг хамт хийгээд үз.

Тайвшрахын тулд тоол. Тоо тоолох нь бухимдлыг багасгах нэг арга юм. Энэ нь тэдний сэтгэл санааг сайжруулах оюуны дасгал болно.

Завсарлага ав. Мэдрэмжээ зөв илэрхийлж сурахад нь туслах нэг арга бол тэдэнд түр завсарлага өгөх. Хүүхдэд богино хугацаанд завсарлага өгснөөр тэд бодож эхэлдэг.

Тайвшруулах зүйлийг хий. Хүүхдээ тайвшруулахын тулд  өнгөт ном үзүүлж, өнгийн харандаагаар зураг зуруулаарай. Мөн хөгжим сонсгосноор тэдний хэт их сэтгэл хөдлөл аяндаа зөөлөрнө.  

Тэдний мэдрэмжийг хүлээн зөвшөөр

Заримдаа эцэг эхчүүд хүүхдэд мэдрэмжээ илэрхийлэх боломж өгдөггүй. Тэд шууд л “Битгий уйлаад бай”, “Бухимдахаа боль. Энэ нь тийм ч том асуудал биш ” гэх мэтээр мэдрэмжийг нь дандаа дарж байдаг.

Тэднийг гунигласан, бухимдсан, сэтгэл дундуур байгаа үед тайвширтал нь түр хүлээ. Үүний зэрэгцээ, сэтгэл хөдлөл нь түр зуурын шинж чанартай бөгөөд одоо мэдэрч байгаа зүйл нь үүрд үргэлжлэхгүй гэдгийг ойлгуулаарай.

Хүүхдийн сэтгэл хөдлөлд зөв хариу үйлдэл үзүүлэх

Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалж олон зүйл өөрчлөгдөнө.  Заримдаа эцэг эхчүүд санамсаргүйгээр хүүдийн сэтгэл хөдлөлийг улам өдөөж байдаг. Тиймээс та дараах зүйлсийг анхаараарай.

Тайвширсных нь төлөө хүүхдээ шагнах: Хэрэв та хүүхдээ  уйлахаа болих бүрт нь дуртай амттанг нь өгөөд байвал тэд  нулимс дуслуулах нь хүссэн зүйлээ авах сайн арга гэж бодно.

Хүүхдээ байнга тайвшруулах: Хүүхдийг уурлаж, бухимдсан үед ээж, аавууд байнга тусламж үзүүлэх хэрэггүй. Харин хүүхэд сэтгэл хөдлөлөө өөрөө зохицуулах хэрэгтэй байдаг.

Хүүхдээ уйлахаа боль гэж хэлэх: Хүүхдээ уйлахаа боль гэж хэлэх нь тэднийг илүү их бухимдуулдаг. Тиймээс та “хүлээх” аргыг ашиглаарай.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд