No menu items!
HomeЭмч зөвлөж байнаХүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа

Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа

-

Эцэг эхчүүд хүүхдээ хооллох, нэг бол машинаар явахдаа гар утсаараа Youtube-ээс “Миша, Маша хоёр”, “Пороро” гэх мэт хүүхэлдэйн кино үзүүлэх, эсвэл сатааруулахын тулд iPad өгч, тоглоом тоглуулах нь түгээмэл. Үүнд зарим хүн санаа зовонгуй байдаг бол олонх эцэг эх “Миний хүүхэд үүнээс суралцаж байна. Хэрхэн мундаг нээж, ажиллуулж, тоглож, үзэж байгааг хараач. Их сурамгай. Би багадаа ингэж чаддаггүй байсан. Технологийн зуун тул багаасаа сураад, мөн надад ч цаг гараад амар шүү дээ. Хэн хэндээ ашигтай” гэж зөвтгөдөг.

Эмч, багш, хүүхдийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн зүгээс хүүхдээ асарч өсгөхдөө дэлгэц ашиглахгүй байхыг зөвлөх болжээ. Учрыг нь тодруулбал, хүүхдийн хөгжил, цаашид нийгмийн амьдралд иргэний хувиар оролцох, бие даахад сөрөг нөлөөтэйг нотолсоор байна. Бага наснаасаа дэлгэц ашигласан тохиолдолд илүү их донтох эрсдэлтэй, цаашилбал нойргүйдэх, жин нэмэх, эсвэл хасах, хараа муудах, толгой өвдөх, шим тэжээлийн дутагдалд орох, мөн худал ярих, ядрах, гэмших, ганцаардах, өөрийгөө тусгаарлах зэрэг шинж илрэх эрсдэлтэй билээ.

Судлаачид 8-12 настай хүүхдийн унших үйлдэл хариуцсан тархины хэсгийн хөгжилд дэлгэц, ном хэрхэн нөлөөлж байгааг судлан, дэлгэц (ухаалаг утас, таблет, компьютер, зөөврийн компьютер зэрэг) ашигласан цаг, ном уншсан цагийн хооронд урвуу хамаарал байгааг нотолж, тархины эрүүл хөгжил, бичиг үсэг тайлахын тулд дэлгэцийн хэрэглээг эрс багасгаж, унших боломжийг хөхүүлэн дэмжих нь чухал ач холбогдолтойг онцолжээ.

Мөн гар утас эсвэл Интернетэд донтсон хүүхдийн тархи нь донтоогүй хүүхдээс өөр химийн урвалтай байжээ. Ялангуяа өсвөр насны донтсон хүүхдийн танин мэдэхүйн зан үйлийг өөрчлөх эмчилгээ хийхэд химийн урвалын үр дүн нь хэвийн болжээ. Билл Гейтс, Стив Жобс зэрэг технологийн алдартнууд хүртэл хүүхдээ дэлгэцээс хамааралтай болохоос сэргийлж, огт хэрэглэхгүй байх арга хэмжээ авч байжээ.

Америкийн хүүхдийн эмнэлт зүйн академийн зүгээс хүүхдэд насны онцлогоос хамааран, харилцан адилгүй дэлгэц ашиглах боломж олгох тухай зөвлөжээ. Үүнд:

  • 18 хүртэлх сартай хүүхдийн хувьд видео чатаас бусад тохиолдолд дэлгэц битгий ашиглаарай.
  • 18-24 сартай хүүхэдтэй эцэг эх өндөр чанарын хөтөлбөрийг сонгож, хүүхдийн хамт юу үзэж байгаагаа тайлбарлан, ойлгоход туслаарай.
  • 2-5 настай хүүхдийн хувьд хүүхдийн хөтөлбөрийг өдөрт 1 хүртэл цаг хүртэл үзэх хязгаар тогтоогоорой. Мөн хүүхдийн хамт юу үзэж байгааг тайлбарлан, ойлгоход туслаарай.
  • 6 болон түүнээс дээш настай хүүхдийн хувьд тасралтгүй хяналт тавьж, зарцуулж байгаа цагийг хянаарай. Эрүүл мэндэд амин чухал нөлөөтэй хангалттай нойр авах, сайтар хөдлөх, бусад зан үйлд хохирол учруулахаас сэргийлээрэй.
  • Хамтдаа хоол идэх, жолоо барих зэрэг хугацаа товлох, цаашилбал унтлагын өрөө зэрэг элдэв төхөөрөмжөөс ангид байрлал бий болгоорой.
  • Цахим болон бодит орчинд бусдыг хүндэтгэх зэрэг онлайн иргэншил, аюулгүй байдлын тухай ярилцаж, харилцаарай.
Хүүхдийн насБоломжит хугацаа
0-1.5Огт үзүүлэхгүй
2-5Өдөрт 1 цагаас хэтрэхгүй
6 ба түүнээс дээшЭцэг эхийн зүгээс тогтооно.

Английн эрүүл мэнд, халамжийн үндэсний хүрээлэнгээс тухайн цагийг өөрсдийн судалгаанд үндэслэн дараах байдлаар тодорхойлжээ:

Хүүхдийн насБоломжит хугацаа
3-43 цаг хүртэл
5-74 цаг хүртэл
8-114.5 цаг
12 ба түүнээс дээш6.5 цаг

Эцэг эхийн зүгээс цаг тогтоохдоо 6 наснаас дээш тохиолдолд хамтдаа цагийн хуваарь гаргаж аль болох дэлгэц ашиглахгүй байхад анхаарвал зохино. Жишээлбэл, 6 настай хүүхэдтэй эцэг эхийн хүүхэдтэй өнгөрөөх цагийн хуваарийг дор үзүүлье:

Үйл ажиллагааЦагАгуулга
Дэлгэц1Шинжлэх ухааны мэдлэг өгөх “Тагнуулч хүүхдүүд” ТВ цуврал үзэх
Гэр бүлээрээ өнгөрөөх1Гэр зургийн цомог үзэх, намтраа ярих,
Чөлөөт цаг2Тоглох, зураг зурах, ном унших
Хоол унд2.5Өглөө, өдөр, орой хоол идэх
Хувийн асаргаа1.5Нүүр гараа угаах, усанд орох, хувцсаа өмсөх
Биеийн тамир, спорт1Гадаа тоглох, гүйх, дасгал хийх
Сургууль3Хичээлд суух, гэрийн даалгавар хийх
Нойр12Дэлгэцгүй, тав тухтай орчинд унтуулах
Нийт24

Дээрх жишээний дагуу гэр бүлээр хэрхэн медиа ашиглах, цагийн хуваариа боловсруулах маягт хүсвэл энд дарж үзнэ үү. Хүүхдийнхээ төхөөрөмж ашиглах цагийг хянахыг хүсвэл энд дарж үзнэ үү.

Нэг үгээр цахим тоглоомын оронд Лего тоглоом, iPad-ны оронд ном, телевизийн оронд байгальд гарах, спортоор хичээллэх нь мансууруулах бодисын нэгэн адил нөлөө үзүүлдэг дэлгэцийн хамаарлаас ангижруулах, урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, гол шийдэл юм.

[1] Төхөөрөмжөөр хүүхдээ асруулахыг буруушаасан шинжээчдийн 5 үндэслэл. Дэлгэрэнгүйг: https://www.smartparenting.com.ph/parenting/preschooler/using-gadgets-to-babysit-your-kids-affects-mental-development-a1669-20170930-lfrm

[2] Ципи Горовиц-Краус, Джон С. Хаттон”Хүүхдийн тархины холбоос нь ном уншихад зарцуулсан хугацаанд нэмэгдэж, дэлгэц бүхий хэрэгсэл ашиглах тусам буурдаг” нийтлэл. Дэлгэрэнгүйг: https://doi.org/10.1111/apa.14176

[3] Хойд Америкийн радиологийн нийгэмлэг “Ухаалаг утсандаа донтох нь тархинд хэвийн бус байдлыг бий болгодог” . Дэлгэрэнгүйг: https://www.eurekalert.org/pub_releases/2017-11/rson-sac111717.php

[4] Бизнес Инсайдер “Билл Гейтс, Стив Жобс нар өөрсдийн хүүхдээ технологиос ангид өсгөжээ.” мэдээлэл. Дэлгэрэнгүйг: http://www.businessinsider.com/screen-time-limits-bill-gates-steve-jobs-red-flag-2017-10

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд