No menu items!
HomeХүмүүс“Гал тогоо” цувралын царайлаг залуу Марк Богатырев

“Гал тогоо” цувралын царайлаг залуу Марк Богатырев

-

“Гал тогоо” цувралын Максын дүрийг үзэгчид тод санаж байгаа байх.  Уг дүрийг бүтээсэн царайлаг залуу бол Марк Богатырев  юм. Түүнийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Марк Богатырев 1984 оны 12-р сарын 22-нд Москва хотод төрсөн. Харин тэрээр Обнинск хотод өсжээ.Түүнийг ээжийг Марина Викторовна, аавыг нь Котэ Симонян гэдэг.  Гэвч Марк эцгийнхээ талаар тийм ч сайн мэдэхгүй. Залуу аавыгаа Армен гаралтай, Обнинск хотод цэргийн алба хааж байсан хүн л сонссон. Жүжигчин залуу эмээ, өвөөгийн гар дээр өссөн бөгөөд  14 настайдаа барилгын талбай дээр цемент зөөдөг байжээ. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй юм.

Богатырев багаасаа алиалагч эсвэл ачааны машины жолооч болохыг хүсдэг байсан бөгөөд үргэлж  хүмүүсийг  хөгжөөж, инээлгэдэг байв. 10 настайдаа Марк Богатырев хүүхдийн зусланд амарч байгаад Обнинскийн театрын “ДЕМИ” студийн дарга Олег Демидовтой тааралджээ. Тэр  хүүг хүлээн авч уулзаад, театрын жүжигт тоглохыг хүссэн байна.

Хүү арван жилийн сургуулиа төгсөөд шууд л театрын сургуульд элсэлт өгөхөөр шийдсэн гэдэг. Гэвч Маркийн эмээ энэ сонголтыг нь эсэргүүцэж, юуны өмнө хүн “дэлхийн” мэргэжил эзэмших хэрэгтэй үүний дараа л хоббигоо хөгжүүл гэжээ. Тиймээс  залуу орон нутгийн цөмийн энергийн техникийн их сургуульд элсэн оржээ. Харин Марк Богатырев чөлөөт цагаараа байнга театрт очдог байв. Тэрээр амралтын өдрүүдэд Москвад очин театрын соёлд суралцаж, “ДЕМИ”  театрынхаа студийн шинэхэн жүжигчдийн хүрээлэлд  орохыг хичээдэг байв.

Тэрээр өөр сургуульд орсон ч урлагийн хүн болох мөрөөдөл нь хэвээрээ л байсан юм. Залуу Техникийн их сургуулийн оюутан байхдаа Никита Ефремов, Владимир Епифанцев нартай танилцсан бөгөөд “Ненасытные” хэмээх кинонд дүр бүтээгээд амжжээ.

Богатырев төрөлхийн авьяас чадвараараа нөхдөдөө үнэлэгдсэн тул өөрийн мөрөөдлийнхөө төлөө Шепкинскийн сургуулийн багш Л.Ивановагаар ганцаарчилсан хичээл заалгасан байна. Харин 2010 онд тэрээр техникийн их сургуулиа төгсөөд, жүжигчний карьераараа хөгжүүлэхээр шийдэж Москвагийн Урлагийн Театрын жүжигчний группын дадлагажигч болжээ.

Урлаг

Тэрээр анх “Тариф Новогодний”, “Иное”, “Любовь.ru”, “Далеко от войны”, “Папаши” зэрэг кинонуудад тоглож байжээ. Харин түүнийг олонд алдаршуулсан кино бол яах араггүй “Гал тогоо” цуврал юм.

“Гал тогоо” цуврал нь 2012 онд анх цацагдсан даруйдаа ОХУ-ын төдийгүй Монголын үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тийм ч учраас киноны уран бүтээлчид нь“Гал тогоо” цувралыг томоохон франчайз болгон хөгжүүлсэн юм. Уг франчайзад “Гал тогоо” цувралын 6 бүлэг, “Гал тогоо: Парист”, “Гал тогоо: Сүүлчийн тулаан” хэмээх хоёр бүрэн хэмжээний кино, “Элеон зочид буудал”, “Гранд зочид буудал”, “Сеня Федя” цуврал мөн “Белград зочид буудал” гэсэн шилдэг бүтээлүүд багтдаг.

Харин Марк Богатырев  Вика хэмээх бүсгүйд дурлаж, олон бүтэлгүйтэлтэй учирдаг Максимын дүрийг бүтээдэг. Мөн түүний тоглосон алдартай кинонууд нь 2014  онд  гарсан “Учителя”, “Кухня в Париже” юм. Харин Марк 2020 онд бизнесмений тухай өгүүлэх “По секрету всему свету” кинонд тогложээ.

Хувийн амьдрал

Жүжигчин залуу маш завгүй цагийн хуваарьтай ажилладаг ч гэлээ инстаграмд өөрийн зургийг байршуулж, фенүүдээ баярлуулдаг. Түүнийг нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Гал тогоо” цувралд хамт тоглосон үзэсгэлэнт бүсгүй Елена Подкаминскаятай болздог хэмээн мэдээлж байв. Гэвч жүжигчид энэ мэдээллийг үгүйсгэж, өөрсдийн гэр бүлийн талаар нийтэд дэлгэсэн юм.

Мөн жүжигчин залууг 2013 онд амиа хорлохоор завдсан гэх мэдээлэл гарчээ. Тэрээр түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гэр бүлийнхэн нь сэтгэлийн хямралаас болоод мэдрэлийн ядаргаанд орсон гэж тайлбарлаж байв.

Залуу ч өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийж, гүтгэхгүй байхыг анхааруулсан байна. Тэрээр уг асуудлыг ажлын хэт ачааллаас болж мэдрэлийн ядаргаанд орсон хэмээн тайлбарлажээ.

Марк олон бүсгүйтэй үерхэж нэр холбогдож байсан. Тэрээр 2018 Татьяна Арнтголтс хэмээх эмэгтэйтэй танилцаж, үерхэж эхэлсэн байна. Хосууд эхэндээ харилцаагаа нууцалдаг байсан ч 2019 оны  эхэн үеэр олонд ил болгосон юм. Хүмүүс залууг урьдын л адил амархан салах байх хэмээж байв. Гэвч 2020 оны 11-р сард хосууд гэрлэлтээ батлуулсан бөгөөд сарын дараа, удахгүй ээж, аав болно хэмээн мэдэгджээ.

Марк буяны үйлсэд маш их оролцдог жүжигчин. Тэрээр өнчин хүүхдүүд, асуудал тулгарсан хүмүүст үргэлж тусалдаг. Түүний инстаграмд хорт хавдар болон бусад өвчтэй хүмүүст тусалж байгаа олон видеонууд байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд