No menu items!
HomeХүмүүсК-попын хамгийн царайлаг 10 эрэгтэй алдартан

К-попын хамгийн царайлаг 10 эрэгтэй алдартан

-

К-поп урлаг дэлхийг байлдан дагуулсаар байна. Тэдний авьяас, уран бүтээл, дүр төрх нь байнга олны анхаарлыг татаж байдаг. Бид энэ удаад хамгийн царайлаг 10 эрэгтэй алдартанг танилцуулахаар бэлтгэлээ.

1. V (BTS)

Тэрээр хамгийн царайлаг эрэгтэйгээр тодорсон байна. V 1995 оны 12-р сарын 30 нд төрсөн. BTS-ийн  хамгийн харц булаам, царайлаг залуу тэрээр дэхийн олон оронд өөрийн гэсэн фенүүдтэй. BTS-ийн бусад гишүүд нь түүнийг хамтлагийн хамгийн хүчирхэг нь гэж үздэг.

2. Sehun (EXO)

Sehun 1994 оны 4-р сарын 12 нд төрсөн. Тэрээр хэзээнээс л царайлаг гэдгээрээ алдартай уран бүтээлч. Тэр маш эрч хүчтэй, харизматик бөгөөд чадварлаг сайн бүжигчин билээ. Хүмүүс түүний хөгжилтэй занд нь татагддаг байна.

3. Jungkook (BTS)

Jungkook BTS-ийн хамгийн залуу гишүүн хэдий ч Өмнөд Солонгост төдийгүй бусад оронд маш их шүтэн бишрэгчидтэй, нэр хүндтэй алдартан юм. Түүний туйлын дур булаам төрх нь амжилтанд хүрэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг гэж фенүүд нь үздэг. Сонирхолтой баримт хэлэхэд Jungkook багадаа бадминтоны тамирчин болохыг мөрөөддөг байжээ. Гэвч ахлах сургуульд байхдаа бодлоо өөрчилсөн байна. 

4. Jin (BTS)

Тэрээр царайлаг төрхөөс гадна авьяас чадвараараа өндрөөр үнэлэгддэг нэгэн. Түүний “MelOn Music Awards”-д оролцохоор ирэхдээ машинаас бууж буй хэсэг нь үнэхээр гайхалтай харагдсан тул фенүүд нь “Car Door Guy” хэмээх хоч өгчээ.

5. Taemin (SHINee, SuperM)

Тэрээр 1993 оны 7-р сарын 18 нд төрсөн. Taemin бол хамгийн царайлаг шүтээнүүдийн нэг бөгөөд 14 настайдаа урлагт хөл тавьжээ. Харин 2014 оноос эхлэн бие даан уран бүтээл хийх болсон байна.

6. Baekhyun (EXO)

Түүнийг цоглог, өхөөрдөм, хүүхэд шиг гэж тодорхойлдог. Гэхдээ тайзан дээр хүчирхэг, харизматик байж чаддаг уран бүтээлч юм. Тэрээр SM Entertainment-тай гэрээ байгуулахаасаа өмнө хэд хэдэн агентлагт шалгуулж байсан ч бүтэлгүйтжээ. Гэвч одоо тэрээр өөрийн авьяасаараа олонд хүндлэгдэж байна. 

7. Kai (EXO)

Тэрээр 1994 оны 1-р сарын 14 нд төрсөн. Каi бол EXO-ийн нүүр царай, хамтлагийн шилдэг бүжигчдийн нэг юм. Түүнийг хамгийн дур булаам, сайхан сэтгэлтэй уран бүтээлчийн нэг гэдэг. 

8. Mark (Got7)

Тэрээр 1993 оны 9-р сарын 4 нд төрсөн. Mark тулааны урлагаар хичээллэдэг бөгөөд олон хэлээр ярьдаг. Тэрээр хамтлагийн гол реппер, гоцлол бүжигчин, дэд вокалист юм.

9. BM (KARD)

ВМ 1992 оны 10-р сарын 20 нд төрсөн. Тэрээр хамтлагийн гол бүжигчин, гоцлол реппер, дуучин юм. Залуу уран бүтээлч Лос Анжелест өссөн бөгөөд ангиар чөлөөтэй ярьдаг. Бусад алдартай K-поп хамтлагуудаас ялгаатай нь KARD бол эрэгтэй, эмэгтэй хоёр гишүүдээс бүрдсэн холимог  хамтлаг юм. 

10. Mingyu (SEVENTEEN)

Mingyu бол 1997 онд төрсөн залуу уран бүтээлч. Түүний өхөөрдөм царай, сайхан инээмсэглэл нь олны хайрыг татдаг. Тэрээр хамтлагийнхаа хамгийн өндөр, царайлаг нь юм.

Эх сурвалж: spinditty

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд