No menu items!
HomeШинжлэх ухаанТогтмол бус үйл ажиллагаа, тодорхойгүй нөхцөл байдал нь нойргүйдэлд нөлөөлж байна

Тогтмол бус үйл ажиллагаа, тодорхойгүй нөхцөл байдал нь нойргүйдэлд нөлөөлж байна

-

Коронавирусын хямрал нь нойронд нөлөөлж байна. Зарим шинжээчид үүнийг ” coronasomnia”, “Covid-somnia” гэсэн нэр томъёогоор нэрлэжээ.

Дэлхийн бүх хүмүүст Covid-19-ийн стресстэй холбоотой нойргүйдэл мэдрэгдэж эхэлжээ. 2020 онд Их Британий Southampton Их Сургуулийн хийсэн судалгаагаар нойргүйдэл нь 6 хүн тутмын нэгд тохиолддог гэсэн тоо 4 хүн тутмын нэгд болж өссөн гэв. Эхчүүд, онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчид гэх мэт тодорхой бүлгүүдэд нойргүйдэл нэмэгдсэн аж. Хятадад мөн хөл хорионы үеэр нойргүйдлийн түвшин 14.6% – 20% болж өссөн тооцоо гарчээ.

Эмнэл зүйн судалгаагаар Итали болон Грект судалгаанд оролцогчдын бараг 40% нь нойргүйдэлтэй гэж мэдэгджээ. Мөн 2020 онд гүүглээс “Нойргүйдэл” гэж хайсан хайлтын тоо өмнө байгаагүйгээр огцом өссөн байна.  

Тусгаарлалт нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, ажил амьдралын тэнцвэрт байдал, зааг ялгааг алдагдууж, тодорхойгүй байдал нь нойронд муугаар нөлөөлж байна. Үүнээс болоод бидний эрүүл мэнд, ажлын бүтээмжид ноцтой асуудлууд үүсч болзошгүй гэж судлаачид үзжээ.

Нойргүйдэл нь таргалалт, айдас, сэтгэлийн хямрал, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэргийн эрсдэлийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг.

Mayo Clinic-ийн нойрны эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч Др.Стивен Алтчулер “Хэрэв танд нойргүйдэл илэрсэн бол Ковид-19-өөс үүссэн өөрчлөлтүүдийн үр дагавар юм ” гэжээ.  Үүнд олон хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал, бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, хэвшил алдагдсан, амьдралын хэмнэлээ зохицуулахад саад үүссэн гэх мэт. Ердийн үед бүх зүйл цагийн хуваарийн дагуу явагддаг байсан бол цар тахлын улмаас эмх замбараагүй болж эхэлсэн.  Гэрээсээ ажиллаж байгаа нь таны хувийн цаг хугацааг алдагдуулж байна.

“Таны тархи болзолт нөхцөлтэй байдаг. Тухайлбал, ажлын байран дээрээ үр бүтээлтэй байх, гэртээ хариад амрах. Энд ялгаа бий. Одоо ихэнх цагаа гэртээ өнгөрөөж байна” гэж Калифорнийн Их сургуулийн клиникийн профессор, нойрны эмгэг судлаач Angela Drake бичсэн байдаг. Тэрбээр гэрээсээ ажиллах үед хөдөлгөөн багасч, байгалийн гэрэлд гарахгүй байгаа нь нойронд нөлөөлж байна гэдгийг тэмдэглэжээ.

Цар тахлын үед ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул бүгд л ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна. Гол асуудал бол гэрээсээ ажиллах нь олон хүмүүс илүү урт буюу тогтмол бус цагаар ажиллах шалтгаан болж байгаа аж. Алтчулер “Ажил амьдралын зааг  тодорхойгүй байх, урт хугацаагаар ажиллах хандлагатай байна. Ажил дээрээ ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал нь ажлын өдрийн стрессээс салахад хэцүү болгож, дуртай зүйлээ хийх, найз нөхөдтэйгөө уулзах, тайвшрах хэрэгцээ, цаг зав үгүйлэгдэж байна” гэж мэдэгджээ.  Тодорхойгүй байдал, хяналтгүй байдлын ерөнхий мэдрэмж нь нойрны асуудал үүсгэж байна.  “Эхэндээ хүмүүс цар тахлаас үүссэн стрессийг даван туулах урам зоригийг мэдрэх хандлагатай байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам ихэнх хүмүүс үүнийг даван туулах чадваргүй болж, улмаар нойргүйдэл гэх мэт бэрхшээлтэй тулгарч байна” гэж Дрейк хэлэв.

Нойрны зарим асуудал нь архаг бөгөөд удаан үргэлжлэх шинж чанартай. Эрүүл мэндийн ажилтнууд нойргүйдлийн улмаас маш ихээр хохирч байна. Өнгөрөгч оны 12-р сард Оттавагийн Их Сургууль нь цар тахлын үед нойргүйдэл, сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, гэмтлийн дараах стрессийн эмгэг хэр нэмэгдсэнийг судлах зорилгоор дэлхийн 55 орны 190,000 гаруй оролцогчдын судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Үүний үр дүнд эрүүл мэндийн ажилчдын дунд нойргүйдлийн түвшин 24% -д хүртэл өссөн тооцоо гарч.

“Цар тахал удаан хугацааны туршид үргэлжилж байгаа тул нойргүйдлийн түвшин буурахгүй байх магадлал өндөр байна” гэж Их Британийн Sleep Charity-ийн гүйцэтгэх захирал Лиза Артис хэлэв.

Дэлхий нийтийг хамарсан томоохон, сөрөг үйл явдлуудын дараа нойргүйдэл нэмэгдэх нь элбэг байдаг.

“Асуудлыг шийдвэрлэхийн тулд хувь хүний зүгээс хийж болох зүйлс бий. Тухайлбал, орон дээрээ суугаад зөөврийн компьютерээ ашиглахгүй байх. Хичнээн тухтай байсан ч хамаагүй” гэж Дрейк хэлэв. Шөнө унтахгүй байх сэтгэлийн түгшүүрээс зайлсхийхийн тулд уншиж буй мэдээ мэдээлэлдээ цензур тавих хэрэгтэй. Дэлгэцийн цагийг бууруулах нь унтаж амрахад эерэгээр нөлөөлнө.

Эх сурвалж: BBC

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд