No menu items!
HomeСэдэвЭэжээ ажлаа дуусахаараа намайг хайрлаарай, за

Ээжээ ажлаа дуусахаараа намайг хайрлаарай, за

-

Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй юу хүү нь баярлан:

-Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?  

-Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?

Хүн бүрийн хийх дуртай зүйл өөр өөр байдаг. Жишээ нь ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Тэд утас машины тухай яриа гарахад эхлэсэн бүх ажлаа хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн ч тоодоггүй. Яалтай ч билээ! Ээж нь утсаа хаалаа. Харин дараа нь гал зуухнаас сав суулга, халбага” сэрээний чимээ хангинаж эхлэв. Хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган “Ээжээ танд туслах уу?” гэхэд ээж нь их л нухацтай харснаа “За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа. ”

Ядрах гэж юу юм бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг нь эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа Миний хонгор үр ямар их ядраа вэ! Амтат сайхан зүүд зүүдлээрэй хонгор үр минь!” гэж хэлэн үнсдэгсэн. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарснаа хэлэхдээ ийм уур уцаартай хэлж байгаа юм бол?

“Ээжээ, хүн ядрахаараа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн. ”

“Нам унтаж л байвал тэр амтат сайхан зүүд ч яамай байна аа! Ядарч үхлээ!”

Хүү ийм үгэнд маш дургүй байлаа. Ядарсан, ийм юмнаас болж, тийм юмнаас болж ядарсан…

“Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ би танд тус… ”

“За за дараа хоолон дээр ярья! Өнөедөр үйлчлуүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. За миний хүүявж тогло!”    *

“Ээжээ та ядарсан гээ биз дээ… ” “Тэгээд?” “Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчихлаа. ” “Тэгээд би яах вэ? ”

“Мэдэхгүй… ”

Хүү хийж болохгүй зүйлүүдийг сайн мэддэг байлаа. Харин томчууд хийж болох зүйлүүдийг огт мэддэггүй нь ямар хачирхалтай гээч. Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж “Одоо лаа хаанаас олноо!” гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаалхүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв. Хийн дэнлүүний гэрэлд Галзуу туулайн үлгэрийг яриулж байсныгаа санан ханан дээр тусах машины гэрэлд эмээгээ дуурайн гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч бяцхан хүү ядарчээ. Булцгар зөелөн гараа ч татах чадалгүй болтлоо нойрондоо дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.

Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан хөөрхен өвдгөө элгэндээ тэврээд нам унтчихлаа.

Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх баланс данс тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг “Ээжээ ажлаа дуусахаараа намайг хайрлаарай за? ’’ гэв.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд