No menu items!
HomeОнцлох2021 онд дэлгэрэх хоол, хүнсний 10 чиг хандлага

2021 онд дэлгэрэх хоол, хүнсний 10 чиг хандлага

-

2020 он дэлхийн олон хүнд бэрхшээл, өөрчлөлтийг авчирсан жил байлаа. Мөн бидний өдөр тутмын зуршил, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн бөгөөд олон хүмүүс эрүүл мэнд, түүний дотор идэж буй зүйлдээ илүү анхаарлаа хандуулах болов. Үүний үр дүнд хоол хүнс, эрүүл мэндийн соёл ч  дагаад өөрчлөгдсөн. Бид энэ удаад 2021 онд дэлгэрэх 10 хоол хүнс, тэжээлийн чиг хандлагыг танилцуулж байна.

1-2. Функциональ хоол тэжээл

Гиппократ “Хоол хүнс таны эм, эм нь таны хоол болно” гэж хэлсэн байдаг. Үүнтэй санал нийлэх хүн олон гэдэгт эргэлзэхгүй байна. Бид бие махбодь, оюун санааны хувьд тэжээл болохуйц хоол, хүнсийг сонгож байх нь зүйтэй.

1. Дархлаа сайжруулах хүнс

Хоол хүнсийг зөвхөн өлсөхгүйн тулд иддэггүй. Бид эрүүл мэнд, өөрсдийн  биеийн байдлыг сайжруулахын тулд шим тэжээлтэй хоол сонгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй.  

Ковид-19 олон хүнд дархлаагаа дэмжих нь ямар чухал болохыг ойлгуулсан. Зах зээлийн судалгаанаас харахад хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь 2020 онд дархлаагаа сайжруулахын тулд илүү их нэмэлт тэжээл уусан байна.

Олон хүмүүс өвчнийг эмчлэхэд анхаарлаа хандуулахаас илүү дархлааны тогтолцоог бэхжүүлэх замаар урьдчилан сэргийлэхийг илүүд үзэж байгаа юм.

Хүнсний үйлдвэрүүд  ч гэсэн цайр, селен, витамин С, зэрэг дархлааны үйл ажиллагаа, эрүүл мэндийг дэмжиж нэмэлт тэжээл бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байна.

Мөн 2021 онд Elderberry, Echinacea, хунчир, турмерик болон цагаан гаа зэрэг ургамал, ургамлын гаралтай бэлдмэлийн борлуулалт нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолсон.

2. Сэтгэцийн эрүүл мэндэд тустай хүнс

Хоол хүнс нь биед эм болохоос гадна сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд нэн тустай. Хэдийгээр шим тэжээлтэй хүнс нь стресс, сэтгэлийг хямрал зэргийг бүрэн эмчлэхгүй ч сэтгэл зүйлд эерэг нөлөө үзүүлдэг.

Антиоксидант, витамин (жишээлбэл, В бүлгийн витамин), эрдэс бодис (жишээлбэл, цайр, магни), эслэг, ханаагүй өөх тос (жишээлбэл, омега-3) болон пробиотик зэрэг бусад био идэвхит нэгдлүүдээр баялаг  хүнс нь сэтгэл зүйн сайн, сайхан байдалтай шууд холбоотой. Гэсэн хэдий ч илүү олон, чанартай судалгаа шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2021 онд стрессийг бууруулах, нойрыг сайжруулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр зорьж байгаа. Ялангуяа стресс бууруулах нэгдлүүдийг агуулсан функциональ ундаа, сэтгэцийн эрүүл мэндэд тустай хүнсийг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Хэдийгээр  хоол хүнс нь сэтгэлийн хямралыг бууруулж, сайн сайхан байдлыг хангаж өгөх ч гэлээ таны биеийн онцлогт таарсан бүтээгдэхүүн, тунг эмч шийдэх болно.  

3-5. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид

2021 онд томоохонкорпорацуудаас илүүтэй дотоодын компаниудыг дэмжихийг зорьж байгаа.Судалгаанд оролцогчдын 52% нь дотоодын бүтээгдэхүүнийг худалдаж авах болно гэж мэдэгджээ.

3. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

Цар тахалтай холбоотойгоор олон хүн дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэсэн.  Цаашид ч дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, ашиглах сонирхол нэмэгдэх болно. Ингэснээр дотоодын эдийн засгийг дэмжих төдийгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ч багасах юм.

4. Чанартай хүнс

Хүмүүсийн чанартай бүтээгдэхүүн худалдан авах хүсэл улам бүр нэмэгдэж байна. Олон хэрэглэгчид үе дамжсан гэр бүлийн бизнес, компанийн түүхийг мэдэх сонирхолтой байдаг. Компаниуд бүтээгдэхүүнээ гаргахдаа хэрэглэгчид яагаад манайхыг сонгох ёстой вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэдэнд худалдаж авах шалтгаан өг. Олон компанийн хувьд зөвхөн сайхан сав баглаа боодол нь бүтээгдэхүүний сонголтод нөлөөлнө гэж боддог. Гэвч үнэндээ түүнээс илүү, компанийн түүх, чанар, яагаад үүнийг худалдаж авах ёстой вэ гэдгийг чухалчилдаг болсон байна.

5. Байгальд ээлтэй хүнс

Хүмүүсийн хоолны дэглэм өөрчлөгдөж, байгаль орчинд ээлтэй, эрүүл хүнсийг сонгох хандлага нэмэгдэх болжээ.

Хэрэглэгчид байгаль орчинд хохирол багатай хоолыг 2021 онд сонгох хандлагатай байна. Тэд долоо хоногийн ихэнх өдөр ургамлын гаралтай хоол түлхүү идэж, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг бага хэрэглэх болно гэжээ.

Үүнээс гадна хэрэглэгчид нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор холын зайн хүнс хүргэлтээс илүү орон нутагт тарьж, ургуулсан бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байгаа ажээ. Хоолны дэглэм нь жижиг ч гэсэн нийгэмд ээлтэй зарим өөрчлөлтүүдийг дагуулсаар байна.

6-7. Хандлага

Олон хүмүүс туйлшралд автахаа больсон. 2021 он их өөрчлөлтийг бидэнд өгнө.

6. Уян хатан байдал

Мах иддэг хүнийн веган бол гэж шаардахын оронд хэрэглээг нь багасгах тал дээр анхаарлаа хандуулж, хоолны дэглэмдээ уян хатан байхыг зөвлөж байна.

Сонирхолтой нь, судалгаанд  оролцсон миллениалуудын 60% нь уян хатан хоолны дэглэм барих сонирхолтой байдаг гэж “Statista” мэдээлжээ.

Хэрэглэгчид долоо хоногт идэх махныхаа хэмжээг цөөлж, ургамлын гаралтай хүнс хэрэглэхийг илүүд үзэх болсон. Компаниуд ургамлын гаралтай хүнсийг сурталчлах ажлыг үргэлжлүүлэхээс гадна үйлчлүүлэгчдийн сонирхолд таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.

7. Хоолны соёл

Олон хүмүүс өндөр үр дүн амладаг үнэтэй хоолны дэглэм, нэмэлт тэжээлээс залхаж байна. 2021 онд хүмүүс эрүүл мэндээ сайжруулахын тулд асуудалд илүү тэнцвэртэй хандахыг эрэлхийлнэ. Алдартай хоолны дэглэм, тухайлбал кето, Whole30, paleo, F-Factor зэргийг шүүмжлэх хүн ч олон болжээ.

Нийгмийн сүлжээнд олон дагагчтай хоол тэжээл, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ачаар бид хуурамч зүйлсийг ялгадаг болсон нь сайшаалтай юм.  

8-9. Эрүүл, хялбар

Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр бидний хооллох соёл ч дагаад өөр болж байна. Хэдийгээр хэрэглэгчдийн сонирхолд таарсан бүтээгдэхүүнийг аль эртнээс үйлдвэрлэж байсан ч одоо бол тэдгээрийн чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, орц найрлага хамгийн чухлаар тавигдах болсон.  

8. Хоолны иж бүрдэл

Гэртээ хоол хийх нь хөгжилтэй, таатай байх болно гэдгийг 2020 он бидний олонход харуулсан. Гэсэн хэдий ч  хэвийн амьдралдаа дахин орсноор бид цагаа хэмнэхийн тулд өмнөх байдалруугаа шилжих гээд байна.  

Гэхдээ үйлдвэрлэгчид зах зээлийг мэдэрч, хоолны иж бүрдлийг хүргэх үйлчилгээг үзүүлж байна.  Үнэн хэрэгтээ хоолны иж бүрдэл нийлүүлэх зах зээл 2027 он гэхэд 20 тэрбум долларын ашиг олно гэсэн тооцоог “Grand View Research” гаргажээ.  

9. Ил тод байдал

Олон хүмүүс төөрөгдүүлдэг, худал, таамаг төдий мэдээллээс залхаж эхэлжээ.Өмнө нь хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд орц, найрлагын талаар маш бага мэдээллийг өгдөг байсан. Үүнээс гадна, эрүүл мэндэд тустай гэдэг ч яг хэрхэн нөлөөлөх талаар нотолж чаддаггүй байсан юм.

Харин хэрэглэгчид одоо үндэслэл, судалгааг нь анхаарах болсон. Тэд өөрсдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанарт анхаарч, компаниудад бүтээгдэхүүнийхээ талаар илэн далангүй, шударга мэдээ түгээхийг шаардаж байна. Мөн маш товч, ойлгомжтой найрлагын жагсаалтыг гаргаж өгөхийг хүсч байгаа юм.

10. Гэр бүл

Олон хүмүүс гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байна.

10. Хүүхдүүдийн хоол тэжээл

Хүүхдүүд онлайнаар хичээллэж, гэртээ үлдэж байгаа энэ үед ээж аав нар тэдний үдийн хоолонд ихээхэн анхаарал хандуулж байна.

Гэр бүлийнхээ эрүүл мэндийг сайжруулахын тулд олон эцэг эхчүүд хүүхдэд тааламжтай боловч тэжээллэг чанартай бүтээгдэхүүнийг хайж байгаа. Нэмж дурдахад, хүүхдүүдэд зориулсан нэмэлт тэжээлийг дархлаа дэмжих, хоол тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх  хамгаалалт болгон ашиглахыг эрмэлзэх болжээ.

Эх сурвалж: Healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд