No menu items!
HomeОнцлохЭмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрууд

Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрууд

-

Хорт хавдрын оношлогоо нь ихэвчлэн гэр бүлийн гишүүдийн өвчний түүх, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин болон бусад шалтгаануудтай холбоотой. Эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ хянах, муу зуршлаасаа салах зэргээр уг өвчнөөс сэргийлэх боломжтой.

Америкийн Хавдрын Нийгэмлэгээс (ACS) гаргасан “Хорт хавдрын тухай тоо баримт-2017” тайланд нийтэлснээр ойролцоогоор 852,630 эмэгтэй хорт хавдартай гэж оношлогдсон гэжээ. Хамгийн чухал зүйл бол эрсдэлт хүчин зүйлийг мэдэж түүнээс сэргийлэх гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

“Гадаа, наранд удаан хугацаанд байх шаардлагатай бол арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд нарнаас хамгаалах тос түрхэх гэх мэт энгийн зүйлсийг мэддэг байх хэрэгтэй” гэж доктор МакФарланд хэлэв. Эрсдэлт хүчин зүйлсийг мэдсэнээр ямар үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай (мөн хэзээ), хоолны дэглэмийн ямар өөрчлөлтүүд танд ашиг тусаа өгөх зэрэг бусад зүйлсийн төлөвлөгөөг гаргахад тусална.

Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрууд болон тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн талаар хүргэж байна.

1. Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдрын бүртгэл эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын нийт тохиолдлын 30 хувийг дангаараа эзэлдэг аж. 2017 оны байдлаар хөхний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшин 14 хувь байсан бөгөөд уг өвчин 8 эмэгтэй тутмын 1-д тохиолддог. Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тодорхой арга замууд байдаг боловч бидний хяналтаас гадуурх олон эрсдэлт хүчин зүйлс бий. Хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйлс нь:

Хүйс: Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 100 дахин их тохиолддог.

Нас: Хөхний инвазив хавдартай гурван эмэгтэй тутмын хоёр нь 55 ба түүнээс дээш настай байдаг аж.

Гэр бүлийн гишүүдийн өвчний түүх: Ээж, эгч, охин нь хөхний хорт хавдар тусч байсан бол эрсдэл хоёр дахин нэмэгдэнэ. Ойрын хамаатан нь өвчилж байсан бол эрсдэл гурав дахин нэмэгдэнэ.

Ген: Хөхний хорт хавдрын 5-10 хувь нь удамшлын өвөрмөц генийн мутациас үүдэлтэй гэж үздэг бөгөөд BRCA1 ба BRCA2 нь уг өвчин хамгийн их тохиолддог мутаци юм.

Хөхний эд: Нас, цэвэршилтийн байдал, зарим эм, жирэмслэлт, удамшил зэргээс шалтгаалан хөхний хорт хавдрын эрсдэл хоёр дахин нэмэгддэг. 

Өөр хавдар: Өмнө нь өөр хорт хавдраар эмчлүүлж байсан эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг. Ялангуяа, хөх нь ургах үед эмчилгээ хийлгэсэн тохиолдолд.

Сарын тэмдгийн мөчлөг (12 наснаас өмнө сарын тэмдэг эхлэх, 55 наснаас хойш цэвэршилт эхлэх) нь эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлдэг.

Жирэмслэхгүй байх эсвэл хожуу жирэмслэлт (30 наснаас хойш) нь ерөнхий эрсдэлийг хамгийн бага хэмжээгээр нэмэгдүүлдэг боловч хөхний хорт хавдрын өвөрмөц хэв шинжийг нэмэгдүүлдэг.

Жирэмслэлтээс хамгаалах эм:  Эм уухаа больсноос хойш 10 жилийн дараа эрсдлийн түвшин хэвийн байдалдаа орно. Мөн үр зулбахаас сэргийлэх эмийн эмчилгээ хийж байсан бол хөхний хорт хавдрын эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлдэг.

Цэвэршилтийн дараах дааврын эмчилгээ:  Энэ эмчилгээнээс зайлсхийснээр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг.

Хөхөөр хооллохгүй байх нь хөхний хорт хавдрын эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлдэг.

Илүүдэл жинтэй байх (ялангуяа цэвэршилтийн дараа) нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Нэмж дурдахад жингээ хаях нь эстрогений хэмжээг бууруулдаг. Хөхний хорт хавдар нь эстрогений өндөр түвшинтэй холбоотой бөгөөд энэ даавар нь жингийн илүүдэлтэй хүмүүст илүү их байдаг.

Хөдөлгөөний хомсдол нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул тогтмол хөдөлгөөн хийхийг зориорой.

Махны хэрэглээг хөхний хорт хавдартай холбож үзсэн боловч судлаачдын санал зөрүүтэй байна.

2. Уушиг ба бронхусын хорт хавдар

Уушиг, гуурсан хоолойн хорт хавдар  нь эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын нийт тохиолдлын 12 хувийг эзэлдэг бөгөөд 17 эмэгтэй тутмын 1-д тохиолддог аж.

Эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар нь уушгины хорт хавдраас хавьгүй илүү тархалттай байдаг. Гэхдээ уг өвчин хүндрэл болон нас баралтын түвшнээрээ хөхний хорт хавдраас илүү байдаг. Эдгээр тоог бууруулах боломжтой.

Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүсээс уушгины хорт хавдраар өвчлөх, нас барах магадлал 15-30 дахин их байдаг аж. Гэр бүлийн гишүүний өвчний түүх үүнд бас нөлөөлдөг.

Уушигны хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг бусад хүчин зүйлүүдэд:

Дам тамхидалт

•             Радон хий

•             Шөрмөсөн чулуу

•             Хүнцэл (амьсгалын замаар эсвэл ундны усаар)

•             Дизель түлш

•             Агаарын бохирдол

Дасгалын төлөвлөгөө: эрүүл хооллолтын дэглэмийг дагаж мөрдөхөөс гадна архи, тамнхиины хэрэглээг хязгаарлах нь уушгины хорт хавдрын эрсдлийг бууруулахад тустай. Хэрэв та 30 жилийн турш өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан бол нарийн мэргэжлийн эмчид хандаж, томографийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна гэж МакФарланд хэлэв. .

3. Бүдүүн, шулуун гэдэсний хавдар

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар  нь нийт хорт хавдрын өвчлөлийн 8 хувь, хорт хавдраар нас баралтын 8 хувийг эзэлж байна. 24 эмэгтэй тутмын нэгд тохиолддог бөгөөд залуу болон өсвөр насныханд тохиолдож болох ч ихэнх тохиолдолд 50 ба түүнээс дээш насныханд оношлогддог байна. Бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 72 байна (эрэгтэйчүүдийн хувьд 68 ) гэж Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс мэдээлжээ. Наснаас гадна дараах эрсдэлт хүчин зүйлс бий:

•             Гэр бүлийн гишүүний өвчний мэдээлэл

•             Гэдэсний үрэвсэлт өвчин (шархлаат колит, Крошийн өвчин)

•             Идэвхгүй байдал

•             Тамхи татах

•             Архины хэрэглээ

•             Улаан мах, боловсруулсан хүнс их, жимс, хүнсний ногоо бага хэрэглэх

•             Жингийн илүүдэлтэй

•             Чихрийн шижингийн 2-р хэлбэр

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тухайд эрт илрүүлэг маш чухал. Хавдрын эсүүд ургахад ихэвчлэн 10-15 жил шаардагддаг бөгөөд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд тогтмол хамрагдсанаар хүндрэл, хор уршгаас сэргийлэх болно. Олон тооны судалгаагаар хоол тэжээлээсээ кальцийг хангалттай хэмжээгээр авах нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн улаан мах, боловсруулсан хүнсийг хязгаарлаж, эслэгийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх нь  эрсдэлийг бууруулдаг.

4. Умайн хорт хавдар

Умайн хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын өвчлөлийн 7 хувь, хавдраар нас баралтын 4 хувийг эзэлдэг бөгөөд 36 эмэгтэй тутмын нэгд тохиолддог.

Энэ нь умайн салст бүрхэвч буюу эндометрийн хорт хавдар бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд нөлөөлдөг хамгийн түгээмэл өвчлөл юм. Энэ нь өндгөвч болон умайн хүзүүний хорт хавдраас илүү тохиолддог.

Гормоны өөрчлөлт, ялангуяа эстрогений өөрчлөлт нь умайн хорт хавдраар өвчлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөхний хорт хавдартай адил умайн хорт хавдрын эс нь эстрогенээр тэжээгддэг. Үүнээс гадна дараах эрсдэлт хүчин зүйлс бий: Тухайлбал, цэвэршилтийн дараа эстрогений хэмжээг ихэсгэх бэлдмэл уух, жирэмслэхээс хамгаалах эм, сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэхгүй байх, таргалалт, өндгөвчний зарим хавдар эсвэл өндгөвчний олон талт хам шинж гэх мэт.

Умайн хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэх бусад хүчин зүйлүүдэд:

•             Өөх тос, илчлэг ихтэй хоол хүнс

•             Нас

•             Чихрийн шижин

•             Гэр бүлийн гишүүн нь умайн хорт хавдар эсвэл бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилж байсан

5. Бамбай булчирхайн хорт хавдар

Бамбай булчирхайн хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын 5 хувь, хавдраар нас баралтын 3 хувийг эзэлж байна. Бамбай булчирхайн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн зарим нь бидний хяналтаас гадуур байдаг тул ихэнх тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Гэхдээ эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг мэдсэнээр хавдрыг эрт оношлох, шаардлагатай шинжилгээг өгөх боломжтой юм.

Бамбай булчирхайн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс:

•             Хүйс- эмэгтэй

•             Нас (ихэвчлэн 40-50 насны эмэгтэйчүүдэд оношлогддог)

•             RET ген гэх мэт зарим генетик мутаци ( цусны шинжилгээгээр танд энэ ген байгаа эсэхийг тодорхойлох боломжтой). Мөн гэр бүлийн гишүүний хэн нэгэн бамбай булчирхайн хорт хавдраар өвчилж байсан бол эрсдэл нэмэгдэнэ.

•             Иод багатай хоолны дэглэм

•             Цацраг идэвхит бодисоор хордох

Амьдралын хэв маягаа сайжруулж, хоолны дэглэм, дасгалын хөдөлгөөн хийх зэрэг энгийн өөрчлөлтүүдийг оруулаарай. Ингэснээр та эдгээр хорт хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой.

Эх сурвалж: everydayhealth

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд