No menu items!
HomeХоол, шим тэжээлФруктоз ихтэй хоол хүнс нь дархлааны системд хортой нөлөө үзүүлдэг

Фруктоз ихтэй хоол хүнс нь дархлааны системд хортой нөлөө үзүүлдэг

-

Шинэ судалгаагаар фруктоз сахар ихээр агуулсан хоолны дэглэм нь дархлааны системийг хэвийн ажиллахад саад учруулдаг болохыг харуулж байна.

Фруктоз нь жимс, зөгийн бал болон аспарагус, хулуу зэрэг тодорхой хүнсний ногоонд агуулагддаг байгалийн гаралтай сахар юм.

Жимс, хүнсний ногоо нь бусад чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад боловсруулсан сахар бага бөгөөд эрүүл хоолны дэглэмд багтдаг. Гэхдээ нөгөө талаар фруктозын өндөр агууламж нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байж болзошгүй юм байна. Өнгөрсөн зууны сүүлчээр улс орнууд, ялангуяа АНУ-ын боловсруулсан хүнс, ундаа үйлдвэрлэгч компаниуд хямд өртөгтэй тул бүтээгдэхүүндээ амт оруулахаар эрдэнэ шишийн сиропыг (HFCS) өргөнөөр ашиглах болсон.  

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд фруктозын өндөр агууламж бүхий эрдэнэ шишийн сироп (HFCS) нь бусад сахараас илүү хортой эсэх талаар саналын зөрүүтэй байгаа ч хэд хэдэн судалгаагаар эрүүл мэндийн хэд хэдэн нөхцөл байдалтай холбоотой болохыг тогтоосон.

АНУ-ын Хүнс ба Эмийн Захиргаанаас (FDA) эрдэнэ шишийн сироп (HFCS) агуулсан хоол хүнс бусад амт оруулагчдаас сөрөг нөлөө багатай гэдгийг нотлох судалгаа хангалттай байхгүй гэжээ.  Америкчуудын хувьд 2020-2025 хоол, тэжээлийн удирдамждаа ганц HFCS ч биш, бусад нэмэлт сахарын хэрэглээг хязгаарлаад байна.

(HFCS) их хэмжээгээр хэрэглэх нь таргалалт, чихрийн шижин, архины хамааралгүй элэгний өөхлөлт гэх мэт эрүүл мэндийн янз бүрийн нөхцлүүдтэй холбоотой гэдгийг тогтоогоод байна. Фруктозын хэрэглээг багасгаснаар эдгээр өвчний эрсдэлийг бууруулна гэдгийг судлаачид онцоллоо.

Үүнтэй холбоотой нэг асуудал нь бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг хоол хүнсэнд фруктоз ихээр агуулагддаг. HFCS-ын агууламж өндөртэй хоол хүнсэнд хийжүүлсэн ундаа, жүүс, боловсруулсан амттан, савласан чихэр, жигнэмэг, маффин, алим, цангис зэрэг хатаасан жимс, төрөл бүрийн хоол амтлагч, салат амтлагч, савласан хоол, пицца, самрын тос, зарим талх, улаан буудай зэрэг багтана.  

Фруктоз нь дархлааны системд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019 оны судалгаагаар фруктозын өндөр хэрэглээ нь дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг эсийг үрэвсүүлдэг болохыг тогтоосон байна.

Суонси Их сургуулийн Анагаахын сургууль, Бристолын их сургууль, Лондон дахь Фрэнсис Крикийн институтын судлаачид хамтран хүн ба хулганы эсүүд фруктозын нөлөөнд хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг судлав. Судалгааны үр дүн Nature Communications сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд фруктоз ихээр агуулсан хоолны дэглэм нь дархлааны системийн үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсэл үүсгэдэг гэжээ. Энэ процесс нь эргээд үрэвсэлтэй холбоотой илүү реактив молекулуудыг үүсгэдэг. Энэ төрлийн үрэвсэл нь эс, эд эсийг гэмтээж, эрхтэн, тогтолцоонд муугаар нөлөөлж, аливаа өвчинд өртөмтгий болгодог аж.

Судалгаагаар мөн фруктозын өндөр хэрэглээ болон таргалалт, хорт хавдрын уялдаа холбоог тодруулсан

Дэлхий даяар HFCS-ийн хэрэглээ нэмэгдсэн тул фруктозын эсийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг ойлгох нь нэн чухал болохыг судлаачид онцолжээ.

Эх сурвалж: medicalnewstoday

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд