No menu items!
HomeЭрүүл мэндШээс үнэртэй гардаг нийтлэг шалтгаанууд

Шээс үнэртэй гардаг нийтлэг шалтгаанууд

-

Бөөрний гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг шүүх үйл байдаг. Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн ш ээс болж биеэс гадагшилдаг бөгөөд ш ээс нь давс, электролит, ш ээсний хүчил хэмээх бодис агуулдаг.

Хүн бүрийн ш ээс өвөрмөц үнэртэй байдаг бөгөөд энэ үнэр өөрчлөгдөх нь танд эрүүл мэндэд асуудал үүссэн талаар ямар нэгэн дохиог өгч байдаг аж. Зарим тохиолдолд хурц үнэр нь эрүүл мэндийн суурь өвчний шинж тэмдэг байж болно. Иймээс ш ээс үнэртэй гардаг нийтлэг шалтгаануудын талаар хүргэж байна.

Зарим хоол хүнс

Шээс үнэртэй гарахад нөлөөлдөг нэг зүйл нь тодорхой хоол хүнс байж болно. Тухайлбал, аспарагус нь шээсийг үнэртэй болгодог бөгөөд хүхрийн агууламж өндөртэй  юм. Хоргүй ч гэсэн хүхрийн үнэр гаргаж, шээсний үнэрт нөлөөлдөг. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй. Зарим хүмүүст нөлөөлөхгүй ч байж болно. Мөн загас, сонгино, сармис зэрэг хүнс нөлөөлнө. Эдгээр хоол хүнсийг хэрэглэх үедээ  их хэмжээний ус ууж, шээсийг шингэлэх замаар үнэрийг багасгах боломжтой.

Кофе уух

Та өглөөг аяга кофегоор эхлүүлж өдрийн турш кофе уудаг уу? Таны шээс эвгүй үнэртэй байвал үүнд кофе нөлөөлсөн байж магадгүй. Энэ нь хэт их кофе уух үед тохиолдож болно. Таны бие кофенд агуулагдах нэгдлийг задлахад зарим хэсэг нь шээсэнд ялгардаг. Кофены нэгдэл дэх метаболит нь шээс үнэртэй гарах шалгаан байж болно. Цаашилбал, хэт их кофеин уух нь шингэн алдалтыг үүсгэдэг. Шингэн алдалтын үед шээс илүү төвлөрч, улмаар метаболитуудаас илүү үнэртэй болдог.

Шингэний дутагдал

Хэрэв та хангалттай шингэн уухгүй бол шингэн алдалт үүсч болно. Үүний улмаас шээс бараан шар эсвэл улбар шар өнгөтэй харагдаж болно. Шээсний өнгө нь таны ажиглах цорын ганц өөрчлөлт биш юм. Хэрэв шингэн алдсан, шингэний дутагдалд орсон бол шээс бас үнэртэй байж болно. Энэ тохиолдолд шингэн юм сайн ууснаар  шээсний үнэр, өнгө хэвийн болно.

Бөөрний чулуу

Хэрэв бөөр, давсагны чулуутай бол шээс үнэртэй гарч болзошгүй.  “Чулуу шээсний замаар дамжин өнгөрөх үед UTI-ийн эрсдэл нэмэгдэж, шээс нь аммиактай төстэй үнэртэй болоход хүргэдэг” гэж Medical News Today-д тайлбарлажээ.

Бөөрөнд чулуу үүссэнийг илтгэх бусад шинж тэмдгүүдэд  дотор муухайрах, бөөлжих, ойр ойрхон шээс хүрэх, шээх үед өвдөх, халуурах, шээс цустай гарах, нуруу, цавины хэсэгт өвдөх зэрэг багтана. Цаашилбал, бөөрний өвчин нь таны шээсэнд агуулагдах бодисыг төвлөрүүлж, аммиактай төстэй үнэртэй болгодог.

Мөөгөнцрийн халдвар

Кандидоз нь кандид хэлбэрийн мөөгөнцрийн халдвар юм. Энэхүү халдвар нь ам, хоолой, арьс, цус, бэ лэг эр хтэнг өвчлүүлдэг. Энэ нь ү трээний хэсгээр загатнах, өвдөх, үнэргүй ялгарал гарах зэрэг шинжүүдээр илэрнэ. Мөөгөнцрийн халдвар нь шээсний сү вэнд биш харин ү трээнд тохиолддог боловч шээсний с үв ойролцоо тул халдварын улмаас шээс үнэртэй гарч болзошгүй юм.

Эмэгтэйчүүд мөө гөнцрийг үл тоомсорлодог бөгөөд энэ нь мөө гөнцрийн дахилтат болон архаг хэлбэрээр өвчлөгсдийн тоог ихэсгэхэд хүргэдэг. Мөөгөнцөр олон дахин хурцдах нь дотоод шүүрлийн эмгэг болон бусад архаг өвчнийг оношлуулах, шинжлүүлэх шалтгаан болно. Бэ лгийн замын архаг мөө гөнцрийн үед ойролцоо эрхтэнүүд (давсаг, гэдэс) гэмтдэг байна.

Витамин

Дээр дурьдсан тодорхой хоол хүнстэй адил зарим амин дэмийн хэрэглээ нь шээс үнэртэй гарахад нөлөөлнө. В6 гэх мэт витаминууд нь хурц үнэр гарахад нөлөөлдөг бол витамин В1 нь таны шээсийг загасны тос шиг үнэртэй болгодог. Нэмж дурдахад В бүлгийн витаминууд нь шээсийг тод ногоон, шаргал өнгөтэй болгож хувиргадаг. Зөв амин дэмийг зөв тунгаар нь ууж байгаа эсэхээ баталгаажуулж, эмчээс зөвлөгөө аваарай.

Шээсний замын халдвар

 Шээсний замын халдварын (UTI) нийтлэг шинж тэмдгүүд нь ойр ойрхон шээх, шээс хүрч байгаа юм шиг мэдрэмж төрөх, шээх үед халуу оргих зэрэг юм. Мөн ихэвчлэн шээс үнэртэй гардаг.

 Mayo Clinic-ийн тайлбарласнаар “Шээсний замын халдвар нь нян шээсний сүвээр дамжин давсганд үржиж эхлэхэд тохиолддог” гэжээ.

Чихрийн шижин

Чихрийн шижин нь шээс үнэртэй гарахад нөлөөлдөг. Энэ тохиолдолд үнэр нялуун байх бөгөөд оношлогдоогүй чихрийн шижинтэй үед тохиолдож болно. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь нялуун үнэрийг үүсгэдэг. Чихрийн шижингийн бусад шалтгаануудад шалтгаангүйгээр турах, ядарч сульдах, нүдний хараа муудах, байнга шээх, байнга цангах гэх мэт шинжүүд илэрнэ. Хэрэв таны шээс нялуун үнэртэй байвал эмчид хандаарай.

Жирэмсэн

Жирэмсэн үед шээс үнэртэй гардаг. Энэ нь дааврын өөрчлөлт эсвэл үнэрт мэдрэмтгий байдлаас шалтгаалж болно. Эмэгтэйчүүд шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү их шингэн зүйл уух хэрэгтэй. Өмнө нь дурьдсанчлан шингэн алдалтаас болж шээс хурц үнэртэй болдог.

Шээсний үнэрийг бууруулах зөвлөмж:

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд үнэр үүсгэдэг хоол идэхээс зайлсхийх боломжтой. Витаминууд нөлөөлсөн бол амин дэмийн нэмэлтээ сольж үзээрэй.

Мөн бөөр, шээсний замын эрүүл мэндээ хамгаалах, их хэмжээний шингэн уух хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маягт шилжих, согтууруулах ундааны хэрэглээг багасгах нь таны элгийг хамгаалахад тустай бөгөөд шээс үнэртэй гарахаас сэргийлнэ.

Хэзээ эмчид хандах вэ?

Шээс үнэртэй гарах нь түр зуурын шинжтэй бөгөөд тэр бүр хүнд өвчнийг илтгэхгүй. Хэрэв удаан хугацаанд шээс үнэртэй гарах, мөн бусад хэвийн бус шинж тэмдгүүд дагалдаж байвал та эмчид хандах хэрэгтэй.

Эх сурвалж: Activebeat

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд