No menu items!
HomeЭрүүл мэндХавтгай тавхайн талаар мэдэх хэрэгтэй зүйлс

Хавтгай тавхайн талаар мэдэх хэрэгтэй зүйлс

-

Хавтгай тавхай гэдэг нь хөлийн дотор талын нум байхгүй, хөлийн ул бүхэлдээ шалан дээр хүрэхийг хэлнэ.

Нярай болон бага насны хүүхдүүдийн бие хараахан хөгжөөгүй байдаг тул хөлийн нум хавтгай байх нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь бага наснаас эхлэн хөгждөг боловч зарим хүмүүст нум үүсдэггүй. Хөлийн тавхай нь хөгшрөлт, биеийн онцлог, гэмтлээс болж хавтгайрдаг.

Ул хавтгайрах нь нийтлэг тохиолддог эмгэг бөгөөд ихэвчлэн гэр бүлээс удамшдаг. Гэхдээ энэ нь  өвдөлт өгдөггүй ажээ. Гэвч зарим тохиолдолд биеийн байдалд нөлөөлж улмаар өвдөг, шагайнд таагүй мэдрэмж төрүүлдэг байна.

Хэрэв таны ул хавтгай ч гэлээ өвддөггүй бол эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

Шалтгаан

Хөлийн ул хавтгайрах нь  янз бүрийн шалтгаантай. Зарим хүмүүст уг өвчин нь эцэг эхээс нь удамшдаг бөгөөд ялангуяа хэт хөдөлгөөнт буюу “гипермобильность” хүүхдүүдэд хамаатай юм. Мөн зарим тодорхой хүчин зүйлүүд нь цаг хугацааны явцад ул хавтгайрах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүнд:

  • Таргалалт
  • Чихрийн шижин
  • Ревматоид артрит
  • Хөл, шагайны гэмтэл
  • Хөгшрөлт

Шинж тэмдэг

  • Энэ өвчний үед ихэнх хүмүүст ноцтой шинж тэмдэг илэрдэггүй. Гэсэн хэдий ч зарим хүмүүст дараах зүйлс  ажиглагдаж болно.
  • Хөлийн өвдөлт, ялангуяа өсгий эсвэл нуман бүсэд
  • Хөдөлгөөний явцад мэдрэгддэг хөлний өвдөлт
  • Шагай хавагнах
  • Өсгий хэсгийн өвдөлт
  • Хэрэв таны хүүхэд дээрх шинжүүд илэрсэн бол эмчид хандаарай. 

Шинжилгээ, оношилгоо

Хавтгай тавхайтай хүүхдүүдийг хүүхдийн эмч нар ихэвчлэн оношилдог. Хэрэв таны хүүхэд ямар нэгэн өвдөлт, бусад шинж тэмдгийг мэдрээгүй бол нэмэлт шинжилгээ өгөх шаардлагагүй.

  • Харин шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг хөлний эмгэгээр мэргэшсэн эмч нар үзлэгт хамруулна. Эмч нар таны хүүхдийн оношийг тодруулахын тулд өвдөлтийг тодорхойлох асуултуудыг асуудаг.
  • Эмч хүүхдийн хөлний механик байдлыг илүү сайн мэдэхийн тулд тэднийг алхуулж, гүйлгэдэг. Үүний дараа тэд хүүхдэд тохирсон гутал өмсөх хэрэгтэй эсэхийг нарийн тогтоож, шинжилдэг байна.  Хэрэв таны хүүхэд хөлний өвдөлт ихтэй байвал эмч нар дараах байдлаар дүрс оношилгоо хийнэ.
  • Ясны дүрсийг харахын тулд рентген зураг авна.
  • EOS дүрслэлээр нарийн шинжилгээ хийнэ. Энэ нь томографийн шинжилгээнээс арай өөр оношилгоо юм. Энэ нь хүүхдийг босоо байрлалд байх үед зургийг нь авч, жин нь хөлөнд хэрхэн нөлөөлж байгааг давхар шалгах ач холбогдолтой.  
  • Рентген туяа ба компьютерийн технологийг хослуулан ясыг шалгаж, томографикт харна.
  • Харин соронзон резонансын дүрслэлээр (MRI) биеийн доторх эрхтэн, зөөлөн эд, булчин, шөрмөс болон бусад зүйлсийн нарийвчилсан зургийг гаргаж авдаг. MRI-ийн үеэр таны хүүхэд цацраг туяагаар хордохгүй.

Мэс заслын бус эмчилгээ

Хавтгай тавхайтай холбоотойгоор өвдөлт мэдэрч буй хүүхдэд туслах үүднээс эмч нар мэс заслын бус янз бүрийн эмчилгээг санал болгодог.  

Нуман тулгуур – Таны хүүхдийн эмч өвдөлт намдаах, шинж тэмдгийг бууруулах зорилгоор хүүхдийн гутлын дотор багтах нуман тулгуурыг санал болгож болно.

Гутал– Шаахай, сандал зэрэг нуман тулгуургүй гутлын оронд бүтцийн хувьд дэмжих гутал өмсөхийг уриалдаг.

Сунгалтын дасгал – Сунгалтын дасгалууд нь шөрмөс болоод хөлөнд нэн тустай.

Физик эмчилгээ – Хавтгай тавхайтай байх нь зарим хөдөлгөөнтэй хүүхдийн биед гэмтэл учруулдаг.  Хүүхдийн хөдөлгөөнийг хянаж, видео анализ хийсний дараа эмч нар физик эмчилгээг санал болгодог.

Амрах – Хүүхдүүдээ сайн унтаж, амрахыг уриалж, бие махбодоо эрүүлжүүлэхэд нь цаг гарга. Үсрэх, гүйх гэх мэт хэт ачаалалтай хөдөлгөөнөөс зайлсхийгээрэй.  Оронд нь  алхах, усанд сэлэх, дугуй унах гэх мэт бага ачаалалтай хөдөлгөөн хийлгэ.  

Эмийн эмчилгээ –  Эмч хүүхдийн биед тохирсон эмийг жороор бичиж, олгоно.

Жин хасах – Хэрэв таны хүүхэд илүүдэл жинтэй бол энэ нь хөлөнд ихээхэн нөлөөлнө. Тиймээс хөлний уланд хэт ачаалал нэмэхгүйн тулд турах шаардлагатайг зөвлөдөг.  

Мэс засал

Ул хавтгайрсан үед мэс засал хийх шаардлагагүй байдаг. Гэхдээ энэ өвчин нь таны хүүхдийн шөрмөс болоод бусад эрхтэнд нөлөө үзүүлж байгаа бол эмч нар оношилж, мэс засал хийх заалт гаргадаг.

Тэмдэглэл

Хавтгай тавхайтай ихэнх хүүхдүүдэд удаан хугацааны хяналт  шаардлагагүй байдаг. Гэсэн хэдий үүнээс болоод таны хүүхдэд өвдөлт мэдрэгдэж байгаа бол нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.  

Хавтгай тавхайтай хүүхдүүдийн дийлэнх нь хэвийн, эрүүл саруул амьдардаг. Зарим хүүхдүүдийн хөл үе үе өвдөх магадлалтай ч дээр дурдсан  зүйлсийг анхаарахад болно.

Эх сурвалж: chop.edu

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд