No menu items!
HomeГоо сайханХатиг болон MRSA-г ялгах шинжүүд

Хатиг болон MRSA-г ялгах шинжүүд

-

Батга болон хатиг гэх мэт үрэвсэл гарсан үед арьсан дээр маш хөндүүр, овгор хатуурал товойж улайдаг. Эдгээр нь бүрэн эдгэрэхийн тулд хэдэн долоо хоног шаардагдах бөгөөд улмаар сорви үлдээх магадлалтай. Эмчилгээний аргуудыг авч үзэхээсээ өмнө эхлээд идээт батга болон арьсны зөөлөн эдийн үрэвслийн /хатиг, мундас, буглаа гэх мэт/ ялгааг ойлгох хэрэгтэй. Буруу эмчилгээ нь таны арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Батга /идээт үрэвсэл/  гэж юу вэ?

Хар батга, цагаан батга, цистүүдийн улмаас үүссэн товгорууд нь батганы хэлбэрүүд юм. (Батгыг ч бас идээт үрэвсэл гэж нэрлэдэг) Энэ нь илүүдэл тос, арьсны үхсэн эсүүд, Propionibacterium гэх мэт бактериуд арьсны нүх сүвийг бөглөснөөс болж үүсдэг. Батга ихэвчлэн гарсан хэмжээнээсээ хэт томордоггүй. Хэд хоногийн дотор идээ татсан цагаан толгойтой болдог. Ихэнх батга нь идээгээр дүүрэн байдаггүй. Харин хатиг нь овойсон хэсэгтээ идээ бээрээр дүүрч, хавдах, улайх шинж тэмдэг илэрнэ.

Батга нь ихэвчлэн өсвөр насныханд түлхүү тохиолддог. Энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой.  Мөн жирэмсэн үед дааврын өөрчлөлтийн улмаас батга үүсч болно. Батга үүсгэж болзошгүй эрсдэлт хүчин зүйлд стресс, арьсны тослог их байх гэх мэт зүйлс орно.

MRSA халдвар

MRSA халдвар нь methicillin-resistant Staphylococcus aureus гэх англи үгийн товчлол юм. Энэ нь антибиотикт тэсвэртэй Стафилококк ауреус бактерийн халдвар. Энэ бактери нь антибиотикт тэсвэртэй байна. Стафилококк ауреус нь нийт хүн амын 30-50% арьс, хамрын нүх зэрэгт бие махбодын хэвийн ашигтай бактериудай хамт оршин байх ба ямар нэгэн эмгэг үүсгэдэггүй боловч хяналтгүй үржиж эхлэхэд MRSA халдвар үүсгэгдэнэ. Халдвар ихэвчлэн арьсан дээр шарх буглаа үүсгэдэг боловч цөөн тохиолдолд шарх халдварлаж уушги, шээс дамжуулах зам руу тархаж ноцтой халдвар үүсгэдэг.

Шалтгаан

Бактери ихэвчлэн арьснаас арьсанд тархдаг ч зарим бохир алчуур, орны хэрэглэл зэрэг материалаар дамждаг. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс энэ халдварт хамгийн их өртдөг. Учир нь тэдний эрүүл мэндийн байдлаас үүдсэн мэс заслын шарх, зүсэлт үүсгэн хийгддэг ажилбар болон харьцангуй олон хүн цугларсан орчин зэрэг нь бактери хялбар тархах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Шинж тэмдэг

MRSA халдварыг эмнэлгийн болон ахуйн гэж 2 ангилах бөгөөд халдварын төрлөөс хамаарч шинж тэмдэг өөр байж болно.

Эмнэлгийн MRSA халдварын үед доорх шинжүүд илэрнэ:

Тууралт

Толгой өвдөх

Булчин өвдөх

Жихүүдэс хүрэх

Халуурах

Ядрах

Амьсгал давчдах

Цээжээр өвдөх

Ахуйн MRSA халдварын үед доорх шинжүүд илэрнэ:

Бага зэргийн өнгөн халдвар үсний булцууны халдвар, буглаа зэргийн шинж тэмдгийн шалтгаан болдог. Хэрэв бактери биеийн дотор гүнд нэвтэрсэн тохиолдолд халдвар авсан хэсэг улайх, хавдах шинж тэмдэг илрэх ба толгойн хувьд цагаан эсвэл шар толгойтой байна. Гаднаасаа батгатай төстэй боловч өвчин ихтэй хөндүүртэй байдаг.

Авч болох арга хэмжээ

MRSA халдварын эмчилгээ халдварын байрлал болон хүндрэлийн зэргээс шалтгаалж янз бүр байж болно. Аль ч тохиолдолд антибиотик эмчилгээ хийх ба үрэвслийн байдлаас хамаарч идээ буглааг гадагшлуулах жижиг зүсэлт буюу ажилбар хийдэг.

MRSA-н халдварын үед үрэвсэлтэй хэсэг газраас арчдас авч бактериологийн шинжилгээ антибиотик мэдрэг чанар тодорхойлсноор эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Ариун цэвэр сайн сахих, ялангуяа гарын ариун цэврийг зөв сахиснаар бактерийн халдварлах эрсдэлийг эрс бууруулна.

Урьдчилан сэргийлэх

Эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгчид хүрэхийн өмнө, хүрсний дараа, ор, хаалга, эмнэлгийн тэргэнцэр зэрэг эмнэлгийн орчны эд зүйлд хүрсний дараа, ямар нэгэн ариун ажилбар хийхийн өмнө, цус зэрэг биеийн шингэнтэй хүрэлцсэний дараа зэрэг шаардлагатай бүх тохиолдолд гараа угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх

Эмнэлгийн өрөө, орчин, тоног төхөөрөмжийн гадаргууг байнга цэвэрлэж халдваргүйжүүлэх

MRSA-ийн халдвартай үйлчлүүлэгчийг тусгаарлах, ийм үйлчлүүлэгчтэй харьцахдаа хавьтлын сэргийлэлтийг дагаж мөрдөх

Эргэлтээр ирэгсдэд амны хаалт, халат өмсгөж, өрөөнд орох, гарахад гарын ариун цэвэр сахиулах

Олон нийтийн дунд буюу эмнэлгийн бус нөхцөлд:

Зөвхөн эмчийн заалтаар антибиотикийг хэрэглэх

Эрүүл ахуйн зөв дадалд суралцах (ханиалгах, найтаах үед ам хамраа алчуур, сальфеткаар дарах. Эдгээр зүйлс байхгүй тохиолдолд гараа нугалж тохойн хэсэг рүүгээ ханиаж найтаах аргыг хэрэглэх)

Гараа байнга угаах, спиртэн уусмал хэрэглэн гараа халдваргүйжүүлэх

Арьс салстаа бүрэн бүтэн, цэвэр байлгах

Алчуур, сам, гоо сайхны будаг хэрэгсэл зэрэг хувийн эд зүйлсээ хуваалцан хэрэглэхгүй байх

Тамирчид бэлтгэл сургуулилалт, тэмцээний дараа усанд орох, арьсны үрэвсэлтэй эмчид үзүүлж эмчлүүлэх

Бусдын шарх боолтод хүрэхээс зайлсхийх. Хүрсэн бол гараа сайтар савандаж угаах

Арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж улайх, халуу оргих, хавдах, өвдөх зэрэг үрэвслийн шинж илэрвэл мэргэжлийн эмчид хандах шаардлагатай

Хэрэв MRSA халдвартай гэдгээ мэдсэн бол эмнэлгээр үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ тусламж үзүүлэгчдэд заавал мэдэгдэх, зөвлөгөө авах шаардлагатай

Хатиг гэх мэт зөөлөн эдийн идээт үрэвсэл

Эдгээрийн гол ялгаа нь үүсэх үйл явцаас хамаарна. Арьсаа гэмтээсэн үед Staphylococcus ареус (ихэвчлэн “Staph” гэх) нянгийн халдвар авах, үсний уутанцар вирусын халдвараас болж хатиг , буглаа, мундас зэрэг арьс, зөөлөн эдийн үрэвсэл үүсдэг. Энэ нь арьсны аль ч хэсэгт үүсч болох ч суга, өгзөг, цавь зэрэг чийгтэй газарт нян үржих таатай нөхцөл бүрддэг. Хатиг нь батганы нэгэн адил хэнд ч гарч болно. Гэхдээ арьсны бусад эмгэг нь үнийг гарахад нөлөөлдөг. Мөн дархлалын тогтолцоо муудах, чихрийн шижин, таргалалт зэрэг нь бусад эрсдэлт хүчин зүйлүүдэд орно.

Эмчилгээ

Батга

Батгыг шахах нь тийм ч оновчтой арга биш бөгөөд арьсан дээр сорви үлдээж болзошгүй. Шахах нь овойлтыг удаан хугацаанд байлгаж, бактерийг илүү гүнзгийрүүлж болно.

Бүлээн жин тавих нь идээг толгой хэсэгт цуглуулж гаргахад тусалдаг боловч өдөр тутмын арьс арчилгааны зөв алхам маш чухал байдаг. Тиймээс нянг тараахгүйн тулд бензойлын исэл, салицилийн хүчил агуулсан зөөлөн цэвэрлэгчээр арьсаа цэвэрлээрэй. Гуужуулагчийг долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх нь мөн тус болно. Энэ нь арьсны үхсэн эд эсийг арьсны нүх сүвэнд хуримтлагдахаас сэргийлнэ. Mayo Clinic-ийн мэдээлснээр ретиноид болон салицилийн хүчил зэргийг агуулсан бүтээгдэхүүний эмчилгээг санал болгодог аж. 

Хатиг

Өмнөхтэй адил шахаж болохгүй. Үүний шалтгаан нь хатиг батганаас илүү ноцтой юм. Хатиг нь батганаас хэд дахин илүү халдвар үүсгэгч бактер агуулдаг. Хэрэв та хатигийг шахаж, идээ бээрэнд хүрвэл халдварыг биеийн бусад хэсэгт тарааж болно. Тиймээс хатиганд хүрсэн тохиолдол бүртээ гараа сайтар савандаж угаагаарай. Мөн алчуур, сахлын хутга, нүүр буддаг багс зэрэг хатиг үүсгэгч нянтай харьцдаг эд зүйлсийг хэзээ ч бусадтай хуваалцаж болохгүй.
Техасын их сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээний төвөөс хатиг гэх мэт идээт үрэвслийг эмчлэхийн тулд толгой хэсэгт нь өдөрт 10-15 минутын турш бүлээн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь идээ бээрийг толгой хэсэгт татах арга юм. Ойр орчмын арьсыг ус, бактерийн эсрэг савангаар зөөлөн цэвэрлээрэй. Дараа нь ариутгасан самбай боолт байрлуулж, бохирдох бүрт нь сольно.

Арьс өнгөний эмчид хэзээ хандах вэ?

Идээт батга, хатиг зэрэг нь ихэвчлэн гурван долоо хоногийн дотор эдгэрдэг. Гэхдээ өвдөх, хавдах, халуурах зэрэг бусад зовуурь илэрвэл арьсны эмчид хандаарай. Эдгээр нь хүндэрснийг илтгэнэ. Эмч үзээд шаардлагатай арга хэмжээг авах болно.

Эх сурвалж: Thehealthy

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд