No menu items!
HomeЗөвлөгөөШинжлэх ухаанаар батлагдсан таны насыг богиносгодог өглөөний цайны 6 зуршил

Шинжлэх ухаанаар батлагдсан таны насыг богиносгодог өглөөний цайны 6 зуршил

-

Хоёр төрлийн хүмүүс байдаг:

1.            Өглөөний цайгаа тогтмол уудаг

2.            Өглөөний цай уудаггүй

Та өглөөний цайгаа тогтмол уудаг байж болох ч юу идэж байгаа нь таны эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж, зарим нь хор хөнөөл учруулж ч болзошгүй юм.

Дараах өглөөний  цайны зуршлууд нь нас баралтад нөлөөлдөг архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлж таны насыг  богиносгож магадгүй гэдгийг шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар тогтоожээ.

Өглөөний цайгаа алгасах нь таны бодисын солилцоонд нөлөөлнө

Хэрэв та өглөөний цайгаа тогтмол уудаггүй бол энэ нь таны жинд нөлөөлж болзошгүй. Journal of Clinical Endocrinology & Metabolism сэтгүүлд хэвлэгдсэн 2020 оны судалгаагаар өглөө ахиухан хоол идсэн оролцогчид өдрийн турш бараг хоёр дахин их калори шатаажээ. Өглөөний цайгаа уусан хүмүүс цусан дахь сахарын хэмжээ, инсулины хэмжээ буурсан гэж мэдээлсэн байна. Судалгаагаар өглөөний цайгаа уудаггүй эсвэл бага илчлэг бүхий хоол хүнс идсэн оролцогчид өлсөх мэдрэмж, чихэрлэг зүйл идэх хүсэл нэмэгдэж байгааг илтгэсэн байна. Энэ нь таргалалттай холбоотой бөгөөд NIH-ийн судалгаагаар дундаж наслалтыг 14-өөр богиносгож болзошгүй гэнэ.

Гахайн мах идэх нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хайруулын тавган дээр гахайн мах шаржигнаж, үнэр нь таныг өөрийн эрхгүй татна. Гэхдээ 2020 оны International Journal of Epidemiology сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар өдөр бүр  боловсруулсан мах, гахайн мах (25 грамм) идэх нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг 20% -иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаанд Их Британийн 40-69 насныхныг хамруулсан бөгөөд судалгаа таван жилийн турш явуулжээ. Америкийн хорт хавдрын нийгэмлэгийн мэдээлснээр шулуун гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдийн 37% нь хорт хавдаргүй хүмүүстэй харьцуулахад 5 жилээр богино насалдаг аж.

Таны өглөө уусан жүүс 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлнэ

Diabetes Care сэтгүүлд хэвлэгдсэн 2019 оны судалгаагаар 100% цэвэр гэгддэг жимсний шүүсийг өдөрт ½ аяга ба түүнээс дээш хэмжээгээр уух нь чихрийн шижин өвчний эрсдэлийг 16% -иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Үүний оронд судлаачид жүүснээс хамаагүй илүү эслэг агуулсан жимсээр солихыг санал болгож байна.

Эм ууж байгаа тохиолдолд бэрсүүт жүржийн шүүс уухгүй байх хэрэгтэй

Хэрэв та өглөөний цайндаа шинэхэн бэрсүүт жүржийн жүүс уудаг бол дараах зүйлийг анхаараарай. Учир нь эм ууж байгаа тохиолдолд жүржийн шүүс уувал эмтэй харилцан үйлчлэлцдэг байна. Холестрол бууруулах, цусны даралт бууруулах гэх мэт ямар ч төрлийн эмтэй урвалд орж сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Хэт эрт кофе уух нь цусан дахь сахарын зохицуулалтанд нөлөөлнө

Та дөнгөж сэрмэгцээ л юун түрүүнд кофегоо аягалдаг уу?  Батын Их Сургуулиас 2020 онд хийсэн судалгаагаар өглөө хар кофе уух нь чихрийн шижин, зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл болох цусан дахь глюкозыг (сахар) хянахад сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Өглөөний цайндаа хар кофе уух нь  цусан дахь глюкозын хариу урвалыг 50% -иар нэмэгдүүлдэг аж.

Хэрэв та өглөөний цай уудаггүй бол зүрхний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө

Өглөөний хоолоо алгасах нь таны зүрхэнд муугаар нөлөөлж магадгүй.  2019 онд Америкийн Кардиологийн Коллеж сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд 6550 насанд хүрэгчдийг хамруулжээ. Судалгаагаар өглөөний цай уудаггүй хүмүүс нь өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүстэй харьцуулахад зүрх,  судасны өвчнөөр нас барах эрсдэл  87% -иар илүү байгааг тогтоов.

Эх сурвалж: eatthis

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд