No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилЗарим хүүхдүүд яагаад шүдтэй төрдөг вэ?

Зарим хүүхдүүд яагаад шүдтэй төрдөг вэ?

-

Шүдлэх нь хүүхдийн амьдралын эхний жилд тохиолддог хөгжлийн нэг хэсэг. Ихэнх хүүхэд 4-7 сартайгаасаа шүдэлж эхэлдэг бөгөөд урд талын доод үүдэн шүд эхэлж цухуйдаг. Гэтэл зарим хүүхэд нэг юм уу хэд хэдэн шүдтэй төрдөг гэнэ. Эдгээрийг нярайн төрөлхийн шүд гэж нэрлэдэг бөгөөд харьцангуй ховор буюу 2000 төрөлт тутмын 1-т тохиолддог аж.

Хэрэв хүүхэд шүдтэй төрсөн бол цорчирдох нь аргагүй. Гэхдээ шүд нь хооллоход саад болохгүй. Амьсгал боогдох аюулаас бусад тохиолдолд санаа зовох, ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагагүй. Харин эрсдэлтэй тохиолдолд авахуулах арга хэмжээ авдаг байна.

ШАЛТГААН

Хүүхэд шүдтэй төрөх магадлалыг нэмэгдүүлдэг тодорхой нөхцлүүд байдаг. Уруул, тагнай  сэтэрхий төрсөн хүүхдүүдэд илэрч болно. Дентиний гажигтай төрсөн хүүхдүүд (Дентин буюу тугалмай гэдэг нь шүдний ихэнх хэсгийг эзэлдэг хатуу эд бөгөөд паалан) мөн төрөлхийн шүдтэй байж болно.

Төрөлхийн шүдийг үүсгэж болзошгүй эрүүл мэндийн хэд хэдэн асуудлууд байдаг.

•             Sotos синдром- өргөн дух, шовх эрүүтэй төрөх

•             Hallerman-Streiff Синдром-  Төрөх үед илэрч, цаг хугацаа өнгөрөх тусам илүү тод илэрдэг онцлог шинж чанартай ховор эмгэг юм. Шинж тэмдэг нь ер бусын хэлбэртэй гавлын яс, нүүрний өвөрмөц онцлог, нимгэн арьс,  нүд, шүдний гажиг зэрэг.

•             Пьер Робин- эрүүний төрөлхийн гажигтай төрөх

•             Эллис-ван Кревельд- Энэ нь ясны ургалтын удамшлын эмгэг бөгөөд өсөлт багатай (одой байдал) байдаг.

Эрсдэлт хүчин зүйлүүд

Зарим эмгэгээс гадна шүдтэй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг цөөн хэдэн эрсдэлт хүчин зүйлүүд байдаг. Ийм шүдтэй төрсөн хүүхдүүдийн ойролцоогоор 15 хувь нь удамшдаг байна. Хүйс ба төрөлхийн шүдний талаар зөрүүтэй судалгаанууд байдаг боловч эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү эрсдэлтэй байдаг аж. Жирэмсний үед хоол тэжээлийн дутагдалд орох нь бас нэг эрсдэлт хүчин зүйл болдог.

Шүдний төрлүүд

Энэ нь дөрвөн төрөл байдаг. Эмч үзээд хүүхдэд ямар тохиолдол байгааг, авахуулах шаардлагатай эсэхийг тодорхойлдог байна.

•             бүрэн хөгжсөн, сул байж болох ч ёзоор хэсгээрээ бат бөх бэхлэгдсэн

•             бат бөх суурьгүй сул шүд

•             буйлнаас дөнгөж цухуйж буй жижиг шүднүүд

•             буйлнаас цухуйх гэж байгаа шүд

Төрөлхийн шүд нь ихэнх тохиолдолд зөвхөн нэг шүдийг хамардаг. Олон шүдтэй төрөх нь бүр ч ховор тохиолдол. Урд талын доод үүдэн шүд хамгийн түгээмэл, дараа нь урд талын дээд шүд багтдаг. Шүдтэй төрсөн хүүхдүүдийн 1 хүрэхгүй хувь нь том араа шүдтэй төрдөг байна.

Шинээр төрсөн нярайд яг ямар төрлийн шүд байгаа нь хүндрэл гарах эрсдэлийг тодорхойлно.

Эрт шүдлэх

Зарим хүүхэд шүдтэй төрдөггүй, төрснийхөө дараахан шүдлэх нь бий. Амьдралынхаа эхний сард, ихэвчлэн төрсний дараахан гарч ирдэг шүдийг нярайн шүд гэж нэрлэдэг.

Pediatrics сэтгүүлд бичсэнээр нярайн шүд нь төрөлхийн шүднээс ч ховор тохиолддог. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд хэдхэн долоо хоногтойгоодоо шүдлэх нь төрөлхийн шүдтэй төрөхөөс ховор тохиолддог гэсэн үг юм. Ихэвчлэн 3 сар хүрэхээс өмнө шүдэлж эхлэх бөгөөд төрсний дараа богино хугацаанд гарч ирдэг тул таны хүүхэд шүдээ хавирах, хавдах, хуруугаа хазах гэх мэт шүдэлж буйг илтгэх шинж тэмдгүүд илрэхгүй байж магадгүй.

Хэзээ эмчилгээ хийлгэх вэ?

Бат бөх суурьгүй сул шүдтэй төрсөн бол эмч мэс заслын аргаар авдаг.  Төрөлхийн ийм төрлийн шүд нь хүүхдийг дараах эрсдэлд оруулж болзошгүй юм.

•             сул шүдийг санамсаргүйгээр залгихад амьсгал боогдох

•             хооллох асуудал

•             хэлний гэмтэл

•             хөхүүлэх үед хөхний толгойг гэмтээх

Шүд бат бөх суурьтай эсэхийг тодорхойлохын тулд сул шүдийг рентген шинжилгээний аргаар харна. Хэрэв ийм бүтэц байхгүй бол авахуулах шаардлагатай байж магадгүй юм.

Эх сурвалж. Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд