No menu items!
HomeЗөвлөгөөУгаалгын машинаа хэрхэн цэвэрлэх вэ?

Угаалгын машинаа хэрхэн цэвэрлэх вэ?

-

Угаалгын машинаа тогтмол цэвэрлэх хэрэгтэй бөгөөд бид төдийлөн ойшоохгүй өнгөрөх нь бий. Гэтэл угаалгын машинд маш их бохирдол, тэр ч бүү хэл хөгц мөөгөнцөр ч хуримтлагдсан байдаг гэдгийг та мэдэх үү.

Тэгвэл угаалгын машинаа гарын доорх материал ашиглан хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Цэвэрлэгээ хийхэд орох материал:

    Цагаан цуу

    Шүдний сойз

    Сода

    Хөвөн даавуун алчуур /Microfiber/

Алхам 1: Цуутай халуун цэвэрлэгээ

Эхний алхам: Угаалгын машиндаа ямар ч хувцас хийлгүй хамгийн халуун усны тохируулга, хамгийн урт хугацааг сонгон угаалгын нунтагийн оронд 2 аяга цагаан цуу хийнэ. Уксус нь нян үржихээс сэргийлж, үнэрийг бууруулдаг тул угаалгын машинаа цэвэрлэхэд тохиромжтой сонголт юм.

Угаалгын машинаа бүр цэвэрхэн болгохын тулд цайруулагч буюу манайхны хэлж заншиснаар белизна, цагаан цуу хоёрыг хольж хэрэглэж болохгүй. Цайруулагч, цуу хоёрыг хослуулан хэрэглэвэл хортой хлорын хий ялгаруулдаг юм байна шүү.

Алхам 2: Угаалгын машиныхаа дотор талыг үрж угаах

Халуун цууны цэвэрлэгээ хийж дууссаны дараа та сойз юм уу пролоноо 4 аяга ус, 1/4 аяга цуутай хольсон уусмалд дүрээд угаалгын машиныхаа дотор талыг үрж цэвэрлээрэй.

Алхам 3: Содтой халуун усаар угаах

Ингээд зүлгэж угаасны дараа дахин хүнсний содатай усаар эргүүлж цэвэрлэнэ.  Хамгийн халуун усны тохируулга, хамгийн урт хугацааны тохиргоог сонгоод угаалгын нунтагны оронд ½ аяга сода нэмнэ.

Алхам 4: Угаалгын машинаа арчина

Содоор угааж дуусаад хөвөн даавуугаар угаалгын машиныхаа дотор талыг арчина.

Маш их бохирдолтой угаалгын машиныг хэрхэн цэвэрлэх вэ?

Алхам 1: Угаалгын машинаа халуун усаар дүүргэ

Хамгийн халуун ус, хамгийн урт хугацааны тохиргоог сонгоод угаалгын машинаа халуун усаар дүүргэн ажиллуулаарай. Ингээд халуун устай нь түр зогсооно.

Алхам 2: Цагаан цуу нэмээд 1 цаг байлга

Угаалгын машинаа халуун усаар дүүргээд, угаалгын эргэлтээ түр зогсоосны дараа 4 аяга цагаан цуу нэмнэ. Энэхүү халуун ус цууны хольцыг 1 цаг байлгана.

Хүлээж байх үедээ порлоноо уусмалдаа дүрээд угаалгын машиныхаа дээд хэсгийг цэвэрлээрэй. Сойз ашиглан угаалгын машины савангийн савыг цэвэрлээрэй.

Алхам 3: Угаалгаа дуусгах

Машинаа 1 цагийн турш дэвтээсний дараа тагийг хааж, угаах эргэлтийг үргэлжлүүлнэ.

Алхам 4: Содатай угаалгаа хийх

Цууныхаа  угаалгыг хийж дуусаад  хамгийн халуун усны тохиргоо,  хамгийн урт мөчлөгийн тохиргоог сонгоод содатай халуун усаар эргүүлнэ.

Алхам 5: Угаалгын машинаа арчина

Угаалгын машиныхаа дотор талыг чийгтэй хөвөн даавуугаар арчиж цэвэрлэхээ мартуузай.

Усны бүтэц зөөлөн дээрээс нь угаалгын машин тань “ачаалал” багатай ажилладаг бол 6 сар тутам, ус хатуулаг ихтэй бол 3 сар тутамд цэвэрлэнэ. Харин ус хатуулаг ихтэй, угаалгын машины “ачаалал” их бол сар тутам цэвэрлэж заншаарай.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд