No menu items!
HomeХоол, шим тэжээлТахианы махтай цагаан будааны зутан шөл хийх жор

Тахианы махтай цагаан будааны зутан шөл хийх жор

-

Dak Juk  гэж нэрлэгддэг энэхүү зутан шөл нь амттай, зөөлөн бүтэцтэй бөгөөд тахианы мах, будаа, олон төрлийн ногооноос бүрдэнэ.

Juk бол Солонгосчуудын хийдэг будааны зутан бөгөөд дотроо олон янз байдаг. Цагаан будаан дээр тахиа, үхрийн махнаас эхлээд зөгийн бал, самар, хулуу гэх мэт зүйл нэмж болно. Ерөнхийдөө зөөлөн амт, зөөлөн бүтэцтэй учраас өндөр настан, нялх хүүхэд, өвдсөн хүмүүст өгөхөд тохиромжтой.  

Нэгдүгээрт, та хүнсний ногоог (лууван, сонгино, цуккини) аль болох нарийн хэрчээд дээрээс нь ижил хэмжээний будаагаа нэмнэ. Дээрээс нь шөлөө нэмнэ. Зутан шөл хийхэд ашиглах шөлний чанар маш чухал. Шөлөө гаргахдаа тахианы ясны шөл ашиглах болно. Өөрийн амталгаагаар амтлана. Шөлөнд хийхээсээ өмнө будаагаа тосонд хуурах нь маш чухал юм.

За ингээд жороо танилцуулъя:

Орц:

    1 аяга (215г) будаа

    1 жижиг (1.3 кг) тахианы мах

    8 хумс сармис (6 бүтэн, 2 жижиглэсэн)

    1 ширхэг цэвэр цагаан гаа (10гр), хальсалсан

    3 ногоон сонгино, үндсийг нь тайрч, цагаан, цайвар ногоон хэсгүүдийг шөлөнд буцалгана, ногоон оройг нь ташуулдан  нарийн хэрчинэ

    1 халбага нэмэх нь 2 цайны халбага (25мл) гүнжидийн тос

    1 жижиг (115г) лууван, маш нарийн хэрчсэн эсвэл үрсэн

    1/2 жижиг (160г) бөөрөнхий сонгино, маш сайн жижиглэсэн

    1/2 дунд (200гр) цуккини эсвэл хулуу, маш нарийн хөшиглөсөн

Давс

    Хачир: хуурсан гүнжидийн үр

Хийх заавар:

    1. Саванд цагаан будааг далд ортол хүйтэн ус хийгээд 1 цаг байлгана.

    2. Энэ зуур тахианы мах, бүтэн хумс сармис, цагаан гаа, ногоон сонгиноны цагаан хэсэг дээр 2л хүйтэн ус нэмээд буцалгана. Ингээд ойролцоогоор 45 минут зөөлөн гал дээр буцалгана.

    3.Тахианы махыг гаргаад хөргөнө. Шөлөө нарийн шүүрээр шүүж авна.

    4. Дунд зэргийн гал дээр хайруулын тавагт гүнжидийн тосоо хийж сайн халаана. Уснаас шүүж авсан будаагаа нэмээд 3 минут орчим байнга хутган хуурна. Лууван, сонгино, цуккинигаа нэмээд ногоогоо бага зэрэг зөөлөрч будаатайгаа сайхан жигд холилдтол хутгана.

    5. Хуурсан будаан дээрээ 6 аяга (1.4л) шүүсэн шөл нэмээд сайтар хутгана. Ингээд буцалгана. Будаа зөөлөн болж шөл өтгөртөл 30 орчим минут болно.

    6. Үүний зэрэгцээ, тахианы махыг хэрчинэ.

    7. Үлдсэн 2 хумс татсан сармис болон тахианы мах, ногоон сонгиныхоо гуравны хоёрыг  шөлөн дээрээ нэмээд буцалгана. Хэрэв шөл нь хэт өтгөн байвал үлдсэн шөлнөөсөө хүссэн хэмжээндээ хүртэл  нэмж болно. Зутан шөлөө  давсалж амтлаарай.

    8.    Зутан шөлөө аягалаад үлдсэн тахианы мах, ногоон сонгиноор чимэглээд, гүнжидийн үрээ дээр нь цац. Ингээд бэлэн боллоо.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд