No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнЭмэгтэйчүүдэд тустай асана байрлалууд

Эмэгтэйчүүдэд тустай асана байрлалууд

-

Нурууны байдал, аарцаг, хэвлий орчмын цусны эргэлт нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үндэс суурь юм. Цус, лимфийн эргэлт муу байх нь эмэгтэй чүүдийн өвчин, нурууны өвдөлт, геморрой, гэдэс дотрын эмгэг үүсэх шалтгаан болдог.

Йогоор хичээллэхэд хамгийн түрүүнд эмэгтэй хүний бие махбодийн эдгээр чухал үйл ажиллагаанд нөлөөлж, эрүүл мэндийн зарим асуудлаас урьдчилан сэргийлэх дасгалуудыг хийдэг. Дараах асана дасгалуудыг хийхэд хамгийн тохиромжтой цаг нь үд дундын үе аж.  Гэхдээ та хүссэн үедээ, хэзээ ч хийх боломжтой.

Эрвээхэй

Үүнийг хэрхэн хийх вэ: Хөлөө улаар нь нийлүүлэн завилж суугаарай. Өвдөгөө аль болох шаланд хүргэхийг эрмэлз. Биеэ цэх байлгахын тулд мөр хэсгээрээ хана налж болно. Ингэхдээ анхаарах зүйл нь нурууны доод хэсэг хананд хүрч болохгүй. Үүнийг 1-3 минут хийнэ.

Ашиг тус: Түнхний үений хөдөлгөөнийг сайжруулна. Мөн сарын тэмдэгийн мөчлөгийг тогтворжуулна.

Twist

Хэрхэн хийх вэ: Завилж суугаад цээжээ хажуу тийш эргүүлээрэй. Энэ байрлалаа 20 секундын турш барь. Нөгөө талдаа ч мөн давтаарай. Нийтдээ 2 минут хийнэ.

Ашиг тус: Нурууны булчинг суллаж, тайвшруулах, хоол боловсруулах чадварыг сайжруулах, бэлхүүс хэсгээр тураах тустай.

Хөлөөрөө хана тулах

Үүнийг хэрхэн хийх вэ: Нуруугаараа хэвтэж, хөлөө дээш өргөн хана тулаарай. Хоёр гараа хажуу тийш дэлгэ. Энэ байрлалыг удаан барьж, гүнзгий амьсгалахыг хичээгээрэй. 3-5 минут хийнэ.

Ашиг тус: Тунгалгийн шингэний эргэлтийг нэмэгдүүлнэ. Мөн хөл хавагнах, хэвлийн хөндийн эрхтнүүдийг цочроох, ядаргаа, сөрөг бодлуудаас сэргийлнэ.

“Баатар” поз

Үүнийг хэрхэн хийх вэ: Өвдгөө нугалан сөхөрч сууна. Таны нуруу цэх байх ёстой. Хоёр гарынхаа алгыг залбирч буй мэт хавсраарай. Хүзүү, нуруугаа сунгаж, гүнзгий амьсгал. Энэ байрлалаа 1 минутын турш барь.

Ашиг тус: Түнхний үеийг бэхжүүлж, хөдөлгөөнийг сайжруулна. Мөн үе мөчний өвдөлтийг намдаана.

Дэлгэх

Үүнийг хэрхэн хийх вэ: Газар суугаад хөлөө аль болох өргөн дэлгээрэй. Амьсгалахдаа гараа дээш өргөх хэрэгтэй. Амьсгалаа гаргахдаа аль болох урагш сунаарай. Гэхдээ нуруу шулуун байх ёстойг санаарай. Үүнийг хийх хугацаа 1  минут, 8-10 удаа.

Ашиг тус: Нуруугаа илүү хүчтэй болгох, аарцагны цусны эргэлтийг идэвхжүүлэх, өндгөвчний үйл ажиллагааг сайжруулах, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах, целлюлитээс урьдчилан сэргийлэх зэрэг тустай.

 Доош харсан “баатар” поз

Үүнийг хэрхэн хийх вэ: Хөлөө нугалан суугаад, цээжээрээ тонгойгоорой.  Гараа аль болох урагш сунгаж, духаа шаланд хүргэн энэ байрлалаа 1 минут барь.

Үр нөлөө: Нуруу, хүзүүний булчинг тайвшруулж, аарцагны цусны эргэлтийг идэвхжүүлнэ.

Эвхрэх

Үүнийг хэрхэн хийх вэ: Зогсоо байрлалаас урагш тонгойж, гараа газарт хүргэнэ. Гар, хөл шулуун байх ёстой. Биеийн жинг хөл дээрээ төвлөрүүлж, өсгийгөө шалнаас хөндийрүүлэхгүй байна. Нуруу эгц шулуун байна. Үүнийг 2 удаа, тус бүр 30 секунд хийнэ.

Ашиг тус: Тархины эсийн нөхөн төлжилт, гуяны ар талын булчинг сунгах, целлюлитийн шинж тэмдгийг бууруулах, нурууг тэнийлгэх, хүзүүний спазмыг арилгах зэрэг нөлөөтэй.

“Бүжигчин” поз

Үүнийг хэрхэн хийх вэ: Зогсоо байрлалаас эхэлнэ. Баруун хөлөө арагш нугалан баруун гараараа өлмийнөөсөө барьж дээш өргө. Зүүн хөл дээрээ тэнцвэрээ олж, зүүн гараа урагш сунгаарай.  Үүнийг хөл тус бүрт 30-40 секунд хугацаатай давтана.

Ашиг тус: Биеийн байдал ерөнхий байдал, бөөрний үйл ажиллагаа, бодисын солилцоог сайжруулна.

Гүүр

Үүнийг хэрхэн хийх вэ: Нуруугаараа хэвтээд хөлөө нугалж таазаа өргө. Мөр, хүзүү, толгойгоо шалнаас хөндийрүүлэхгүй. Энэ байрлалаа 1 минут бариарай.

Ашиг тус: Нурууны өвдөлтийг арилгах, гэдэс дотрын өвдөлтөөс сэргийлэх, бэлхүүс хэсгээр тураах, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зэрэг нөлөөтэй. 

Амралт

Үүнийг хэрхэн хийх вэ: Нуруугаараа хэвтээд хоёр хөлөө улаар нь нийлүүл.  Шаардлагатай бол дэр дэрлэж болно. Амьсгалаад бүрэн тайвшир. Үүнийг 3 минут хийнэ.

Ашиг тус: Булчингаа тайвшруулах, сэтгэл санааны байдалд эерэг нөлөө үзүүлэх, нурууны доод хэсэг, аарцагны цусны эргэлтийг идэвхжүүлэх, тунгалагийн шингэний эргэлтийг сайжруулах тустай.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд