No menu items!
HomeЭрүүл мэндИвэрхий үүссэнийг илтгэх долоон шинж тэмдэг

Ивэрхий үүссэнийг илтгэх долоон шинж тэмдэг

-

Ивэрхий гэдэг нь хэвлийн хөндийн эрхтэн, эсвэл өөх нь хэвлийн хананы согогоор дамжин арьсан дор орохыг хэлнэ. Энэ нь маш их өвдөлттэй байдаг. Үүнийг зөвхөн мэс заслын эмчилгээгээр эмчлэх бөгөөд ямар ч ивэрхий хүндрэл өгч цаашлаад ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй тул цаг тухайд нь эмчлүүлэх хэрэгтэй.

 Өвчнийг эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авахад тань туслах шинж тэмдгүүдийг дурьдая.

Хэвлий дэх товойсон хавдар

Хэвлий, цавь, хуйхнагт булдруу, овгор үүсч тэр нь ханиах үед үүсч хэвтэх үед алга болдог. Ивэрхийн хамгийн нийтлэг шинж тэмдэг бол хэвлийн бүсэд өвдөх, харагдахуйц хатуу товгор зүйл үүсэх. Гэхдээ энэ нь аюултай байж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлох цорын ганц үзүүлэлт биш.  Үл тоомсорлож болохгүй бусад шинж тэмдгүүдийг дор дурьдав.

Хүнд зүйлийг өргөх, бөхийх үед өвдөх

Хэвлий дэх өвдөлт, таагүй байдал нь товойсон зүйл харагдахгүй байсан ч ивэрхийг илтгэнэ. Ялангуяа, бөхийх, юм өргөх, ханиалгах, дүлэх үед өвдөлт, таагүй мэдрэмж төрж байвал эмчид хандах нь зүйтэй болов уу. Зарим тохиолд гуяны эсвэл цавины ивэрхий нь товойх, ил гарах шинж тэмдэг мэдэгддэггүй бөгөөд үүнийг оношлохын тулд томографийн шинжилгээ шаардлагатай болдог.

Цатгалан мэдрэмж

Энэ бол ивэрхийн шинж тэмдгүүдийн хамгийн түгээмэл хэрнээ үл тоомсорлогддог шинж тэмдэгүүдийн нэг юм. Кливленд клиникийн мэдээлснээр хамгийн түгээмэл хэлбэрийн inguinal ивэрхий нь хэвлийн доод эсвэл цавины хэсэгт тохиолддог. Үүнийг илтгэх нэг шинж тэмдэг нь өдрийн зоогоо идэж дууссан гэсэн мэдрэмж. Хэвлий дэх өвдөлт, хоолны дуршил буурсан, цатгалан мэдрэмж  илэрвэл ивэрхийг илтгэнэ.

Булчингийн өвдөлт

Ивэрхий нь булчингийн ядаргаа, өвдөлтийг мэдрэхэд хүргэдэг. Хэрэв булчингийн өвдөлт мэдрэгдэж байвал энэ нь хөлний дээд ба цавины ивэрхийг илтгэж магадгүй.

Дотор муухайрах, бөөлжих

Ходоодны хямрал, бөөлжих гэх мэт хэвлийн хөндийн эрхтнүүдэд үүссэн асуудал нь ивэрхий хүндэрснийг илтгэх шинж тэмдэг болдог. Annals of Translational Medicine– д нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурьдсанаар цочмог хавчигдсан ивэрхийг эмчлэхэд мэс заслын яаралтай тусламж шаардлагатай.  Технологийн дэвшлийн ачаар зарим тохиолдолд дурангийн мэс заслын аргаар эмчилдэг аж.

Халуурах

Ивэрхийн бусад шинж тэмдгүүд илэрч, халуурч байвал эмчид яаралтай хандаарай. Энэ нь ивэрхий эдийг боомилж, цусны урсгалд саад учруулж байна гэсэн үг бөгөөд яаралтай тусламж авахгүй бол ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Өтгөн хаталт

Өтгөн хаталт нь ивэрхий үүсэх нэг шалтгаан болдог.  Мөн ивэрхийг илтгэх шинж тэмдэг ч болдог. Ивэрхий нь хоол боловсруулах чадварыг алдагдуулдаг бөгөөд үүний үр дүнд өтгөн хатах, шээхэд хүндрэл үүсдэг гэдгийг Харраны их сургуулийн хийсэн судалгаагаар тогтоосон байна.

Цээж хорсох

Hiatal ивэрхий нь хэвлийн дээд хэсэгт цочрол үүсгэж улмаар цээж хорсох шинж тэмдэг илэрдэг гэж Mayo Clinic мэдээлэв. Энэ нь ходоодны хүчилтэй харилцан хамааралтай. Цээж хорсох шинж тэмдгийг үл тоомсорлож болохгүй. Эдгээр шинж тэмдгүүдээс илэрсэн тохиолдолд яаралтай эмчид ханда шаардлагатай.

Эх сурвалж: The Healthy

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд