No menu items!
HomeОнцлох үйлчилгээБ.Одгэрэл: Цэцэг, ургамал борлуулж ашиг олохоос илүү, бусдад мэдээлэл өгөхийг хүсдэг

Б.Одгэрэл: Цэцэг, ургамал борлуулж ашиг олохоос илүү, бусдад мэдээлэл өгөхийг хүсдэг

-

2008 оноос хойш цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа “Ойм урланг” танилцуулж байна. Тэд цэцэг зарахаас гадна өөрсдөө түүнийг тарьдгаараа онцлог юм.

Үйл ажиллагаа:

2008 оноос  хойш цэцэг ургамал тарьж ургуулан худалдан борлуулж эхэлсэн. Одоогоор цэцэг ургамлын 2 өвлийн хүлэмжтэй, 8 га орчим талбайд хүнсний ногоо болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2015 оноос дотор болон гадна ногоон байгууламжийн ажил хийж эхэлсэн ба өдгөө 150 гаруй ногоон байгууламжийг ажил хийж гүйцэтгэсэн байна. 2017 оноос ургамлаар хэрхэн зай талбай бага эзлэх шийдлүүдийг санаачилж ургамлын хана, террариум буюу шилэн доторх бичил байгаль зэрэг ургамлан төрөл бүрийн зохиомжийг хийж эхэлжээ. Мөн эцсийн хэрэглэгчдэд цэцэг ургамлаа хүргэхээс гадна ургамал зардаг цэцгийн дэлгүүр хувь хүмүүс, хөдөө орон нутагт ч ургамлаа борлуулах үйл ажиллагаа давхар явуулдаг байна.

Ойм урлан”-ийн үүсгэн байгуулагч Б.Одгэрэл:

Миний хувьд бага байхаасаа цэцэг ургамалыг тарьж ургуулах дуртай байсан. Намайг бага байхад ээж маань гэрээ байнга цэцэг ургамлаар чимдэг байлаа. Энэ нь одоогийн ажилд маань их нөлөөлсөн гэж боддог. Би цэцэг ургамал борлуулж ашиг олохоос илүү бусдад ургамлын тухай мэдлэг, мэдээлэл өгөхийг хүсдэг. Мөн ургамлаар дамжуулан гэртээ болон ажил дээрээ эерэг таатай ногоон орчин бүрдүүлж болох тал дээр мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаагаараа бусдаас арай өөр гэж боддог. Бид нэг удаа ургамалан тохижилт хийгээд дуусах нь чухал биш, цаашдаа урт удаан хугацаанд хамтарч ажиллахыг эрхэмлэдэг. Энэ ажилд хэцүү зүйл байхгүй, бүх бэрхшээлийг боломж гэж хардаг.

Бүтээгдэхүүний тухайд:

Тус урлангийн тарьдаг цэцэг, ургамал Монгол хөрс, цаг агаарт дасан зохицсон, нутагшсан байдгаараа илүү онцлогтойг дурдаж байсан юм. Учир нь тэд хэрэглэгчиддээ, ургамлаа цаашид арчилж ургуулахад нь анхаарч аль болох ургах чадвар сайтай, удаан хугацаанд сайхан байдлаа хадгалж үлдэхэд нь илүү их анхаарлаа хандуулдаг. Аливаа газрын соёл үйлчилгээний чанараас ихээхэн хамаатай. “Ойм урлан” хэрэглэгчийн хүсэл эрмэлзэл, байгаа орчинд нь дасан зохицож ургах чадвартай цэцэг ургамал санал болгож, түүндээ тохирсон ургамалан тохижилтын шинэ санааг байнга санал болгодог.

Мөн жилийн 4 улирал ашиглах боломжтой 2 хүлэмжтэй аж. Энэ давуу талаа ашиглаад цэцэг ургамлаа үрээр болон үрсэлгээ, булцуугаар тарьж ургуулдаг. Мөн нутагшуулан тарьж хэрэглэгчдэд хүргэдэг учраас энэ урлангаас цэцэг ургамал авах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаад баяртай суугаа тухайгаа хуучилж байсан юм.

Тэд өөрсдийн цэцэг ургамлаа тарьдаг хүлэмжээ ногоон урлан гэж нэрлэсэн. Нэрний тухайд “Бид ургамлаа зөвхөн тарьж ургуулаад цэцгийн саванд хийгээд зарах биш төрөл бүрийн зохиомж хийж бусдад ногоон боловсролыг түгээхийг эрмэлздэг” хэмээн ярьсан юм.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд