No menu items!
HomeОнцлохӨөртөө хэт итгэлтэй, бардам зан яагаад сөрөг нөлөөтэй вэ?

Өөртөө хэт итгэлтэй, бардам зан яагаад сөрөг нөлөөтэй вэ?

-

Өөртөө хэт итгэх нь биднийг “аюултай” бодол эсвэл үйлдэлд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь бусдад ч мөн нөлөөлнө.

1980-аад оны сүүлчээр сэтгэл судлаач Жеймс Рисон зам тээврийн ослын цаад шалтгааныг нарийвчлан судалж, тогтоохоор шийджээ. Тэрбээр Их Британийн Манчестер хотын гудамж, супермаркетын зогсоолуудад гарч, нийт 520 жолоочоос хэдэн удаа зөрчил гаргасан талаар судалгаа авсан байна. Байнга толиндоо хардаг эсэх, уулзвар руу ойртох үед буруу эгнээ эзэлсэн байдаг уу, та хэр сайн жолооч вэ, дундажтай харьцуулбал сайн уу, муу юу зэрэг асуултуудыг жолоочдод тавив.

Олон жил жолоо барьсан хүмүүс өөрийн ур чадварын талаар тодорхой үнэлэмжтэй болсон байх ёстой. Тэгвэл 520 жолоочоос ердөө тав нь өөрсдийгөө дунджаас доогуур гэж үнэлсэн байна. Зөрчил гаргадаг, жолоо муу барьдаг жолооч нар нь бусадтай адил, зарим нь бүр илүү сайн гэж үнэлжээ. Судлаач энэхүү үнэлэмж нь алдаагаа олж харахгүй харалган болгосон байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж.

Бид өөрсдийгөө ихэнх хүмүүсээс илүү ухаалаг, бүтээлч, спортлог, найдвартай, анхаарал халамжтай, шударга, найрсаг гэж боддог (ихэвчлэн “дунджаас илүү сайн”).

30 жилийн дараа сэтгэл судлаачид олон янзын шинж чанар, өөртөө итгэх итгэлийн түвшинг ижил төстэй байдлаар тэмдэглэсэн байдаг. Бид өөрсдийгөө ихэнх хүмүүсээс илүү ухаалаг, бүтээлч, спортлог, найдвартай, анхаарал халамжтай, шударга, найрсаг гэж боддог (ихэвчлэн “дунджаас илүү сайн”). Гринсборо дахь Хойд Каролинагийн Их сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Этан Зелл “Үүний нотолгоо нь маш их, тэр ч байтугай ер бусын хүчтэй. Хэрэв та хүмүүсээс өөрсдийгөө дундажтай харьцуулж үнэлэх санал асуулга авбал бараг ихэнх нь дунджаас дээгүүр гэсэн үнэлгээг өгнө” гэв.

Гэтэл өөрийн ур чадвараар үндэслэлгүй сайрхахын үр дагавар нь ноцтой сөрөг асуудалд хүргэж болзошгүй юм.  Профессор Рейсоны хэлсэнчлэн жолооч нар өөрсдийн ур чадвартаа хэт итгэх нь эрсдэл, ноцтой осол аваар гаргах шалтгаан болж магадгүй. Анагаах ухаанд энэ нь мэргэжлийн ноцтой алдаа гаргах, хуулийн салбарт бол бусдыг хэлмэгдүүлэх, шударга ёс алдагдахад хүргэх шалтгаан болдог. Харин бизнесийн салбарт ажилладаг менежерийн хэт өөртөө итгэлтэй, бардам зан нь компаниудыг залилан мэхлэх, дампуурлаа зарлах аль алинд нь илүү боломж олгодог.

Тухайлбал, эрчим хүчний компани Enron-ийг иш татая. Тус корпораци нь нэгэн цагт АНУ-ын эхний 10-т багтдаг томоохон компани байсан боловч 2001 онд өргөн цар хүрээтэй луйвар, авлигын хэргийн улмаас дампуурлаа зарласан. Хуучин нэг ажилтан нь “Энроны хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү ухаалаг, илүү, ИЛҮҮ гэж боддог байсан” гэж мэдэгджээ. Тиймээс байгууллагын түвшинд удирдагчид болон менежерүүд тодорхой хүмүүсийн бусдад үзүүлэх нөлөөг маш сайн анхаарч байх хэрэгтэй. Учир нь тэдний хэт өөртөө итгэлтэй байдал өргөн цар хүрээнд тархаж, хохирол учруулж болзошгүй. Даруухан гишүүдээс бүрдсэн баг асуудлыг илүү бодитоор хардаг аж.  

Йоркийн их сургуулийн сэтгэл судлаач, туслах профессор Жой Ченгийн хийсэн шинэ судалгаагаар өөртөө хэт итгэх нь бусдад “халдварладаг” гэдгийг харуулж байна. “Хэрэв та өөртөө хэт итгэлтэй хүнтэй учирсан бол тэдний байр суурийг үнэлэх магадлал өндөр” гэж тэр хэлэв. Энэ бол “аюултай” төөрөлдсөн бодлыг багаар дамжин тархахад хүргэж болзошгүй хандлага юм.

Хэрэв та өөртөө итгэлтэй, бардам хүнтэй учирсан бол тэдний байр суурийг хэт үнэлэх магадлалтай. – Жой Ченг

Өмнөх зарим судалгаануудад энэ талаар дурьдаж байсан. Улмаар Чэнг энэ санаагаа батлахаар судалгаа хийсэн байна. Түүний анхны туршилт хоёр үе шаттай байв. Оролцогчид тус тусдаа хүмүүсийн нүүр царайны зургийг харах бөгөөд үүндээ харгалзах зан чанарыг таах оролдлого хийв. Улмаар өөртөө итгэх байдлаа бусад гишүүдтэй харьцуулж үнэлэхийг хүссэн байна.

Оролцогчид дараа нь ижил даалгаврыг хосоороо хийх бөгөөд мөн л өөрсдийн чадвараа үнэлэх ёстой. Мэдээжийн хэрэг даруухан болон өөртөө итгэлтэй хүнийг хамтрагчид болгосон. Үүний үр дүнд даруухан оролцогчид өөрсдийн рейтингээ өсгөх магадлал өндөр байгааг олж мэджээ. Хэт өөртөө итгэлтэй зан байдалтай хүнтэй тулгарснаар тухайн хүний үнэлгээ 17% орчим хувиар өссөн байна. Энэ нь тодорхой бүлэг хүмүүс хөөрөгдсөн, бусдыг даган дуурайсан эгог хөгжүүлэхэд түлхэц болж байна.

Тэрбээр өөртөө хэт итгэлтэй зан байдлыг нийгмийн хэм хэмжээнээс үүдэлтэй гэж таамаглажээ. Үйл явдлын дурсамж, гоо сайхан, гоо зүйн ойлголт болон бидний улс төрийн үзэл бодол ч үүнд нөлөөлдөг.

bbc

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд