No menu items!
HomeОнцлохЗахидал бичээрэй: Хүүхэд бүрийн сонсохыг хүсдэг 8 үг

Захидал бичээрэй: Хүүхэд бүрийн сонсохыг хүсдэг 8 үг

-

Та хүүхдүүддээ захидал бичиж байсан уу? Захидал нь эцэг эх болон хүүхдийн харилцааг улам дотно болгох нэг арга юм. Та дараах үгсийг өдөр бүр хэлдэг байж магадгүй. Гэхдээ дараагийн удаад захидлаар дамжуулан илэрхийлээд үзээрэй. Эдгээр нь хүүхдэд урам зориг өгөх төдийгүй дурсамж болж үлдэнэ.

1. Хайртай

Мэдээжийн хэрэг хүн бүр өөрийн мэдрэмжээ хүүхэдтэйгээ хуваалцахыг хүсдэг. Хэдийгээр “Би чамд хайртай” гэдэг үгийг та үрдээ өдөр бүр хэлдэг байж болох ч түүнийг бичгээр илэрхийлээд үзээрэй. Үгийг хэлэх, бичгээр илэрхийлэх нь хоёр мэдрэмжийг төрүүлнэ.

  • Жишээлбэл, та:
  • Би чамд хичнээн их хайртайгаа дүрслэн хэлэхэд хэцүү юм!
  • Эцэг эх байх нь миний амьдралын хамгийн том аз жаргал 
  • “Чамд хайртай миний сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэх мэтээр сэтгэлээ илэрхийлээрэй. 

2. Байнга анхаарал тавьдаг шүү

Эцэг эхчүүд хүүхдээ өсч томрох тусам маш их анхаарал хандуулж байдаг. Гэхдээ үүнийхээ талаар тэр болгон хүүхдэдээ хэлдэггүй. Тэдний зан байдал, төлөвшлийн талаар ажигласан зүйлээ захидалдаа хуваалцаарай. 

Жишээлбэл, та:

  • Дүү нараа сайн асардагт баярлалаа 
  • Найз нөхдөдөө сайхан сэтгэлээр ханддаг чинь маш зөв үйлдэл шүү
  • Мөн асуудлыг хэрхэн шийдэх тал дээр өөрийн бодлоо бичээрэй

3. Хором, мөч бүрийг хамт өнгөрүүлж байгаа тухайгаа хэлэх

Хүүхдийн хөгжлийн үе шат бүрт тэдэнтэй хамт “хийх” зүйлс байдаг. Захидалдаа яг одоо хамтдаа хийж буй ямар нэг онцгой зүйлийг дүрслэн бичээрэй. Тэдэнд таалагддаг зүйлийг хамтдаа хийх дуртай байдаг гэдгээ хэлэх хэрэгтэй. Тухайлбал,

  • Тоглоом тоглох
  • Хамт хоол хийх
  • Хамтдаа ном унших

4. Бахархдаг шүү 

Та юугаар нь бахархдаг талаараа бичээрэй. Энэ нь хэдэн жилийн дараа захидлыг дахин уншсан таны хүүхдэд урам өгөх болно.

Жишээлбэл, та:

  • Хүмүүстэй сайхан харилцдагт нь
  • Эрдмийн ахиц дэвшил эсвэл ёс зүйтэй байгаагаар нь
  • Эсвэл янз бүрийн авьяасаар нь бахархаж явдаг гэдгээ хэлээрэй.

5. Эрхэмлэж явдаг 

Та захидал бичихдээ “нандигнан” хадгалдаг цөөн хэдэн дурсамжаа хуваалцаарай. Энэ нь таны хувьд маш их ач холбогдолтой өнгөрүүлсэн мөчүүд юм. 

  • Жишээлбэл, та дараах зүйлийг хэлж болно.
  • Хамт амарсан дурсамж
  • Таны хэзээ ч мартахгүй үйл явдал
  • Хүүхэд тань ямар нэгэн байдлаар өсч том болсон гэдгийг ойлгосон үе

6. Найдвартай хүү/охин 

Та хүүхдийгээ ирээдүйд сайн сайхан явна гэдэгт найдаж байгаагаа хэлээрэй. Найдвар бол том зүйл биш, зөвхөн мөрөөдөлдөө хүрэх нь чухал гэдгийг ойлгуул.  “Би чамайг эмч болно гэдэгт найдаж байна” гэх мэт хүсэл, сонирхлыг нь дарсан, шаардлагагүй шахалт үзүүлэхгүй байхыг хичээ/Таны хүүхэд нисгэгч болохыг хүсч байж магадгүй шүү дээ/. Үүний оронд 

  • Өөрийнхөө авьяас, чадварт л найд  
  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд … алхам хийгээрэй

7. Итгэдэг шүү

Хүүхдүүд өөрт нь “итгэдэг” гэдгээ мэддэг байх нь чухал юм.  Үүнээс хүүхэд урам зориг авдаг. Тиймээс итгэл үнэмшлээ хуваалцаж байгаарай. 

  • Жишээлбэл, та дараах зүйлийг хэлж болно:
  • Тэдний ирээдүйн талаарх өөрийн итгэл үнэмшлээ бичих
  • Өөртөө итгэлтэй байхын давуу талыг мөн оруулж болох юм.

8. Амлалт өгөх

“Амлалт” өгөх нь жаахан төвөгтэй байдаг, яагаад гэвэл хүүхдүүддээ хэзээ ч өгч болохгүй амлалтууд бий. Та өөрийн хийж чадах зүйлийг л амла. Жишээлбэл,

  • Юу ч болсон хамаагүй чамайг үргэлж хайрлана
  • Чиний хэлэх зүйлийг үргэлж сонсохоо амлаж байна
  • “Чиний мэдрэмжийг үргэлж анхаарч, аливаа зүйлийг олон өнцгөөс харахыг хичээхээ амлаж байна” гэх мэтээр захидал бичээрэй.

Эх сурвалж:  verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд