No menu items!
HomeХоол, шим тэжээлАртерийн судас нарийсахаас сэргийлдэг арван хүнс

Артерийн судас нарийсахаас сэргийлдэг арван хүнс

-

Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох зэрэг нь аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсгэдэг. Энэ бөөгнөрөл нь цусны судсыг нарийсгаж, судсаар өнгөрөх цусны урсгалыг саатуулдаг.

Анагаах ухааны доктор Флориан Радер  “судсанд хуримтлагдсан холестролын арилгаж, цэвэрлэдэг шидэт хоол хүнс байхгүй. Гэхдээ тодорхой хоол хүнс нь урьдчилан сэргийлэх боломжийг олгоно” гэв. Зүрх, судсаа эрүүл байлгахын тулд судас бөглөрөхөөс сэргийлэх дараах хоол хүнсийг түлхүү хэрэглэхийн зөвлөж байна. 

Овьёос

Холестерол нь цусны судасны хананд цугларч, цаг хугацааны явцад товруу үүсгэдэг. Овьёос нь уусдаг эслэгээр баялаг бөгөөд цусан дахь муу холестрин буюу LDL-ийн түвшинг бууруулдаг. Овьёос нь нэг аяга тутамдаа дөрвөн грамм эслэг агуулдаг аж.

Шош

Уусдаг эслэгийн бас нэгэн  эх үүсвэр нь хар шош бөгөөд аяга тутамд овьёосноос гурав дахин их эслэг агуулдаг аж. Мөн хар болон бөөрөн шош нь  үрэвслийн эсрэг антиоксидантаар баялаг.

Загас

Омега-3 тосны хүчлүүдийн талаарх судалгаанууд тарнхины эрүүл мэндэд тустай гэдэгт чиглэгддэг ч эдгээр үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүд нь таны судсыг ч бас эрүүл байхад нөлөөлнө. Судалгаагаар үрэвсэл, архаг өвчин зэрэг нь холестрин судсанд хуримтлагдахтай холбоотой гэжээ. Тиймээс үрэвслийг бууруулах нь артерийн судсыг бөглөрөхөөс сэргийлнэ. Салмон, амар зэрэг тослог ихэй загасыг долоо хоногт хоёроос доошгүй удаа хоолны дэглэмдээ багтаагаарай.

Авокадо

Өдөр тутамдаа авокадо хэрэглэснээр цусан дахь муу холестеролыг /LDL/ багасгаж, сайн холестролыг /HDL/ ихэсгэдэг гэсэн судалгаа байдаг. Сайн холестрол нь артерийн судсыг бөглөрөхөөс сэргийлж, судас цэвэрлэдэг аж. Энэ нь мөн зохих хэмжээний эслэг агуулдаг.

Брокколи

Брокколи гэх мэт ногоон ногоо нь хорт хавдартай тэмцэхэд тустай гэдгийг эрдэмтэд олон жилийн өмнө тогтоосон. Харин зүрхний эрүүл мэндэд брокколийн гүйцэтгэх үүргийг судалж байна. Сульфорафан хэмээх нэгдэл нь тодорхой төрлийн уургийг идэвхжүүлж, артерийн бөглөрлөөс сэргийлдэг гэсэн судалгаа бий. Брокколи нь эслэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдлээр баялаг.

Төмс

Төмс нь гадил жимснээс хоёр дахин их кали агуулдаг гэнэ.  Кали нь цусны даралтыг зохицуулахад чухал ач холбогдолтой. Төмс нь мөн зохих хэмжээний эслэг агуулдаг.

Өндөг

Зүрхний эмч нар холестерол ихтэй хүнд өндөг идэхийг зөвлөдөггүй. Гэхдээ өндөг идэх нь сайн холестролын түвшинг нэмэгдүүлдэг аж. Зүрх сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар  өндөг (өдөрт нэг) хэрэглэдэг хүмүүст байнга иддэггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчлөл 11% -иар бага байгааг тогтоожээ. 

Ногоон цай

Судлаачид Альцгеймерийн өвчнийг эмчлэхэд сайн нөлөө үзүүлсэн ногоон цайнд агуулагдах EGCG хэмээх нэгдэл дээр анхаарлаа төвлөрүүлэв. Мөн энэ нь судасны ханан дахь өөхлөгийн хэмжээг багасгаж болохыг тогтоожээ. Ногоон цай нь муу /LDL/ холестерол буюу триглицеридийг бууруулдаг талаарх хэд хэдэн судалгаа бий.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн

Бүхэл үрийн бүтээгдэхүүний 10 грамм тутамд зүрхний өвчний эрсдэл 14 хувиар буурдаг аж. Мөн зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 25 хувиар буурчээ. Энэ нь үр тариан бүтээгдэхүүн эслэгээр баялагтай холбоотой. Хоол тэжээлийн мэргэжилтэн Анжела Лемонд “Эслэг нь холестеролыг биеэс гадагшлуулахад тустай. Мөн энэ нь зүрхний эрүүл мэндэд шууд нөлөөлөхгүй ч ашиг тусаа өгдөг гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмждэг” гэжээ.

Ангаахай самар

Хэрэв та зүрх, судсаа эрүүл байлгахыг хүсвэл төрөл бүрийн самар, тэр дундаа ангаахай самрыг түлхүү хэрэглээрэй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд