No menu items!
HomeЭрүүл мэндMTHFR генийн талаар мэдвэл зохих зүйлс

MTHFR генийн талаар мэдвэл зохих зүйлс

-

Эрүүл мэндийн талаарх сүүлийн үеийн мэдээнд “MTHFR” гэсэн товчлол гарч ирэх нь түгээмэл болсон.

MTHFR гэж юу вэ?

Энэ нь харьцангуй түгээмэл генетикийн мутаци бөгөөд methylenetetrahydrofolate reductase гэсэн үгний товчлол аж.

Цусан дахь гомоцистеины хэмжээ ихсэх, фолат болон бусад аминдэмийн хэмжээ бага байхтай холбоотой генетикийн мутацийн асуудал сүүлийн үед нэлээд анхаарал татах болсон.

Эрүүл мэндийн зарим асуудлууд үүнтэй холбоотой гэж үздэг тул холбоо бүхий туршилт, судалгаанууд жил ирэх тусам түгээмэл болж байна.

MTHFR мутацийн хувилбарууд

Та MTHFR ген дээр нэг эсвэл хоёр мутацитай байж болно. Эдгээр мутацийг ихэвчлэн хувилбар гэж нэрлэдэг. Хувилбар нь генийн ДНХ-ийн хэсэг бөгөөд хүн хүнд харилцан адилгүй өөр байдаг.

MTHFR ген дээр тохиолдож болох мутацийн хоёр хувилбар буюу хэлбэр байдаг. Нэг хувилбар нь гетерозигот бөгөөд энэ нь эрүүл мэндийн асуудалд нөлөөлөх магадлал багатай юм. Зарим хүмүүс гомозигот гэсэн мутацитай байж болох бөгөөд энэ нь эрүүл мэндийн илүү ноцтой асуудалд хүргэж болзошгүй гэж үздэг.

Тодорхой хувилбарууд нь:

C677T: АНУ-ын хүн амын 30-40 хувь ийм байрлалын генийн мутацитай байх магадлалтай. Испани гаралтай хүмүүсийн ойролцоогоор 25 хувь , Кавказ гаралтай хүмүүсийн 10-15 хувь нь энэ хувилбарын гомозиготтой байдаг аж.

A1298C: Энэ хувилбартай холбоотой судалгаа хязгаарлагдмал. Хийгдсэн судалгаанууд нь ерөнхийдөө газарзүйн болон угсаатны шинжтэй холбосон байдаг. Жишээлбэл, 2004 оны судалгаагаар Ирландын 120 цусны донорт судалгаа хийжээ. Тэдний 56 буюу 46.7 хувь нь гетерозиготтой байсан бол 11 буюу 14.2 хувь нь гомозиготтой байв.

C677T ба A1298C мутацийн холимог байж болно.

Генийн мутаци нь удамшдаг бөгөөд та эцэг, эхээсээ MTHFR генийг авна гэсэн үг. Хэрэв хоёулаа мутацитай бол гомозигот мутацитай болох магадлал өндөр байна.

MTHFR мутацийн шинж тэмдэг

Шинж тэмдгүүд нь хувилбараас хамаарч хүн бүрт өөр өөр байна.  MTHFR, түүний үр нөлөөний талаарх судалгаа  өөрчлөгдөж байгааг санаарай. Эдгээр эрүүл мэндийн ихэнх нөхцлийг MTHFR-тэй холбосон нотолгоо одоогоор дутагдалтай  байна.

Магадгүй танд ямар нэгэн асуудал тулгараагүй эсвэл шинжилгээ хийлгээгүй тохиолдолд та MTHFR мутацийн талаар мэдэхгүй байх магадлалтай. MTHFR-тэй холбоотой эрүүл мэндийн нөхцөл байдалд дараах зүйлс орно. Үүнд:

•          зүрх судасны болон тромбоэмболийн өвчин (цусны бүлэгнэл, цус харвалт, эмболи, зүрхний шигдээс)

•          сэтгэлийн хямрал, гутрал

•          сэтгэлийн түгшүүр

•          олон талт сэтгэцийн эмгэг

•          шизо френи

•          бүдүүн гэдэсний хорт хавдар

•          цочмог лейкеми

•          архаг өвдөлт, ядаргаа

•          мэдрэлийн өвдөлт

•          мигрень

•          нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үр зул балт

Хэрэв генийн хоёр хувилбартай эсвэл MTHFR мутацийн гомозиготтой байвал эдгээр эрсдэл нэмэгдэх магадлалтай.

MTHFR мутацийн шинжилгээ

Шүлс болон ДНХ-ийн шинжилгээ авдаг. Гэхдээ цусан дахь гомоцистеины хэмжээ маш өндөр эсвэл эрүүл мэндийн бусад асуудал байхгүй тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагагүй гэж үздэг.

Үүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудал, эмчилгээ

MTHFR хувилбартай байх нь танд заавал эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай гэсэн үг биш. Харин В аминдэмээ хангалттай хэмжээгээр авах хэрэгтэй.

Цусан дахь гомоцистеины түвшин маш өндөр байгаа нь MTHFR хувилбаруудтай холбоотой боловч өөр шалтгаанууд бас бий.  Гомоцистеины хэмжээ өнөдр байх бусад шалтгаанууд:

•          гипотиреодизм /бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал/

•          чихрийн шижин, холестерол, цусны даралт ихсэх зэрэг эмгэгүүд

•          таргалалт ба идэвхгүй байдал

•          аторвастатин, фенофибрат, метотрексат, никотиний хүчил зэрэг зарим эм

Ямар шалтгаантайгаас хамааран эмчилгээ нь өөр өөр байна. 

Дараах бүх нөхцөл оношлогдсон тохиолдолд MTHFR байх магадлалтай. 

•          гомоцистеины түвшин өндөр

•          батлагдсан MTHFR мутаци

•          фолийн хүчил, холин, эсвэл В-12, В-6, B-2 дэмийн дутагдал

Эдгээр тохиолдолд эмч эмчилгээний арга боловсруулах, амин дэмийн дутагдлыг арилгах нэмэлтүүдийг бичиж өгнө.

MTHFR мутацитай хүмүүс гомоцистеины түвшинг бууруулах, урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Амьдралын хэв маягаа өөрчлөх замаар урьдчилан сэргийлж болно.

•          тамхи татахгүй байх

•          дасгал хөдөлгөөн тогтмол хийх

•          эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм

Жирэмсний үеийн хүндрэлүүд

Зул балт ба ургийн гажиг /тархи, нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг үүсэх/ зэрэг нь MTHFR-тэй холбоотой байж болзошгүй юм. Генетик ба ховор өвчний мэдээллийн төвөөс гаргасан судалгаагаар C677T-ийн хоёр хувилбартай эмэгтэйчүүдэд ургийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл өндөр байгааг харуулж байна.

2006 оны нэгэн судалгаагаар зул басан эмэгтэйчүүдийн 59 хувь нь цусны бүлэгнэлттэй холбоотой гомозигот генийн мутацитай байсан ба үүний  10 хувь нь MTHFR байсан аж. 

Дараах нөхцөл байдлын аль нэг нь танд хамаатай бол эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

•          Хэд хэдэн удаа шалтгаангүйгээр зулбасан

•          ургийн гажигтай /тархи, нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг үүсэх/ хүүхэд төрсөн

•          MTHFR мутацитай гэдгээ мэдэж байгаа бөгөөд жирэмсэн болсон

Зөвлөмж

MTHFR генийн мутаци нь бие махбодод фолийн хүчил болон бусад чухал В амин дэмүүдийн боловсруулалтыг дарангуйлдаг.  Фолийн хүчил нь олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг. Байгалийн гаралтай шим тэжээлээс авснаар таны биед илүү амархан шингэдэг.

Хэрэв нэмэлтээр хэрэглэх бол өдөрт 0.4 миллиграмм фолийн хүчил агуулсан мультивитамин уухыг зөвлөдөг аж. Ургийн тархи нуруу нугас мэдрэл бүрэлдэх процесст оролцдог энэхүү фолийн хүчил дутагдсанаар хүүхдийн тархи, нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг үүсэхэд хүрдэг. Тиймээс жирэмсэн эмэгтэйд өдөрт 0,6 мг тунг зөвлөдөг аж. Гэхдээ мэдээж эмчийн заавраар.

 Хоолны дэглэм

Фолийн өндөр агууламжтай хоол хүнсэнд дараах зүйлс багтана.

•          чанасан шош, вандуй, сэвэг зарам зэрэг уургууд

•          бууцай, шанцай, манжин, брокколи, эрдэнэ шиш, брюссель, юуцай зэрэг ногоон ургамал

•          гадил, бөөрөлзгөнө, бэрсүүт жүрж, гүзээлзгэнэ зэрэг жимс

•          жүрж, лаазалсан хан боргоцой, бэрсүүт жүрж, улаан лооль эсвэл бусад жимсний шүүс

•          самрын тос

•          наран цэцгийн үр

MTHFR мутацитай хүмүүс фолийн синтетик хэлбэр агуулсан хоол хүнснээс татгалзах хэрэгтэй аж. Энэ нь гоймон, үр тариан бүтээгдэхүүн, талх, цагаан гурил зэрэг баяжуулсан үр тарианд агуулагддаг.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд