No menu items!
HomeЭрүүл мэндНярай хүүхдийн бие дээр гардаг улаан мэнгэ нь ямар учиртай вэ?

Нярай хүүхдийн бие дээр гардаг улаан мэнгэ нь ямар учиртай вэ?

-

Хүүхдээ төрсний дараа бид бүх зүйлийг нь шалгаж, жижиг мэнгэ, тэмдэг бүрийг анхаарч байдаг. Дөнгөж төрсөн хүүхдэд гардаг улаан өнгийн тэмдэг нь нэг төрлийн мэнгэ юм. Тэд мөн амьдралын эхний хэдэн сард ч илэрч болно. Эдгээр нь арьсны аль ч хэсэгт байж болох бөгөөд  нялх хүүхдийнх ихэвчлэн:

  • Нуруу
  • Нүүр
  • Хүзүү
  • Хөл
  • Гарт нь байдаг.

Улаан өнгийн мэнгэнүүдийн төрөл өөр өөр. Зарим нь жижиг, бараг мэдэгддэггүй бол зарим нь том хэмжээтэй байдаг. Мөн тэдгээр тэмдгүүд нь тэгш, хавтгай байдаг бол зарим нь арьсан дээр товойж харагддаг. Дөнгөж төрсөн нярайд түгээмэл ажиглагддаг төрөл нь“stork bite”, “salmon patch”, “strawberry mark” юм.  

“Stork bite” гэж юу вэ?

Энэ төрлийн мэнгэ нь нярай хүүхдэд түгээмэл ажиглагддаг. Эдгээр нь нярай хүүхдүүдийн 30-50 хувьд гардаг байна. Уг мэнгэ нь өвөрмөц ягаан өнгөтэй, хавтгай бөгөөд үүгээр нь ч түүнийг ялгаж танихад хялбар байдаг ажээ.

Энэ төрлийн мэнгэнүүд нь таны хүүхдийн дараах хэсэгт гарч болно.

  • магнай
  • хамар
  • зовхи
  • хүзүүний ар тал

Энэ төрлийн мэнгэ үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

Хүмүүс энэ төрлийн мэнгийг мэддэггүйгээсээ болоод гэмтлийн улмаас үүссэн тэмдэг хэмээн андуурдаг. Та өөрийгөө буруутгаж, жирэмсэн байхдаа буруу зүйл хийж, эсвэл өөр шалтгааны улмаас ингэсэн гэж бодох хэрэггүй.  

Энэ мэнгэ нь маш түгээмэл байдаг. Эдгээр нь тодорхой шалтгаангүйгээр үүсч болно. Улаан өнгийн уг мэнгэ нь арьсны доорх судаснууд сунах эсвэл тэлэхэд үүсдэг. Хүүхэд уурлаж бухимдах, уйлах, өрөөний температур өөрчлөгдөхөд илүү тод харагддаг байна.

Уг мэнгэ нь арилдаг уу?

Энэ нь нярайн арьсанд хоргүй тул тул эмчилгээ хийх шаардлагагүй. Хүүхдийн арьс төлжиж, хатуурахын хэрээр төрх байдал нь өөрчлөгддөг. Хүүхэд өсч томрох үед бага багаар алга болно.  

Үүний 95 гаруй хувь нь бүрэн арилдаг гэсэн тооцоо бий. Хэрэв энэ нь нярайн хүзүүний арын хэсэгт гарсан бол бүрэн арилна. Учир нь үс ургах тусам бүдгэрч байдаг  ажээ.

Энэ төрлийн мэнгийг оношлох тусгай шинжилгээ байдаггүй боловч нярай хүүхдийн эмч ердийн үзлэгийн үеэр тодорхойлж өгдөг байна.

Лазер эмчилгээ

“Stork bite” төрлийн мэнгэ нь янз бүрийн хэмжээтэй байдаг бөгөөд арилахгүй удаж таны санааг зовоож магадгүй. Лазераар эмчлэх нь уг мэнгэний хэмжээг багасгаж, өнгийг бүдгэрүүлдэг. Хэдийгээр ийм амар сонголт байгаа ч гэсэн хүүхдийг том болтол нь хүлээх хэрэгтэй.

Лазер эмчилгээ нь арьсан доорх судаснуудад нөлөөлдөг байна. Мөн өвдөлт өгдөггүй бөгөөд үр дүнд хүрэхийн тулд нэгээс илүү эмчилгээ хийлгэх шаардлага үүсч магадгүй. /Учир нь хүн бүрийн биеийн онцлог өөр шүү дээ/

Эмчид үзүүлэх шаардлагатай юу?

Энэ нь ямар ч асуудал үүсгэдэггүй бөгөөд эмнэлгийн тусламж шаарддаггүй. Хэрэв та санаа зовж байгаа бол нярай хүүхдийн эмчид хандаарай.

Эмч нь арьсны эмгэг мөн эсэхийг шалгах болно. Мөн таны хүүхдийн мэнгэнээс цус гарч, загатнаж, өвдөх шинжтэй байвал эмчид мэдэгдэх нь бас чухал юм.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд