LOADING

Type to search

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Share

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл орон даяар энэ сарын 25-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдах бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

•          Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.

•          Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ.

•          Шалгалтын бүртгэл 2021-04-20 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу

error: Content is protected !!