No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #5: Ганц бие эцэг, эхчүүдэд зориулав

Зүрхээ сонс #5: Ганц бие эцэг, эхчүүдэд зориулав

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт ганц бие ээж аав, асран хамгаалагч нар амьдралын давааг хэрхэн даван туулах, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, хүүхдийн сэтгэл зүйн байдал зэргийн талаар ярилцжээ.

Подкастыг бүрэн эхээр сонсох:

Өнөөгийн нийгэмд ганц бие ээж, аавуудыг хэрхэн хүлээж авдаг вэ?

Ганц биеэр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг нь хүүхэдтэй холбоотой бүхий л асуудалд дангаараа хариуцлага хүлээх шаардлагатай тулгарахыг хэлнэ. Улмаар энэ асуудал нь сэтгэл санааны, санхүүгийн, нийгмийн харилцааны, бие махбодын зэрэг олон хүндрэлүүдийг бий болгодог.

Олон хүүхэд төрүүлсэн гэх мэтээр эмэгтэйчүүдийг буруутгах, харин эрчүүдийг өрөвдөх хандлага нийгэмд ажиглагддаг. Гэхдээ хэнд ч хэний ч амьдралыг шүүх эрх байхгүй. Бид тухайн хүний амьдралын минут хором тутамд хамт байгаагүйгээс хойш.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Олон нийтийн дунд эрэгтэй хүн хүүхэд өсгөх нь хэцүү, маш их ур чадвар шаарддаг, эмэгтэй хүнд арай хялбар гэсэн хэвшмэл ойлголтоор хязгаарлах гээд байдаг. Гэтэл ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг нь хүйсээс үл хамааран бүх ачааг ганцаараа үүрч, оногдох үүрэг хариуцлага нь ч адилхан байдаг. Үүнийг бид ойлгох хэрэгтэй юм. 

Бидний хэлж буй үг, хийж буй үйлдэл тухайн ганц бие эцэг, эх, хүүхдэд хэрхэн нөлөөлдөг бол гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ганц бие эцэг, эх, эмээ, өвөө, хамаатан садан зэрэг асран хамгаалагчдыг зөвхөн ээж, аав гэдэг хоёрхон категорид хамааруулж боломгүй. АСРАН ХАМГААЛАГЧ гэх ерөнхий нэр томьёо нь хүүхэд бүр ижил, тэгш гэдэг мэдрэмжийг төрүүлэх, мөн дутуу, эмзэг сэдвийг нь хөндөхгүй байх боломжийг олгодог. Хагацал, салалт зэрэг хүний амьдралд тохиолдож болох бүхнээс үүдсэн зүйлсийг хүүхдэд дарамт болгож ойлгуулах нь зохисгүй юм.

Тухайлбал, нэг ангид сурч байгаа бүх хүүхдийн амьдралыг бид мэдэхгүй хэрнээ Цэргийн баяр, “Мартын 8”-аар ЭЭЖДЭЭ, ААВДАА ЗАХИДАЛ БИЧ гэж үүрэг даалгавар өгдөг. Гэтэл энэ нь хэн нэг хүүхдийг сэтгэлийн шархыг хөндөж болно. Эсвэл хүүхдэд заавал аавтайгаа, ээжтэйгээ амьдрах ёстой юм байна гэдэг бат итгэлийг өгч байж болно. Гэтэл хүний амьдралын ээдрээ бидний сонголтоос гадуур оршдог зүйл. Тэгвэл үүнийг “чи хайртай дотны хэн нэгэндээ захиа бичээрэй” гэж хэлж хүүхэд бүрт эрх тэгш боломж олгож болох юм. Хүүхэд бүрийн хувьд тийм хэн нэгэн байж л таараа.

Нийгмээс ирэх дарамт шахалт нь ганцаараа хүүхдээ өсгөж буй эцэг эхэд хүүхэддээ ямар нэгэн зүйлийг дутуу өгч байна гэх айдас, өөртөө итгэлгүй байдал, маш олон сэтгэл зүйн асуудлуудыг үүсгэж байдаг. Энэ асуудлууд нь хүүхдээ хэт өмгөөлөх, хамгаалах зэргээр хүмүүжлийн тал дээр хэтрүүлж үйлдэл хийх, эсвэл орхиж, гээгдүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс бидний хандлага маш чухал. Өөрийн итгэл үнэмшлээр тухайн хүмүүст хандаж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Ганц бие эцэг, эхэд өгөх зөвлөмж:

ТА ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ БУРУУТГААРАЙ

Болж буй процесс, яг одоо буй өгөгдөлд өөрийгөө битгий буруутга. Хэрэв та өөрийгөө буруутгаж эхэлвэл хүүхэд ч бас үүнийг мэдэрнэ. Улмаар хүүхэдтэйгээ харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн та өөрийгөө ядарч, цөхөрч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх зүйл төгс төгөлдөр байлгахын төлөө зүтгэх хэцүү тул бусдаас дэмжлэг, туслалцаа хүсэхээсээ санаа зовох хэрэггүй. Ирээдүйгээ сайтар төлөвлөж, зохион байгуулалтаа эргэн харах нь зүйтэй болов уу.

Хүүхэддээ ХАЙРТАЙ гэдгээ байнга мэдрүүлээрэй

Хүүхэддээ хайртай гэдгээ үгээр хэлж, үйлдлээрээ үзүүлж байх нь маш чухал. Ямар нэгэн болзолгүйгээр хүүхдээ тэвэрч, үнсэж, өөрт тань ямар чухал вэ гэдгийг мэдрүүлээрэй. Хүүхэд тань бусад хүүхдүүдтэй адил зүйлсийг мэдрэхийн тулд бусад айлуудад болдог бүх процесс танай гэр бүлд хэвийн явагдах ёстой.

АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Хүүхдээ хэт өмгөөлж, хамгаалах, хэт дураар нь байлгах нь танд тулгарч буй асуудлуудаас үүссэн харилцааны нэг эндүүрэл байж болно. Гэр бүлийн дотоод дүрэм, хүүхдээс хүлээх хүлээлт хил хязгаартай байх хэрэгтэй. Уг дүрмийг өвөө, эмээ, ах, дүү хамаатан садан тань өөрчлөхгүй байвал зохимжтой. Хүүхдийн сайн сайхны төлөө уг хил хязгаар дээр та тэдэнтэй тохиролцох хэрэгтэй.

ХҮҮХДЭД НАСНААС НЬ ХЭТИЙДСЭН ХАРИУЦЛАГА БҮҮ ҮҮРҮҮЛ

Айлын том хүүхэд ганцаараа гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа эцэг /эхээ/ хараад дүү нараа харах, ар гэрээ авч явах гэх мэт хэт их хариуцлагыг өөртөө үүрдэг. Хүүхдэд наснаас нь хэтийдсэн хариуцлага үүрүүлбэл өөртөө итгэх итгэлгүй болох, үе тэнгийнхэн, орчноосоо өөрийгөө тусгаарлах, сэтгэл гутралтай болох зэрэг асуудлууд үүсч болзошгүй. Үүний улмаас гуниглах, уур уцаартай болох, итгэл найдвараа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хүүхэддээ наснаас нь хэтийдсэн хариуцлага битгий үүрүүлээрэй.

БҮХ ЗҮЙЛС ЗУУРДЫНХ

Ганц бие эцэг, эх байх нь тийм ч амар зүйл биш. Маш хүнд үе ч тохиолдож болно. Гэхдээ тухайн нөхцөл байдал үүрд үргэлжлэхгүй, түр зуурынх гэдгийг ойлгож, бүх асуудал шийдэгдэнэ гэдэг итгэл найдварыг өөртөө бий болгох хэрэгтэй.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ САЙН ЯРИЛЦААРАЙ

Бид “ХҮҮХЭД ЮМ ЧИНЬ… ” гээд зарим асуудлыг хэлэхгүй, нуух тохиолдол бий. Гэтэл хүүхдийн нас насных нь онцлогт тохируулан тухайн нөхцөл байдал, өөрчлөлтийн талаар хэлж, хүүхдийнхээ юу бодож, юу мэдэрч байгааг сонсож, хуваалцах ёстой. Ингэхдээ хэн нэгнийг /эхнэр эсвэл нөхөр/ буруутгаж болохгүй. Тэр бол таны хувийн л бодол. Харин хүүхдийн хувьд аав эсвэл ээж л байх болно. Томчуудын харилцааны процесст хүүхэд ямар ч буруугүй. Хүүхэддээ эерэг дурсамжуудыг байнга сануулж дурсах боломж олгох хэрэгтэй. Мөн “Чи аавыгаа эсвэл, ээжийгээ дуурайжээ…” гэж хүүхдээ зэмлэх нь алдаа юм. Энэ нь хүүхэд өөрийгөө буруутгах үндэс суурь болдог. 

ХЭРЭВ ТА ШИНЭ ХАРИЛЦАА ЭХЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ…

Магадгүй та шинэ харилцаа эхлэх гэж байгаа бол, хэн хэгэнтэй хүүхдээ танилцуулах гэж байгаа бол яарах хэрэггүй. Өөрөө өөртөө харилцаагаа тодорхой болгож, бүрэн шийдсэнийхээ дараа хүүхэддээ хэлээрэй. Таныг хайрлаж, хүндэтгэж байгаа шиг хүүхдэд ч мөн тийм хэмжээний хайр хүндэтгэл үзүүлж байж тухайн харилцаа цааш оршин тогтноно. Нэгэнт шийдэж хэн нэгнийг гэр бүлийнхээ гишүүнээр сонгосон бол тэр хэн нэгэн байхгүй байсан хоосон орон зайг эзлэхгээгүйг ойлго. Тиймээс богино хугацаанд хүүхэдтэй дотносох, эсвэл хүүхэд түүнтэй дотносно гэдэг хүлээлт үүсгэх хэрэггүй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд