No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнБарре дасгал хийхийн ашиг тус

Барре дасгал хийхийн ашиг тус

-

Барре байрлалд нэг цаг байхын тулд та заавал балетчин байх шаардлагагүй. Балетын үндсэн байрлалаас улбаатай энэхүү дасгал нь уян хатан чанарыг сайжруулах, биеийн галбирыг сайжруулах, булчин чангалах, булчингийн жижиг хэсгүүдийг бэхжүүлж, тогтворжуулах зэрэг олон талын ашиг тустай аж.

Фитнессийн хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэдэг

“Барре нь пилатесийн хүч чадал, йогийн тайвшрал, сунгалтын дасгалын өндөр эрчим гэх мэт олон дасгалын суурь элементүүдийг хослуулсан” гэж дасгалжуулагч багш Мишель Адил хэлэв. Энэ нь тэнцвэрт гол анхаарлаа хандуулдаг бөгөөд хагас суулт, plié байрлалын хөдөлгөөнийг хийдэг. Өлмий дээрээ тулан, өсгийгөө нийлүүлж, хагас сууна. Эхлээд бие халаалт, барре байрлалд байх хугацаа, бие суллаж, тайвшруулах сунгалт гэсэн зарчмаар явагддаг. 

Барре дасгал нь биеийн бүх хэсгийг хамардаг

Энэхүү дасгал нь булчингийн хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүч чадлыг бий болгох хамгийн сайн арга. Уг дасгалын хийснээр гар, өгзөг, гуя, хэвлийн гээд олон булчин зэрэг ажилладаг. Мөн бусад дасгалыг хийх үед орхигддог gluteus minimus , gluteus medius гэх мэт жижиг булчингууд ч мөн ажиллана. Байрлал нь амархан харагдаж байгаа ч булчингийн “чичиргээ” мэдрэгдэхэд ачаалалтай мэдрэмж төрнө.

Уг дасгалыг хийхэд бага хүч зарцуулна

Бусад дасгалуудыг бодвол хийхэд хялбар. Үсэрч, гүйж харайх шаардлагагүй, тэнцвэрээ хадгалахад л болно. Пилатес, барре зэрэг дасгалууд нь хийхэд төдийлөн хүнд, ачаалалтай биш тул гэмтлийн эрсдэл багатай байдаг. Жишээлбэл, Уг дасгалыг хийж байхдаа үсрэх, цохилттой, эрчимтэй хөдөлгөөн хийхгүй тул үе мөчний ажлыг хөнгөвчилдөг, сөрөг нөлөө багатай.

Уг дасгалыг хийхэд ердөө л тэнцвэртэй, тогтвортой байдал чухал. Дээрээс нь тэнцвэртэй байдлын тусламжтайгаар булчингийн бүлгийг үе мөчний нэмэлт ачаалалгүйгээр бэхжүүлэх боломжийг олгодог аж. Нэг чухал зүйл нь барре дасгалыг жирэмсэн хүн хийхэд ч аюулгүй гэнэ. Америкийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (ACOG) жирэмсэн эмэгтэйчүүдийг төрөхийн өмнө пилатес, барре зэрэг дасгалын ангиудад хамрагдахыг зөвлөдөг аж.

Биеийн галбирыг засч, тэнцвэрийг сайжруулна

Энэхүү дасгал нь тэнцвэрт байдлыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна биеийн галбирт ч мөн нөлөөлдөг. Дасгалыг хийхэд толгойноос хөл хүртэл зөв байрлалд байхыг шаарддаг. Тиймээс хонго, нуруу, хүзүү, мөрөндөө анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Улмаар таны биеийн галбирыг засч, та өдөр тутамдаа, ямар ч нөхцөл байдалд биеэ цэх авч явах болно.

Уян хатан чанарыг нэмэгдүүлнэ

Уян хатан чанар нь фитнессийн таван бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Уян хатан байдал гэдэг нь тодорхой үений эргэн тойрон дахь чөлөөт хөдөлгөөнийг хэлнэ. Энэхүү дасгал нь уян хатан чанарыг сайжруулахад чиглэгддэг. Энэ нь хөдөлгөөний идэвхийг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой юм.

Оюун санааны төвлөрөл

Барре дасгалууд нь анхаарал сарниулах зүйлүүдийг хааж, бие махбодод анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Нэг үгээр хэлбэл, таны оюун санаа, бие махбодийн холбоог сайжруулна гэсэн үг. Та биеийнхээ дохио, хэрэгцээ шаардлагыг илүү сайн мэдрэх болно. Уг дасгалыг хэн ч хийх боломжтой. Таны бие мах бодод бага ачаалал өгч, илүү сайн үр дүнд хүрэх боломж юм.

Хэрэв өвдөг, шагай, ташаандаа бэртэл, гэмтэл, ямар нэгэн асуудалтай бол болгоомжтой хандах хэрэгтэй. 

Та хэрхэн яаж эхлэх вэ?

Pure Barre GO , Daily Burn , Pilates Anytime гэх мэт хэд хэдэн онлайн эх сурвалжаас та хэрхэн зөв, зохистой хийх талаар мэдээлэл авч, даган хийх боломжтой. Уг дасгалыг хийхэд танд иогийн дэвсгэр, түшлэг /сандал байж болно/ хэрэг болно.

Эх сурвалж: Verywellfit

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд