LOADING

Type to search

“Гуравдугаар сарын 1-нээс орон нутаг руу зорчиж болно”

Share

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан.  Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, хүүхдийн тоглоом зэрэг газруудын үйл ажиллагааг хориглож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.

Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тухайлбал,

ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц

ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок

ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249

ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц

ХУД, 12-р хороо, 62-р байр

ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256

ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401

ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

error: Content is protected !!