No menu items!
HomeЗөвлөгөөАнхаарал төвлөрлийг сайжруулах 7 алхам

Анхаарал төвлөрлийг сайжруулах 7 алхам

-

Даалгавраа үргэлжлүүлэн биелүүлэх нь хэцүү ч байнгын анхаарал сарниулах зүйлс бүхий орчинд ажиллах нь түүнээс хэцүү. Таны хүрээлэн буй орчин ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, түүнд чиглэсэн оюуны хүчин чармайлт гаргах чадвар, шинийг сурч мэдэх, зорилгодоо хүрэх , ямар ч нөхцөл байдалд сайн ажиллах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Анхаарлаа сайн төвлөрүүлж байгаа эсэхээс амжилт ба бүтэлгүйтлийн ялгааг мэдрэх боломжтой.

Анхаарлаа төвлөрүүлэх нь сэтгэхүйн булчинтай төстэй юм. Үүнийг сайжруулах алхамуудыг хийх нь хурдан бөгөөд хялбар байдаггүй. Хэрэв тийм энгийн байсан бол бид бүгдээрээ элит тамирчид шиг л байх байлаа. Энэ нь танаас бодит хүчин чармайлт шаардах бөгөөд өдөр тутмын дадал болгох хэрэгтэй.  Анхаарал төвлөрлийг сайжруулах алхамуууд:

Анхаарал төвлөрлөө үнэлэх

Төвлөрлийг сайжруулах үндсэн ажлаа эхлэхийн тулд таны анхаарал яг одоо хэр хүчтэй байгааг үнэлэх нь зүйтэй болов уу.

Таны анхаарал төвлөрөлт сайн байвал:

•           Та сэргэх нь амархан

•           Та зорилгоо тодорхойлж, даалгавруудыг жижиг хэсгүүдэд хуваадаг

•           Та богино завсарлага аваад эргээд ажилдаа ордог

Анхаарал төвлөрөлт дээрээ ажиллах шаардлагатай бол:

•           Та байнга бодолд автдаг

•           Та анхаарал сарниулах зүйлийг зохицуулж чаддаггүй

•           Та ахиц дэвшилээ алдах

Хэрэв эхний мэдэгдлүүд таны хэв маягт тохирч байвал анхаарлаа төвлөрүүлэх ур чадваруудыг аль хэдийн эзэмшсэн гэсэн үг. Гэхдээ дараах дасгалуудыг хийхэд гэмгүй.

Хэрэв та хоёрдахь үнэлгээг өөртөө өгсөн бол анхаарал төвлөрлөө хөгжүүлэх хэрэгтэй байх. Үүнд хэсэг хугацаа шаардагдах боловч хичээвэл үр дүнд хүрнэ.

Анхаарал сарниулах зүйлсийг хол байлга

Энэ нь энгийн сонсогдож магадгүй ч хүмүүс анхаарлын төвд байхгүй зүйлсийг дутуу үнэлдэг. Зурагт, радио дуугарах эсвэл хэн нэгэн чихэнд чийртэй чимээ гаргах гэх мэт. Анхаарлыг сарниулах зүйлсийг багасгах нь сонсогдож байгаа шиг тийм амар хялбар байдаггүй. Телевиз, радиог унтраах нь энгийн боловч хүмүүстэй харилцах харилцаа нь асуудал үүсгэж болзошгүй.

Үүнийг шийдвэрлэх нэг арга бол тодорхой цаг хугацаа, орон зайд ганцаарраа байх хүсэлт гаргах явдал. Өөр нэг хувилбар бол тайван ажиллах боломжтой гэдгээ мэддэг байршлыг сонгох. Номын сан, дуу чимээ багатай кофе шоп зэрэг бүгдийг туршиж үзэх боломжтой.

Гэхдээ бүх зүйл гадны хүчин зүйлсээс шалтгаалахгүй үе бас байна. Ядаргаа, санаа зовох, айдас түгшүүр, хүсэл эрмэлзэл муу, стресс зэрэг бусад хүчин зүйлс бас нөлөөлдөг. Үүнийг багасгах хэд хэдэн стратеги бий. Үүнд:

даалгавар эхлэхээс өмнө сайн амрах,

сэтгэлийн түгшүүрээ арилгахын тулд эерэг зүйл бодох гэх мэт.

 Төвлөрлөө хязгаарла

Олон зүйлийг нэгэн зэрэг, хурдан хийж амжуулах гэж хэт их хичээх нь сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Нэгэн зэрэг олон ажлыг хийх нь бүтээмжийг эрс бууруулж, гол чухал зүйлсийг олж харахад хэцүү болгодог.

Анхаарал төвлөрлийн нөөц хязгаарлагдмал тул ухаалгаар удирдах хэрэгтэй.

Анхаарлын төвд байх зүйлст илүү их ач холбогдол өг. Тухайлбал,  чийдэнгээ тодорхой нэг хэсэг газарт гэрэлтүүлбэл аливаа зүйлс маш тодорхой байх болно.  Төвлөрлийг сайжруулах алхамуудын нэг нь байгаа нөөцөө бүрэн ашиглах явдал юм. Олон даалгаврыг зэрэг хийлгүйгээр нэг зүйл дээр анхаарлаа бүрэн хандуулаарай.

Яг одоогоор байх

Өнгөрсөн болон ирээдүйн талаар санаа зовохын оронд яг одоо мөчид байгаарай. Та юу мэдэрч байна вэ? Хүмүүс “одоо цагт байх” -ын ач холбогдлын талаар ярихыг та сонссон байх . Энэ нь бие махбодийн (таны гар утас) эсвэл сэтгэлзүйн (таны сэтгэлийн зовнил) хүчин зүйлс байгаа эсэхээс үл хамааран анхаарал сарниулах зүйлээ орхиж, яг одоо тухайн цаг мөчид бүрэн төвлөрөх чадвар юм. Одоо мөчид анхаарлаа хандуулах нь таны анхаарлыг хурц байлгаж, оюун санааны нөөцөө тодорхой цаг хугацаанд чухал зүйлд төвлөрүүлэхэд тусална. Үүнд мэдээж хэсэг хугацаа шаардагдана. Та өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй, ирээдүй хараахан болоогүй байгаа гэдгийг ойлгож, өнөөдрийн хийж байгаа зүйл нь өмнөх алдаагаа давтахаас зайлсхийснээр илүү амжилттай ирээдүйн замыг засах болно.

Төвлөрлийн дасгал

Хүмүүс олон мянган жилийн турш бясалгалын хэлбэрийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч эрүүл мэндэд үзүүлэх олон ашиг тусыг саяхнаас ойлгож эхэлж байна.

Нэгэн судалгаагаар судлаачид хүний нөөцийн мэргэжилтнүүдийг өдөр бүр ажил дээрээ хийдэг олон төрлийн даалгаврыг нарийн төвөгтэй загварчлалд оруулж туршилт явуулжээ.

Эдгээр даалгаврыг 20 минутын дотор гүйцэтгэх ёстой бөгөөд үүнд утсаар хариулах, уулзалтын хуваарь гаргах, олон эх сурвалжаас утасны дуудлага, имэйл, мессеж бичих зэрэг мэдээллийн тэмдэглэх зэрэг багтана. Оролцогчдын зарим нь оюун санааны бясалгалыг ашиглах 8 долоо хоногийн сургалтанд хамрагдсан бөгөөд үр дүнд нь тэд бусдаасаа илүү анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байв.

Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл

Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэнгээ хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваарай. Таны оюун санаа аяндаа тэнүүчилж эхэлмэгц анхаарлаа гүнзгий амьсгалах чиглэлд шилжүүлээрэй. Үүнийг та хаана ч, хэзээ ч хийх боломжтой. Эцэст нь та интрузив бодлоос салж, анхаарлаа төвлөрүүлж байгаа газартаа буцаж очиход хялбар болж магадгүй юм.

Түр завсарлага аваарай

Та нэг зүйл дээр удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдож үзсэн үү? Хэсэг хугацааны дараа таны төвлөрөл буурч, оюуны нөөцөө даалгаварт зарцуулах нь улам бүр хэцүү болж байгааг анзаарсан уу? Зөвхөн үүгээр ч зогсохгүй таны гүйцэтгэл буурна. Сэтгэл судлалын үүднээс үүнийг анхаарлын нөөц хомсдолтой холбоотой гэж үздэг боловч зарим судлаачид энэ нь тархины байнгын өдөөлтийн эх үүсвэртэй холбоотой гэж үздэг.

Судлаачид анхаарлаа өөр зүйлд шилжүүлээд маш богино хугацааны завсарлага авах нь төвлөрлийг эрс сайжруулж болохыг тогтоожээ.

Тиймээс дараагийн удаа удаан хугацааны даалгавар дээр ажиллахдаа түр завсарлага авч байгаарай. Хэдэн хором ч гэсэн даалгавартай холбоогүй зүйл дээр анхаарлаа хандуулаарай. Эдгээр богино хугацааны амралт нь оюун санааг хурц байлгаж, шаардлагатай үед гүйцэтгэлээ өндөр түвшинд байлгаж чадна гэсэн үг юм.

Дасгалаа үргэлжлүүлээрэй

Төвлөрлийг сайжруулах нь нэг өдрийн дотор л болчихдог зүйл биш. Мэргэжлийн тамирчид хүртэл төвлөрөх чадвараа сайжруулахын тулд маш их бэлтгэл, цаг хугацаа шаарддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.  Таны хийх ёстой хамгийн эхний алхам бол  анхаарал сарних, төвлөрч чадахгүй байх нь таны амьдралд ямар нөлөө үзүүлж буйг танин мэдэх юм. Төвлөрлийг бий болгосноор та амжилтанд хүрэх, баяр баясгалан, сэтгэл ханамжийг авчрах амьдралын бүхий л зүйлсэд анхаарлаа хандуулж чадна гэсэн үг.

Эх сурвалж: Verywellmind

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд