No menu items!
HomeХоол, шим тэжээлНүдний хаванг бууруулах үйлчилгээтэй 6 хүнс

Нүдний хаванг бууруулах үйлчилгээтэй 6 хүнс

-

Хүний нүд олон шалтгаанаар хавагнадаг. Тухайлбал, нойр дутагдах, хэт их сог туу руулах ундаа хэрэглэх, тоосны харшил, тэр ч байтугай стресс хүртэл нөлөөлнө. Гэхдээ нүдний хаванг бууруулахад тустай зарим хүнс байдаг.

1. Өргөст хэмх

Зүсэм өргөст хэмхийг нүдний хавантай хэсэгт тавиад 10-15 минут байлгана. Энэ бол хавдсан, ядарсан нүдийг сэргээх гайхалтай арга юм.

2. Яншуй

Хэрэв таны нүд байнга хавагнаад байвал яншуй идээрэй. Яншуй нь биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулахад тусалдаг. Тэднийг салат, шөлөндөө хийгээд хэрэглэж болно.

3. Овьёос

Өглөөний хоолондоо овьёос хэрэглэж хангалттай хэмжээний эслэг аваарай.  Нүд хавагнахад хүргэдэг нэг шалтгаан нь өтгөн хатах бөгөөд үүнийг хүнсний эслэгийн тусламжтай шийдэж болно. Овьёос нь эслэгээр баялаг тул таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.  

4. Цай уух

Цай нь таннин агуулдаг бөгөөд шээс хөөх эм болж, нүдний хаван арилгадаг. Үүнийг манай өвөг дээдэс олон жилийн турш байгалийн гаралтай эм болгон ашиглаж ирсэн байна. Мөн хоёр уут цайг бүлээн усанд дэвтээж, нүдэндээ жин тавьж болно.  

5. Авокадо

Авокадогийн хэдэн зүсмэлийг нүднийхээ доор тавиад 5-10 минутын турш байлгана. Авокадо нь зовхинд үүссэн хар хүрээ, нүдний хаван хоёроос салахад тусалдаг.

6. Бүйлс

Бүйлстэй сүүний зуурмаг нь таны нүдийг маш их тайвшруулна. Энэ нь таны зовхины хар хүрээг арилгаад зогсохгүй хаванг хурдан бууруулна.

Та давсныхаа хэрэглээг хязгаарлаж, кофеин, согтууруулах ундааг бага хэмжээгээр уух хэрэгтэй. Эдгээр нь бие махбодь дахь шингэнийг үйлчилгээг алдагдуулж, улмаар нүд хавагнахад хүргэдэг байна.

Эх сурвалж: NDTV.COM

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд